gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.24
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.24
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.24
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Сүү" ХК сүүнийхээ үнийг 100-200 төгрөгөөр нэмжээ

Э.Оргил
Нийгэм
2014-02-17
1
Twitter logo

“Сүү” хувьцаат компанийн сүүний үнэ өнгөрсөн долоо хоногт нэмэгдсэн талаар хэрэглэгчид шүүмжилж байна. Бүтээгдэхүүнийхээ үнийг яагаад нэмэх болсон талаар тус компанийн Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал М.Болодоос тодрууллаа.

-Танай компанийн үйлдвэрлэдэг “Миний Монголын сүү”-г “Номин” супермаркетад өмнөхөөс нэмж 2349 төгрөгөөр худалдаж байна. Сүүнийхээ үнийг яагаад нэмэх болов?
-Валютын үнийн өсөлт, шингэн сүүний гарц багасаж, үнэ нь нэмэгдсэнтэй холбоотой сүүний үнийг нэмэхээс аргагүй болсон. Манайх сав, баглаа, боодлоо гаднаас авдаг. Тиймээс өнгөрсөн долоо хоногт бүх төрлийн сүүнийхээ үнийг төгрөгөөр нэмсэн.

-Танай сүүнүүд үйлдвэрээс ямар үнээр гардаг вэ?
-Миний Монголын сүү 3.2 хувийн тослогтой нь 2000, дөрвөн хувийн тослогтой нь 2050, шууд ууж хэрэглэдэг 0.1 хувийн тослогтой сүү 1750 төгрөг, ууттай “Элекстр” сүү 850 төгрөгийн үнэтэй байгаа.

Дэлгүүрүүд манай бүтээгдэхүүнийг ямар үнээр худалдаж байгааг бид мэдэхгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйлдвэрийн үнээс 20 хувиас дээш хэмжээгээр нэмж болохгүй гэсэн шаардлага тавьдаг.

-Үйлдвэрүүд бүгд хуурай сүү найруулан савладаг гэсэн нийтлэг шүүмжлэл байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай компанийн хувьд түүхий эдээ малчдын хотоор явж цуглуулдаг. Одоо сүүний гарц багассан, 5-10 литрийг бага гэлгүй Батсүмбэр, Сэлэнгэ, Зүүнхараагаас машинаар явж, сүүгээ цуглуулж байна.

Үнээний цэвэр сүү учраас масло, зөөхийгөө гаргана, хорхой ааруул, аарц гээд сүүгээр хийж болох бүхий л төрлийн цагаан идээг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй.

Аливаа бизнесийн байгууллага ашигтай ажиллаж байж цаашдын хэвийн үйл ажиллагаа нь хангагдах ёстой. Бүтээгдэхүүний үнийг 50, 100 төгрөгөөр нэмэхэд хэрэглэгчид, тэтгэврийн эмээ, өвөө нарт мэдрэгддэг учир үнэд төдийлэн өөрчлөлт оруулдаггүй, алдагдал хүлээсээр ирсэн.

Энэ удаа сүүний гарц багассан дээр малчид литр сүүнийхээ үнийг нэмсэн тул бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс аргагүйд хүрснийг хэрэглэгчид ойлгоосой. Урин дулаан болоход сүүний гарц сайжрахад бүтээгдэхүүний үнэ буурна. "Сүү" хувьцаат компани ижил төрлийн үйлдвэрлэгчдээс хамгийн сүүлд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэв.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан