-Хоёрдугаар хэсэг-
Барлах урлаг нь зураасан зургийн буюу график урлагийн бие даасан төрөлд ордог. Энэ урлаг Египтэд манай эриний өмнөх XVI зуунд анх үүссэн баримт байх ба Дорнодод манай эриний VI зуун, Өрнөдөд сэргэн мандалтын эхэн үеэс бий болжээ.
Барлах урлагийн олон төрлийн арга түүхийн он жилүүдэд өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн байна.

Барлах урлаг Монголд
Монгол улсад бурхны шашин дэлгэрэхэд Хятадаас анх орж ирсэн ба монголчууд барлах урлагийг нарийн зохиомжтой, олон тэргүүн, мутартай янз бүрийн бурхад бүтээхэд ашиглаж байжээ. Монголд 20 дугаар зууны эхэн үед
-Модон бар,
-Төмөр бар,
-Чулуун барын хэдэн зуун урлан байсан гэх мэдээ бий.
Хамгийн түгээмэл хэрэглэдэг аргад модон бар, төмөр бар, чулуун бар, цоолбор ордог. Барлах аргаар туурвихдаа зургийг шууд цаас, зотон дээр буулгах бус харин мод, төмөр, метал эд дээр дүрсийг урвуу харуулан сийлбэрлэж, барласнаа бэхээр цаасан дээр дардас болгон буулгадаг байна. Уран бүтээлч бүтээлээ ямар байдлаар илэрхийлэхийг хүсч байгаагаас шалтгаалан янз бүрийн арга барилыг сонгон авдаг.
Барлах урлаг дэлхийд
Дэлхийд нэртэй Рембрант ван Рейн, Франсиско Гойя, Пабло Пикассо, Сальвадор Дали, А.Р.Пенк, Жорж Брак, Карл Отто Гёц, Фернанд Лэжер нарын уран бүтээлчид 16-р зууны эхэн үеэс хөгжсөн зураасан зургийн төрөлд багтдаг etching буюу металыг хүчлээр идүүлэн, хээ, дүрс гаргадаг аргыг ашиглан, түүхэн ач холбогдол бүхий томоохон бүтээлүүдээ туурвижээ.
Сам Франсисийн литографын ажлууд нь Америкийн абстракт экспрессионизмийн хоёр дахь үеийн гайхалтай шилдэг бүтээлүүдэд тооцогдоно. Түүний нөлөөгөөр 60-аад онд барлах урлагийг АНУ-д нилээд өргөн цар хүрээтэй сонирхож эхэлсэн. Ингэхдээ барыг уран бүтээл олшруулах, хуулбарлах хэрэгсэл бус, харин туурвих онцгой, нарийн арга хэрэгсэл гэдгээр хүлээж авсан аж.
Сериграф (serigraphy) буюу цоолборын төрөл нь 10-13-р зуунд Хятадад анх үүсч, Япон зэрэг орнуудад түгэн, арга барил нь өөрчлөгдөн, хөгжсөөр ирсэн байна. 18-р зууны сүүлээр баруун европт нэвтэрсэн ч түгээмэл хэрэглээгүй аж.
Харин 1930-д оны үеэр АНУ-д зарим уран бүтээлчид энэ аргыг ашиглаж эхэлсэн юм. Дараа нь 1960-аад онд Анди Вархол зэрэг уран бүтээлчид энэ арга барилыг ашиглан, "поп арт"-ыг дэлхийд хүлээн зөвшөөрсөн урлагийн төрөл болгон хөгжүүлж, үнэ цэнийг нь өсгөжээ. Түүний хамгийн их шуугиан дэгдээсэн ажил бол ер бусын хурц өнгө ашиглан цоолборын аргаар бүтээсэн Мерлин Монрогийн хөрөг байсан юм.
Поп арт урсгалын бүтээлүүд нь хурц тод өнгө, зар сурталчилгааны маягтайгаараа ялгардаг. Анди Вархолын бүтээлийг худалдааны чанартай, хоосон, өнгөц агуулгатай, урлаг биш гэж шүүмжлэгсэд олон байсан ч түүнийг "энэ цагийн хамгийн гайхамшигт толь" гэж нэрлэдэг. "Eight Elvises" бүтээл нь 108,1 сая америк долл хүрсэн түүхтэй.
Харин Европт унгар-франц гаралтай, "оп арт"-ын эцэг гэгддэг уран бүтээлч Виктор Вазарели нь 1929-1944 онуудад бүтцийн эффект, алслал, гэрэл, сүүдрийг серигрфын аргаар гаргах туршилтуудыг хийж, геометрийн абстракт бүтээлүүдээ туурвисан нь барын урлагийг орчин үеийн урлагийн онцгой хэлбэр болгон хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөгөө өгсөн юм. Түүний ажлуудын онцлог нь өнгөний онцгой эрчилт болон нарийн уусалтуудын хослол юм.
Литограф
Барын өөр нэг төрөл бол литограф юм. Энэ нь хавтгай гадаргуу дээр яг л усан будаг эсхүл пастилаар зурахтай төстэй арга замаар хийж гүйцэтгэдэг, маш түгээмэл хэрэглэдэг арга. Тусгайлан бэлдсэн төмөр хавтан, эсхүл шохойн чулуун дээр дүрсээ эхэлж барлаад бэхээр түүнийгээ цаасан дээр өндөр даралтаар буулгадаг байна. Ингэхдээ химийн аргаар зөвхөн барласан хэсэг дээр бэхийг тогтоох аргыг хэрэглэдэг аж.
Энэ төрлөөр ажиллаж ирсэн дэлхийд нэртэй уран бүтээлчдийг тоочвол Оноре Домье, Винсент ван Гог, Жорж Белоу, Пьер Боннар, Эдвард Мунк, Эмил Нольде, Пабло Пикассо, Сальвадор Дали, Хуан Миро, Жорж Брак, Карл Отто Гёц, Фернанд Лэжер нар орно.
Уран бүтээлч урласан бараа ашиглан хэдэн дардас хийхээ шийддэг ба тогтсон тооны дагуу дардас гаргаж дуусаад ихэвчлэн барыг дахин ашиглах боломжгүй болгодог. Барын ажлуудын эх хувь нь дардсын тоогоор хатуу хязгаарлагддаг ба уран бүтээлч гарын үсгээ зурж бүтээлийг дугаарладаг байна.

976 галерей Германы цуглуулагч, доктор Гуннар Энгхусентэй хамтран Сальвадор Дали, Виктор Вазарели, Жорж Брак, Сэм Фрэнсис, Карл Отто Гёц, Мэл Рамос, Валтер Вомака, Хэнри Мүүр, А.Р.Пенк, Ханс Хартунг, Фернанд Лэжер, Отто Пийнэ, Антони Тапиес нарын дэлхийд данстай, сод уран бүтээлчийн бар зургийн 23 ажлын эх хувийг Монголын урлаг сонирхогчид, олон нийтэд анх удаа дэлгэх гэж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэв.
976 Арт Галерейг үүсгэн байгуулагч Б.Гантуяа