gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Хүүхдээ дагуулсан жирэмсэн эмэгтэй хулгай хийж байна”

Нийгэм
2014-03-28
0
Twitter logo

Сүүлийн үед бага насны хүүхдийг залилж, гэрээс нь их хэмжээний эд зүйл хулгайлсан гэх хэрэг олон бүртгэгдэх болсон.

Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь жирэмсэн бүсгүй байсан аж.

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн 2013 оноос энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа 19 настай эмэгтэй У гэгчийг үйлдэл дээр нь баривчилсан байна.

Тэрбээр учир мэдэхгүй бяцхан хүүхдүүдийг тоглолт үзүүлнэ, тогны, усны тоолуур харна гэх зэргээр хууран гэрт нь дагаж ороод монетон, ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, мөнгөн аяга гээд үнэ хүрэх бүгдийг хулгайлдаг байна.

Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн айлаас хулгай хийсэн 20-25 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

"Т-ARA" хамтлагийн тоглолтод зориулж хүүхдүүдийн дунд уран зургийн уралдаан зарласан. Тиймээс миний дүү уралдаанд оролцчих. Эгч нь чамд туслая”  хэмээн гэрт нь дагаж орж, ээж аавынх нь үнэт зүйлийг хулгайлсан байх юм.

Д.Нямрагчаа: Хүүхдийг хуурч гэрт нь дагаж ороод, хулгай хийдэг байсан

Энэ талаар цагдаагийн ахлах дэслэгч Д.Нямрагчаа “Бага насны хүүхдийг хуурч мэхлэн гэрт нь дагуулж ороод, эд зүйлийг нь хулгайлдаг У гэгчийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 20-25 удаагийн үйлдлээр хулгай хийсэн хүлээгээд байгаа. Дандаа үнэт эдлэлүүд хулгайлдаг болохоор энэ хэрэг хохирол өндөртэй.

Уг хэргийн цаана захиалагч байхыг үгүйсгэхгүй тул бид шалгаж байна.Тиймээс иргэд бага насны хүүхдүүдээ гэрт нь ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд байвал манай цагдаагийн хэлтэст хандаж хамтран ажиллахыг хүсч байна” гэлээ.

Хулгайн хэрэгтэн У нь маш нарийн аргатай гэнэ. Тухайлбал, "Т-ARA" хамтлагийн тоглолтод зориулж хүүхдүүдийн дунд уран зургийн уралдаан зарласан. Тиймээс миний дүү уралдаанд оролцчих. Эгч нь чамд туслая”  хэмээн гэрт нь дагаж орж, ээж аавынх нь үнэт зүйлийг хулгайлсан байх юм. Энэ мэтээр хөнгөн аргаар мөнгө олж буйдаа амтшин бүтэн жилийн турш энэ маягаар хулгай хийсэн аж.

Хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны  13 дугаар байрны гадаа тоглож байсан найман настай хүүхдэд “Эрчим хүчний газраас явж байна. Эгч нь тоолуурын чинь заалтыг үзнэ, цахилгааныг чинь салгана” гэж хэлж гэрт нь ороод ээжийн нь алт, мөнгөн эдлэл, монетон бөгж зэрэг их хэмжээний эд зүйлийг нь хулгайлсан аж. Улмаар дараагийн айлд дахин хулгай хийх гэж байгаад Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчдад үйлдэл дээрээ баривчлагджээ.

Хэрэгтэн У-г таних гол шинж тэмдэг нь зүүн гар нь баруун гараасаа урт юм байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ЯАГААД ИЙМ ХЭРЭГ ХИЙСНЭЭ ӨӨРӨӨ Ч МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭВ

Хэрэгтэн У нь эдүгээ 19 настай бөгөөд ой хоёр сартай хүүхэдтэй гэнэ. Одоо таван  сартай жирэмсэн юм байна. Түүнээс яагаад ийм хэрэг үйлдэх болсон талаар тодруулсан юм.

-Хэзээнээс хулгайн хэрэг үйлдэж эхэлсэн бэ?
-Өнгөрсөн жилээс.

-Яагаад ийм олон удаа хулгай хийх болов. Эсвэл хэн нэгэн хий гэсэн юм уу?
-Намайг хэн ч хулгай хий гэж хэлээгүй. Яагаад ийм хэрэг хийснээ өөрөө ч мэдэхгүй байна.

-Хулгайлсан эд зүйлээ хаана борлуулдаг вэ?
-“Нарантуул” зах дээр аваачаад борлуулчихдаг байсан.

Тэрбээр ийнхүү хариулаад уйлаад эхэлсэн юм.

...Адилхан эмэгтэй хүний хувьд хөл хүнд бүсгүйг хараад өрөвдөх сэтгэл төрж байсан ч цагаан цас шиг гэнэн цагаахан хүүхдүүдийг хуурч мэхлэн гэрт нь орж, хулгай хийж байсан гэхээр жигших сэтгэл төрж байлаа.

Гэхдээ нэг удаагийн үйлдэл бол алдаа гэж хэлж болох ч бүтэн жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийг олон удаагийн давтамжтай үйлдсэн  гэхээр хүүхэдтэй, эх хүний үйлдэл гэж хэлэхэд ч хэцүү юм. Бид энэхүү мэдээллийг хэн нэгний мууг үзэх гэж бэлтгэсэнгүй.

Учир нь хэрэгтэн бүсгүй таван сартай жирэмсэн учир цагдан хорьж болохгүй гэсэн хуулийн дагуу гадуур байцааж байгаа аж. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэлээ.

Ж.Отгонмягмар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан