-Буруу эргэлт-
Монголын маань уламжлалт цагаан сарын баяр өргөн дэлгэр болж өнгөрлөө.
Айл бүхэн чадах чинээгээрээ баяртаа бэлдлээ. Элбэг дэлбэг байгаагаа ирсэн зочиддоо харуулах гэж чадах чинээгээрээ зүтгэснээ ч зарим нь хэлж байна. Зөвхөн хэвийн боовонд л гэхэд өчнөөн олон мянган төгрөг зарцуулсан талаараа эл өдрүүдэд ярьцгааж байна.
Энэ жил ул боовны үнэ багаар бодоход 2000 төгрөг байсан гэж бодъё. Нэг айл 15 хэвийн боовоор идээ засахад дунджаар 30 мянган төгрөг зарцуулна. Ингээд бодохоор Монгол Улсын 720 мянган айл өрх нийтдээ 21 тэрбум 600 сая төгрөгөөр ул боов худалдан авчээ. Асар их тоо байгаа биз.
Тэгвэл энэ тоог бодсон зарим хүн өндөр үнээр авсан ул боовоо идэж барахгүй хатаах вий гэж ихэд санаа зовниж байгаагаа олон нийтийн цахим хуудсаар хэлэх боллоо.
За тэгээд “Хэдхэн хоног хэрэглэсэн цоо шинээрээ байгаа хэвийн боов зарна” гэсэн зарыг ар араас нь тавих болжээ. Ул боовоор идээ засаад хэд хоног харж, шар тосных нь үнэрийг зочиддоо үнэрлүүлчихээд хураадаг. Дараа нь зөөлөн байгаа дээр нь хэдийг идэж амжвал аз болно. Үлдсэн хатсан хэдэн боовоо цайнд дэвтээгээд иддэг нэг хэсэг байхад хөгцөртөл нь хадгалж байгаад хаядаг нь бас олон бий.
Их мөнгө зарж авсан хэвийн боовоо хаяж байхаар шинэ дээр нь хэрэгтэй хүнд нь зарна гэдэг их зөв санаа байгаа биз. Тиймээс энэ төрлийн бизнесийг дэмжих хэрэгтэй байгааг жижиг, дунд үйлдвэрийнхэн анхааралдаа авах хэрэгтэй байна. Авсан үнээсээ бага зэрэг хямдруулаад зарах хэвийн боов олон байгаа тул хэрэгтэй хүн нь холбогдохыг хүсье.
Эсвэл сайн мужаан дээр очоод 15 ширхэг хэвийн боов захиалчихвал насан насан туршдаа тавгийн боовонд санаа зовохгүй сэтгэл хангалуун явж болох юм. Магадгүй үе дамжуулж хэрэглэх үнэт өв болж ч магадгүй. Иймээс дараа жилийн цагаан сараар модны сайныг шилж аваад, хамгийн сайн мужаан дээр очдог хэрэг.
Хамгийн гол модон хэвийн боовондоо шар тосны үнэр шингээж, тэр нь гэрээр нэг үнэртдэг байх ёстой. Мөн шинэхэн юм шиг гялалзах ёстойг ч мартаж болохгүй. Ирэх жилийн цагаас сараас өмнө ийм үйлдвэрлэл явуулах бэлтгэлээ хийж байвал олон хүн хандана даа.
Д.Мягмардорж