Монгол Улсын 3 сая дахь иргэнийг хэрхэн тодруулсан талаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр,
Төрөлтийн статистик мэдээлэл сум, аймгийн эмнэлгүүдээс аймгийн статистикийн хэлтэст, Эрүүл мэндийн газраар дамжуулан Үндэсний статистикийн хорооны комисст ирж байсан. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын дөрвөн том төрөх, хувийн дөрвөн төрөхөөс мэдээллийг өдөр тутам авсан.
Нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн өдөрт хоёр удаа 12 цагийн давтамжтайгаар мэдээллээ цуглуулсан. Гадаадад амьдарч байгаа иргэдийн шинээр мэндэлсэн хүүхдийн мэдээллийг Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, УБЕГ-тай хамтарч авах ажлыг зохион байгууллаа.
Баталсан журмын дагуу гурван сая дахь иргэнийг тооцох, төрөлт, нас баралтын тооцоо, мөн Гадаадын иргэн харьяатын газрын шилжилтийн мэдээлэл гэх энэ бүх үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцсоны үр дүнд Монгол Улсын хүн ам 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гурван саяд хүрлээ.
2015 он нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн байна. Энэ хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж тодорлоо.
-Энэ ажлын нууцлалын өндөр түвшинд зохион байгуулах шиг боллоо?
-Мэдээллийн нууцлалыг хангах үүднээс тусгайлсан программ боловсруулж, төрөх эмнэлгүүд болон Статистикийн хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудын төрөлтийн мэдээллийг шивж оруулж байсан учир зөвхөн мэдээллийг оруулсан газраас өөр газраас оруулах боломжгүйгээр хийсэн. Эндээс мэдээллийн нууц бүрэн хадгалагдаж байсан нь ойлгогдоно.
Мөн түүнчлэн Эрүүл мэнд, спортын яамнаас нэгдсэн зохион байгуулалттайгаар төрөх эмнэлгүүдийн цагийг, Стандартчилал хэмжилзүйн цагтай тааруулж, төрөлтийн цаг, минутыг тодорхойлсон. Төрөлтийн цаг, минутыг тодорхойлсны ач холбогдол нь гурван сая дахь иргэнийг тодруулахдаа төрсөн цаг, минутаар нь дараалан эрэмбэлж, төрөлт, нас баралтын тооцооны үндсэн дээр гурван сая дахь иргэнийг тодрууллаа.
-Энэ сарын 24-нд 3 сая дахь иргэн мэндэлж, түүнээс хойш зохион байгуулалтын ажлыг хийсээр өнөдөр зарлаж буй хэрэг үү?
-Монгол Улсын хүн ам 4051-ээр нэмэгдэхэд гурван сая хүрэхээр байсан. Тийм учраас төрөлтийн эхний хоёр долоо хоногийн мэдээллийг долоо хоног тус бүрээр нь багцалж авсан. Үүнээс цааш өдөр бүр хоёр удаа мэдээллийг авч эхэлсэн.
Энэ ажлыг хийхдээ мэдээллийг онлайн тусгай програмд шивж оруулахын зэрэгцээ Эрүүл мэндийн газрын дарга, Статистикийн хэлтсийн дарга нар аймаг, дүүрэг бүрийнхээ мэдээллийг албан ёсоор баталгаажуулж ҮСХ-ны комисс руу явуулсныг шалгаж оруулсан. Мөн гадаадад төрсөн хүүхдүүдийн мэдээллийг шивж оруулсан.
Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн эцэг, эхийн харьяалал, хаяг, регистрийн дугаар, овог нэрийг шалгах ажлыг байнга хийж байсан. Энэ ажлын нууцлалыг хангах үүднээс Үндэсний статистикийн хорооны дарга би өөрөө, манай Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга Амарбал, шинжээч гэсэн гуравхан хүн тусгай кодоор дараалан нэвтэрч мэдээллийн санд ажилласан.
Ингээд нэгдүгээр сарын 24-нд манай хүн ам 3 сая хүрснийг бид гурав мэдсэн. Гэхдээ хагас, бүтэн сайн өдөр байсан учир гадаадад төрсөн иргэдийн хувьд ажлын өдөр Консулын газартаа бүртгүүлэх бололцоог бүрэн хангах үүднээс 25-ны ажлын өдрийг бүрэн дуустал мэдээллийг авсан. 25-ны өдрөөр тасалбар болгож, нягтлан тооцох ажлыг 27-ны орой хүртэл хийлээ. 24-ний өдөр гурван сая хүрснийг өчигдөр орой шөнө тодруулсан.
-Шинэ төрсөн иргэдийг тоолж явсаар байгаад 3 сая дээр Э.Хатанболдын охин таарсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, 24-ний өдрийн 73 дахь төрөлт. Сонирхуулахад, охины өмнөхөн 08.23 цагт Увс аймгийн Улаангом суманд Батхуягийн Туулын хүү төрсөн.
Харин дараа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд Далайн Батхүү, Түвшинбаярын Шүрэнчулуун нарын охин мэндэлсэн. Хоёрхон хүүхдийн дараахан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ихэр хүүхэд мэндэлсэн. 24-ний өдөр Америкт ажиллаж, амьдарч байгаа монгол айлд ихэр хүүхэд мэндэлсэн.