-Хоёрдугаар байранд орсон оролцогчдыг хэрэгтэй тоног төхөөрөмжөө авах 1.5 сая төгрөгийн эрхийн бичгээр шагналаа-
Бразил улсын Сан Пауло хотод ирэх наймдугаар сарын 11-16-нд зохион байгуулах Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх багийн гишүүдэд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг батламж гардууллаа.
Дарханы уул уурхай эрчим хүчний политехник коллежийн цахилгааны ангийн суралцагч П.Галбадрах, Барилгын политехникийн коллеж Ж.Энхчимэг, Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн суралцагч Б.Мөнгөншагай, Барилгын политехник коллеж Х.Лхагва, Техник технологийн дээд сургууль Б.Мөнх-Эрдэнэ, Техник технологийн дээд сургууль Д.Нармандах , Үйлдвэр урлалын политехник коллежийн Б.Ундармаа, Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн сурагч Г.Энх-Амгалан нар тэмцээний батламжаа гардан авсан юм.
Ур чадварын тэмцээнд Монголын багаас өрлөгчин, хавтанцар наах, гагнуурчин, токарьчин, цахилгаанчин, мужаан, үсчин, гоо сайханч, тогооч гэсэн есөн мэргэжлээр оролцоно.
Мэргэжил тус бүрт хоёр оролцогчийг өнгөрсөн жилийн “Монгол ур чадвар-2014” тэмцээнээс шалгаруулсан бөгөөд тэдний дунд энэ жил ахин шалгаруулалт явуулсны эцэст ур чадварын олимпод оролцох гишүүд тодорсон байна.
Энэ тэмцээнд 46 мэргэжлээр 71 орны шилдэг оролцогчид өрсөлддөг аж.
Мөн дэлхийн ур чадварын тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдөж, хоёрдугаар байр эзэлсэн оролцогчдыг урамшуулан 1.5 сая төгрөгөөр өөрийн мэргэжлийн дагуу техник, багаж хэрэгсэл авах эрхийн бичгийг гардууллаа.
Чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа багш нарыг ч мөн шагнан урамшуулсан юм.