gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэхдээ шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ шалгана

Р.Адъяасүрэн
Боловсрол
2015-04-27
0
Twitter logo

-2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ-

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ноос эхэлж тавдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.

2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна.

Нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

Бүртгэлийг хамран сургах тойргоор бүртгэх бөгөөд элсэлтийн шалгалт, хураамж авахгүй. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан очиж бүртгүүлэх юм.

Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээ зэрэг орно.

Бүртгэлийг хамран сургах тойргоор бүртгэх бөгөөд зарим сургуулиуд шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээг шалгах аж.

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ, “Хамран сургах тойргийн хүүхдүүд бичиг баримтын зөрчилгүй бол байрны гэрчилгээ шаардлагагүй. Бичиг баримтын зөрчил их гардаг учраас ийм шаардлага гарч байна. Хорооны тодорхойлолт хуурамчаар хийлгэх, үйлчилгээний газар болсон байруудад шилжүүлэг хийж ирэх тохиолдол гардаг. Одоо арга нь нарийсаад тухайн байрны ордер дээр шилжиж ирсэн гэж бүртгүүлэх тохиолдол ч гарч байна. Бүх сургуулийн бага боловсролын сургалт ижил болсон. Эцэг эхчүүдэд энэ талаар мэдээлэлгүй учраас хотын төвийн сургуульд оруулах гэж иймэрхүү арга хэрэглэх нь бий. Тиймээс заавал хамран сургах тойргийн биш сургуульд өгөх гэж хууль бус арга хэрэглэх шаардлагагүй” гэсэн юм.

Хамран сургах тойргийг жил бүр тогтоодог байна. Энэ нь тухайн жил нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хамаатай. Жил бүр хамран сургах тойргийг шинэчлэн тогтоодог нь шинээр орон сууц баригдаж буйтай, шинэ сургууль, өргөтгөл ашиглалтад орж байгаатай холбоотой байдаг аж. Энэ жилийн хамран сургах тойргийн мэдээллийг ЭНД дарж авна уу.

Харин төрийн өмчийн сургуулиудад элсэн орохын тулд эцэг эхчүүд хахууль өгдөг талаар яриа байдаг. Энэ талаар тэрээр хэлэхдээ “Жил бүр ийм яриа гардаг ч нотлох баримттай гомдол санал ирдэггүй. Эцэг эхчүүд, танил тал, дарга нарт мөнгө өгөх гэж оролддог. Үнэхээр баримттай мэдээлэл байвал бид арга хэмжээ авах болно. Дахин хэлэхэд бага боловсролын сургалтын чанар аль ч сургуульд ижил болсон учраас энэ мэт үйлдэл гаргахгүй байх тал дээр эцэг эхчүүд анхаарах ёстой” гэлээ.

Элсэгчдийн нэгдсэн мэдээллийг тавдугаар сарын 30-ны дотор олон нийтэд мэдээлэх юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан