gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол сетком “Хөгжилтэй гэр бүл ”ОАК

Бизнес
2015-05-19
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2015-05-19

Гиллиганы арал, найзууд “I carly”, “Аавын охид ” гээд бидний үзэх дуртай олон сетком цуврал бий.   2015 онд “Боловсрол суваг” телевизээр “Найзууд”,  “icarly” зэрэг дэлхийд алдартай сетком цувралууд гарч байсныг үзэгч та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл “Боловсрол суваг” телевиз “Коктейл фильмс”-тэй хамтран “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит киног энэхүү жанараар хийж дуусгаад байна.

Уг кино 04-р сарын 08-наас Юнивишнийн видео санд орж , үзэгчдийн хүртээл болох нь ээ.  Кинонд нийт 200-аад уран бүтээлч оролцсон бөгөөд Гол дүрд С. Лхагвасүрэн /МУСТА/, С. Өлзийхүү/СТА/, Д.Энхбаяр, Э. Цолмонбаяр, А. Өнөржаргал, Н. Цэнд-Аюуш, Б. Гэрэлчулуун, Ц. Эрдэнэцэцэг, Б. Бадамцэцэг,У. Цасжин, Б.Хүслэн тогложээ.

Хэзээ ч үл тасрах гэр бүлийн асуудлууд, эгч дүүсийн өрсөлдөөн хийгээд нандин холбоо,  эцэг эхийн үрээ гэсэн сэтгэл, хайрандаа чин үнэнч залуугийн туулах хүндхэн сорилтууд гээд бидний эргэн тойронд хөвөрсөөр байдаг үйл явдалууд хэрхэн  хөгжилтэй нэгэн гэр бүлийн түүх болсныг үзэгч та үзээрэй.

Ярилцлага:

Боловсрол суваг” телевиз “Коктейл фильмс”-тэй хамтран “Хөгжилтэй гэр бүл” сетком цуврал кино бүтээж, 04-р сарын 08-наас эхлэн Юнивишнийн видео сангаар үзэгчдэд хүрч байна.

200-аад уран бүтээлчид оролцсон инээдмийн төрлийн энэхүү киноны гол дүрийн нэг Тв Коктейл хамтлагийн Жүжигчин А.Өнөржаргалтай шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

Тв Коктейл хамтлаг, Боловсрол суваг телевизийн хамтын уран бүтээл дэлгэцэнд гарч эхэллээ. Үзэгчдэд нэлээн хүлээлт үүсгээд байсан шүү.

- Тв Коктейл хамтлаг, Боловсрол суваг телевиз хамтарч уран бүтээл хийх гэж нэлээн удаан ярилцсан шүү. Хамтарч ямар бүтээл хийж болох вэ гээд бараг 4,5 жил ярилцсан. Ингээд “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит киног хамтарч хийхээр жилийн өмнөөс ярилцаж эхэлсэн. Тв коктейл хамтлаг олон ангит кино хийж байгаагүй.

Боловсрол телевиз бол харин “Гурван найз”, “Мөрдөгч” зэрэг олон ангит кино хийчихсэн, нэлээн туршлагажсан байсан. Ингээд бид ярилцаж байгаад олон ангит, Сетком чиглэлийн кино хийе гэж сонгосон.  

Хөгжилтэй гэр бүл кинонд ямар дүр бүтээв?

- Энэ кинонд би Цогтоо хэмээх телевизийн нэвтрүүлгийн зохиолч залуугийн дүрд дээр ажилласан. Дүр дээр ажиллахад надад бол ойрхон, дөхөм байсан. Яагаад гэвэл бид телевизийн нэвтрүүлэг бэлтгэж гаргадаг байсан, өөрсдөө зохиолоо гаргахаас эхлээд бүх процессийг мэддэг байсан, ер нь телевизийн амьдралыг өөрсдөө туулж байсан учраас надад бол нэлээн ойр дүр байсан.

Миний хувьд тоголсон анхны олон ангит кино. Тийм болохоор надад сурах юм маш их байсан.Энэ кинонд 200-аад уран бүтээлч оролцсон. Өмнө нь бид нэг ангит кино хийхэд обьектоо хөөгөөл, одоо энд ингэдэг гээл зохиолоо хараал авчихдаг байсан. Харин олон ангит кинон дээр бүхэл бүтэн 40 ангийг тэгж харна гэхэд бас бэрхшээлтэй юм билээ.

Тийм учраас бид зураг эхлэхээсээ өмнө заавал ярилцаж байж эхэлдэг байсан. Олон ангит кино, тэгээд анхных болохоор ч тэр үү бүх уран бүтээлчид маань дүр дээрээ, зохиол дээрээ ер нь л нэлээн ажиллаж байж зургандаа орж байсан шүү.   

Ер нь олон ангит кино болохоор бүр өмнөх анги дээр ямар үйл явдал болж байсан билээ гээд дахин харах, ярилцах тохиолдол ч байсан. Хамтарч ажилласан жүжигчид, найруулагч маань үнэхээр түшигтэй байсан.

Тэр дундаа МУГЖ С.Лхагвасүрэн ах, жүжигчин С.Өлзийхүү эгч гээд үнэхээр түшигтэй, нэг баг болж ажиллахад үнэхээр сайхан байсан. Хөгжилтэй, дурсамжтай хором мөч болж үлдлээ дээ.     

Зураг авалт 6 сар үргэлжилсэн, мөн монгол кино нэгтгэлийн павьелонд дийлэнх зураг авалт хийгдсэн гэж байсан?   

- Тв Коктейл хамтлагийн хувьд тоголсон анхны олон ангит кино, мөн боловсрол телевизтэй хамтарч ажилласан анхны бүтээл. Эхний өдөр зураг авалт хийх павьелонд ороод бид үнэхээр уулга алдаж байсан.

Кино үйлдвэрийн павьелонд бүтэн дөрвөн обьектийг барьсан байсан. Тэр байтугай бид нар тэнд зургаа авхуулаад фэйсбүүк дээрээ тавихад л хүмүүс энэ хаана вэ, ямар гоё айл вэ гээл асууж, сонирхож байсан. Зураачдын багт үнэхээр баяр хүргэх хэрэгтэй. Киноны маань зураг авалтын 80 хувь нь павьелонд, 20 хувь нь гадаа зураг авалт байсан.

- Та бүхний хагас жилийн ажлын үр дүн гарч, үзэгчид Юнивишнийн кино сангаас Хөгжилтэй гэр бүл киног үзэж байна. Ямар дүгнэлт хийж байгаа вэ?

Ер нь уран бүтээлч хүн бүрийн цаана хамгийн том түшиг тулгуур бол сайн хамтрагчаас гадна гэр бүл байдаг. Зураг авалт хэдэн ч цагт дууссан бай тараад гэртээ харихад инээд баяртай, халуун хоол цайтай угтах гэр бүлийн хүн гэдэг бол хамгийн том түшиг юм шүү. Зураг авалтын үед халуун хүйтнээс эхлээд, цаг наргүй ажиллах гэх мэт ямар асуудал тулгарч, ямар бэрхшээлийг давсан бэ гэдгийг бүтээл дэлгэцэнд гарах үед хэн ч мэдэхгүй.

Тэд зөвхөн л инээд хөөр, баяр баяслыг хүлээн авдаг. Энэ л үр дүнгийн төлөө жүжигчин хүн санаа тавьж, хичээж ажиллахыг зорьдог доо. Хөгжилтэй гэр бүл кино маань дэлгэцэнд гарлаа. Ямар ч гэсэн энэ кинон дээр ажилласан бүх залуучууд, уран бүтээлчид маань сэтгэлээрээ, гар нийлж сайхан ажиллаа.

Киноны маань ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп ажилласан, мөн Номин элетроникс, “М-СИ-Эс Кока кола”, “Mистер Пицца”, “Говь хангай мебель”,”I &R Mongolia”, “Эвсэг кашмере” ХХКомпаниуд бидэнтэй хамтран ажилласан. Шинэ бүтээлийг маань дэмжиж ажилласан та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Төсөв мөнгө, ивээн тэтгэгчгүй бол сайн уран бүтээл гарна гэдэг үнэхээр хэцүү шүү дээ.  

Бид чадах чинээгээрээ үзэгч та бүхэндээ зориулж энэ киногоо бүтээлээ. Сайн бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.

-Танд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан