Монгол, Кувейтын судалгааны төвийн үйл ажиллагааны эхний жилийн санхүүжилтийн батламжийг Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Альфадхли БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд өнөөдөр гардуулж өглөө.
Батламж гардуулах үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Элчин сайд Халид Альфадхли нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд, тэр дундаа байгаль орчны салбарт ахиц гарч байгаагийн бодит илрэл нь Монгол, Кувейтын судалгааны төвийн байгууламж гэдгийг тэмдэглэн хэллээ.
Уг судалгааны төв нь 3000 метр хавтгай дөрвөлжин талбайтай бөгөөд Кувейт улсын Эмир эрхэм дээд Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын буцалтгүй тусламж 3.5 сая ам. долларын хөрөнгөөр баригдсан юм.
Судалгааны төв нь цаашдаа байгаль орчин, сургалт, эрдэм шинжилгээ, мэдээлэл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд, салбарын лабораториудтай хамтран ажиллах юм байна.
Зургийг: Б.Бямба-Очир
Эх сурвалж: БОНХАЖ яамны хэвлэл мэдээллийн алба