УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу долдугаар сарын 1-нд хаана. Хаврын ээлжит чуулганаар шинээр 33 хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэхээр дараалал тогтоосноос:
- 3 хууль баталсан
- 21 хууль хэлэлцүүлгийн шатанд
- 3 хууль өргөн мэдүүлээд хэлэлцүүлж эхлээгүй
- 6 хууль өргөн мэдүүлээгүй байгаа юм.
Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд нийт 124 хууль, шийдвэрийн төсөл байна. Үүнээс 68 хуулийг хэлэлцэж эхлээгүй, 55 нь байнгын хорооны анхан шатны хэлэлцүүлэгт, нэг хууль эцсийн хэлэлцүүлгийн шатанд явна.
УИХ хийхээр төлөвлөсөн ажлынхаа талд ч ороогүй байхад чуулган завсарлах хуулийн хугацаа тулаад ирлээ. Нохойн дуу нэгэнт ойртсон учир чуулганы нэг өдрийн хуралдаанаар 20-иод асуудал хэлэлцэхээр жагсаалт гаргаж, эрхэм түшээд хууль үйлдвэрлэх ажлаа эрчимжүүлж эхэллээ.
Нохойн дуу нэгэнт ойртсон учир чуулганы нэг өдрийн хуралдаанаар 20-иод асуудал хэлэлцэхээр жагсаалт гаргаж, эрхэм түшээд хууль үйлдвэрлэх ажлаа эрчимжүүлж эхэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын дэгийн тухай хуулиар долдугаар сарын 1-нд хаврын чуулган хаана. Одоо бидэнд зургадугаар сарын 22, 29-нөөс эхлэх ажлын хоёр долоо хоног, дөрвөн чуулганы нэгдсэн хуралдаан байна. Хэлэлцэх асуудлаа хугацаандаа дуусгахгүй бол долдугаар сарын 10-ныг хүртэл хаврын чуулганыг сунгаж хуралдана.
Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол 15-наас ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх асуудлаа дуусгана. Хоёр удаагийн ээлжит бус чуулган хийх хуулийн боломж бий” хэмээн өнгөрсөн баасан гаригт гишүүддээ танилцуулсан.
УИХ-ын хавар, намрын чуулган өндөрлөхөд хэчнээн хуулийн төсөл баталсан тухай тайлангаа тавьж, дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаж, ач холбогдлоор нь эрэмбэлэн дарааллыг баталдаг.
УИХ-ын гишүүд болон нам, эвслийн бүлгүүд санаачилсан хуулийн төслүүдээ уг дараалалд багтаах гэж хэрдээ хичээдэг ч төсөл бүхэн ордоггүй нь хяслантай. Хуулиа дараалалд оруулж чадаагүй хэсэг нь баахан гомдол мэдүүлэн үлддэг билээ.
Гэвч хаврын чуулган завсарлах дөхсөн энэ үед УИХ-ын хууль баталсан байдлыг харахад тун хангалтгүй байгааг Та анзаарав уу. Үнэндээ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал нь ажил биш, мөрөөдлийн жагсаалт төдий болжээ.
УИХ-ын хаврын чуулганаар дараалалд ороогүй 16 хууль тогтоомжийн шийдвэрийг хэлэлцэв. Мөн нэн яаралтай дэгээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн:
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Газрын тухай хуульд нэмэлт оруулах
- Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ мэтээр төлөвлөсөн ажлаа умартан замын дундаас, яаралтайгаар орж ирсэн хуулийн төслүүд рүү оочин, цоочин үсэрч буусаар байнгын ажиллагаатай парламент “бай”-гаа олохгүй савчжээ.
УИХ-ын чуулган долдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх нь тодорхой боллоо. Баяр наадам дөхөж, амралтын уур амьсгал орсон энэ үед чуулган өглөөнөөс, үдэш хүртэл хуралдаж, ашиг сонирхлын зөрчилтэй хуулиуд үйлдвэрлэдэг. Энэ удаа ч хардах нөхцөл хэдийнэ бүрдлээ.