Монгол Улсын гавьяат жүжигчин, АНУ-ын "Бостон" балетын гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуягт Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Берлин хотноо “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр түүнд гэрчилгээг нь гардуулан өглөө.
Ёслолын арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн “Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр ийнхүү өргөмжилж байна.
Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөв.
Балетчин Д.Алтанхуяг нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гурав дахь иргэн болж байгаа юм.