Түүх, соёлоороо бахархан ярих дуртай монголчууд соёлын үнэт өвөө хадгалан хамгаалж чадаж байна уу? Соёлын өв гэдэг нь чухам юу болох, үүнийг хэрхэн хамгаалж сэргээдэг талаар ваар урлаач, сэргээн засварлагч инженер С.Шархүүтэй ярилцлаа.
-Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?
-1968 онд Өвөрхангай аймагт аравдугаар ангиа төгсөөд Польш улс руу керамикийн чиглэлээр суралцахаар явсан. Монголд ирээд шаазангийн үйлдвэрт хоёр жил ажилласан. Тухайн үед Монголын шаазангийн үйлдвэр маш сайхан шаазан хийдэг байсныг тэр үеийн хүмүүс мэднэ. Керамик технологич мэргэжилтэй би, тэр үйлдвэрт ажилласнаар шаазан хийх технологи, арга барилд суралцсан.
Харин түүхийн дурсгалт зүйлийг сэргээн засварладаг болсон минь тэр нэгэн өдөр Барилгын яамнаас өгсөн даалгавраас эхлэлтэй. Барилгын яамны нэр дээр Польш улсыг зорьсон тул улсаас өгч буй даалгаврыг биелүүлэх нь миний үүрэг байв. Тухайн үед гэмтэж сүйтгээд байсан сүм хийдийн дээврийг засах, шинээр барих гэж буй Гандан хийдийн дээврийг хийж гүйцэтгэх ажилд дайчлагдлаа.
Ажлаа эхлүүлэхийн тулд шавар ваар, хөх тоосгоны талаар судалгаа хийх шаардлагатай болсон. Паалантай вааран дээвэр хийж байсан туршлага огт байхгүй байсан надад ганц л зам байв. Тэр нь төсөөллөөрөө олон янзын туршилт хийж үзээд , амжилттай болсныг нь сүм хийдийн дээвэр бүтээхэд ашиглах. Азаар судалгаа амжилттай болж анхны дээврээ 1979 онд хийж гүйцэтгэсэн.
-Паалантай вааран дээвэр болон Монголд байгаа вааран дээврүүдийн онцлог юу вэ?
-Ийм төрлийн дээвэр Хятад, Азийн орнуудын сүм хийд, эртний орд өргөөнд түгээмэл ашигладаг. Тухайн үед ийм орнуудтай харилцаа муу байсан тул нүдээр харж, гараар барьж үзэх боломж олдоогүй. Хятад, Тайвань зэрэг улсад үнэхээр гайхалтай бүтээсэн байдаг юм билээ. Гэхдээ Монголын эртний сүм хийдийн вааран дээвэр нь сийлбэр, амьтдаараа ялгаатай байх нь бий. Тухайн үед Хятадын уран барималчид хийж гүйцэтгэж байсан байх магадлал өндөр ч монголчууд яаж ийгээд өөрийн орны хэв шинжээ тусгасан байдаг.
-Хамгийн анх ийм дээвэр хийж байсан үеэ дурсаач. Та яг ямар агаар хийж гүйцэтгэсэн бэ?
-Байж болох бүх аргыг туршиж үзсэн. Эхлээд дээр үеийн сүм хийдийн балгас, эвдэрч сүйдсэн дээврийг харж, судалсан. Хэдэн янзын аргаар дуурайлган хийж үзнэ. Мөн өөрийн санаагаа нэмэрлэнэ. Монголд материал байхгүй учраас Орoсоос паалан, хэрэглэх будгаа захиж авчруулна. Сүм хийдийн дээврийг бүтээхэд хэсэг бүрт нь хүний гар ордог. Тийм учраас маш олон хүн удаан хугацааны турш бүх хүч чадлаа зориулдаг. Шавар болон паалантай вааран дээвэр хийхэд шатаах үйл явц маш чухал.
Хэдэн градусийн темпертурт, хэрхэн шатаахаас шалтгаалж эдэлгээ урт удаан байх нь шийдэгдэнэ. Ялангуяа паалантай вааран дээвэр нь нар салхи, бороо шороонд элэгдэхгүй, эдэлгээ урт байх ёстой. Тийм учраас олон дамжилга, нарийн технологиор хийх хэрэгтэй болдог. Мэдээж шатаахад том оврын зуух ашиглана. Зуух нь хагас автомат, уламжлалт буюу баюү зуух гэх мэт төрлүүдтэй. Материалаасаа шалтгаалаад ямар зууханд шатаах вэ гэдгийг шийддэг.
-Таныг хөх тоосго үйлдвэрлэх технологийг мэддэг цөөн хүний нэг гэдэг юм билээ. Хөх тоосго ямар онцлогтой вэ?
-Хөх тоосго нь эдэлгээ маш урт. 200-аас 300 жилийн эдэлгээ даана. Түүхийн олдворуудаас харахад эртний хүннү гүрний үеийн балгасаас хөх тоосго олдсон байдаг. Тэгэхээр ийм он удаан жил хадгалагдаж байна гэдэг нь тун сайн чанартай гэсэг үг. Яагаад ийм бат бөх байна вэ гэвэл үйлдвэрлэдэг арга технологи нь бусад тоосгоноос өөр. Улаан тоосгийг шатаадаг аргаас хөх тоосгыг шатаадаг арга тэс өөр. Би хөх тоосгыг өөрийн бүтээлдээ нэлээд ашигладаг. 1983 онд анхны хөх тоосгоны вааран дээвэр үйлдвэрлэж гаргасан. Тэр дээвэр маань одоогийн Хэнтий аймгийн Цэцэн Хан сумын зургаан ордны дээвэр. Засварт зориулж 16000 ваар, 16000 хөх тоосго үйлдвэрлэж байв.
Хөх тоосго үйлдвэрлэхэд шатаах, усанд хөргөх хоёр том ажиллагаа бий. Нарийн темпартурт шатаасны дараа нуур мэт их хэмжээний усанд хөх тоосгоо хөргөнө. Ярихад тун амархан боловч хийхэд маш нарийн технологи шаардлагатай. Хятадад хөх тоосгыг хийдэг юм билээ. Саяхан олж мэдсэнээр Бээжингээс урд зүгийн нутгуудад хөх тоосго үйлдвэрлэж буй цөөн хэдэн ваарчид байсан. Бид 1983 онд Монголдоо энэ технологийг сэргээж, өөрсдийн арга барилаар үйлдвэрлэж байх үед Хятадтай холбоогүй байсан. Тиймээс туршлага солилцох, мэдээлэл авах ямар ч боломжгүй. Бидэнд хөх тоосго гэж ийм зүйл байдаг, ингэж хийдэг байсан гээд хэлж зөвлөх хэн ч байсангүй.
Гэвч бид ваар хийдэг хүмүүстэй уулзаж зөвлөлдөн, олж авсан мэдээллээ жаахан гэж орхилгүй хөх тоосго бүтээх ажилдаа ашигласан. Ойролцоогоор зургаан жилийн туршилтын дараа бидний хүсэж, төсөөлж байсан хөх тоосго мэндэлсэн. Хөх тоосгыг өөрсдийн гараар бүтээж чадсанаараа эртний түүхт сүм дугана, байшин барилгуудыг хуучин төрхөөр нь сэргээн засварлах боломжтой болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам туршлагажиж хөх тоосго үйлдвэрлэхэд мэргэшсэн. Зах зээлийн үе эхэлж соёлын өвийг хамгаалах ажил зогсонги байдалд оржээ. Бүх зүйл хувьд шилжсэн энэ цаг үед би ч гэсэн өөрийнхөө хувийн үйлдвэр, урлангаа нээсэн. Хөх тоосгоны талаар хэдэн жилийн туршилт судалгааг хийж амжилттай үр дүн олсон ч одоогоор энэ арга технологийг ашиглахгүй байна. Энэ арга техникийг залууст өвлүүлж, үлдээх нь гол болоод байна.
-Өвлүүлж үлдээх тал дээр хэрхэн анхаарч байна?
-Миний охин, хүргэн хоёр Тайвань улсад суралцаад ирсэн. Ваар урлаачид дэлхийд нэр хүндтэй байдаг талаар тэд маань их ярина. Одоогоор хүүхдүүд миний ажилд тусалж байна. Би ваар урлалын талаар мэддэг чаддаг бүхнээ хүүхэд залууст өвлүүлэн үлдээх хүсэлтэй. Бид Гандангийн ойролцоох урландаа хүүхэд залууст зориулсан ваарны сургалт явуулж байна. Сургалтдаа шавар ваар, паалантай ваар, шаазан, хөх тоосго, улаан тоосгоны ялгааг тайлбарладаг. Түүнчлэн хүүхдүүдээр өөрсдийнх нь дуртай зүйлийг бүтээлгэнэ.
-Хөх тоосго үйлдвэрлэж эхэлж байхад хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Арваад хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэр байгуулсан. Шинээр байгуулсан учраас маш олон тооцоо төлөвлөгөө хэрэгтэй. Ваар бүтээхэд стандарттай. Тоосго, шавар бүрийг шатаах темпартур, агаарын тэсвэрлэлт, ус шингээлтийн хувь, даацын хувь зэргийг нарийн тооцоолсны үндсэн дээр сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Холбогдох яамны хүмүүс эдгээр стандартын дагуу миний хийсэн бүтээгдэхүүнийг шалгадаг байв. Түүнчлэн нэг ширхэг ваар хийхэд тухайн хүн хэдэн төгрөгний цалин авах вэ гэдгийг хүртэл тооцоолох шаардлагатай болно. Мөн хийж гүйцэтгэсэн ажил минь эзэндээ итгэл төрүүлэх шаардлагатай. "Шархүүгийн хийсэн дээврээс ус гоожоод байна" гээд л дуулдвал хийж гүйцэтгэхийн хэрэг байхгүй. Тийм учраас анхнаасаа нарийн тооцоолсон учир хүндрэлтэй зүйл бага байсан. Харин судалгаа шинжилгээний ажил, мэдлэг мэдээлэл дутмаг байсан нь хамгийн хэцүү давааны нэг байлаа.
-Таны хийж гүйцэтгэсэн ажил хотод хэр олон байгаа вэ?
-Зах зээлийн үеэс өмнө барьсан сүм хийдийн барилгууд, уламжлалт хэв шинж шингэсэн вааран дээвэртэй барилгуудыг бүтээхэд, сэргээн засварлахад гар бие оролцож явсан. Гандан тэгчэнлин хийд, Ламирын Тацан, Хүүхдийн парк, Чойжин ламын музей, Эрдэнэ зуу хийдийн гээд бүхий л вааран дээврүүдийг хийхэд оролцсон.
-Сүм дуганыг сэргээн засварлахад юу нь хэцүү вэ?
-Энэ ажил хамгийн хэцүү ажлын нэг. Өөрийн санаагаар хийж болохгүй. Тухайн газарт юу байсан, ямар мод, будаг ашигласан яг түүнийг дуурайлгаж хийх шаардлагатай. Тэгж чадвал соёлын үнэт өвдөө багтдаг. Шинэчлээд, өөрийн санаагаараа хийчихвэл үнэт өвдөө багтдаггүй. Тийм учраас маш олон хүний хүч хөдөлмөр, мэдлэг, ур ухаан шаардлагатай. Шавар, мод, тоосго, будаг, сийлбэр, чулуу, монгол дархан, түүх судлаач гээд олон мэргэжлийн хүмүүс сэргээн засварлахад оролцдог.
-Та сүүлийн жилүүдэд суварга бүтээх ажилд оролцож байгаа гэсэн. Таны бүтээсэн суварга өөрийн гэсэн онцлогтой юу?
-Паалантай ваарны технологийг суварга хийхдээ ашигладаг. Суварганы орой хэсгийг паалантай ваараар чимэглэдгээрээ бусад суваргаас ялгаатай болов уу.
-Түүх дурсгалыг сэргээн засварлах ажил Монголд хэр хийгдэж байна вэ?
-Зах зээлийн өмнөх үетэй харьцуулбал цөөрчээ. Манай компанид зун л захиалга өгдөг. Хөх тоосго, паалантай вааран дээврийн технологийг эртний сүм хийдийн дээврийг сэргээн засварлахад ашигладаг. Бид түүх дурсгалын газрыг сэргээн засварлахаас илүүтэй, суварга босгох, шинээр сүм хийд барих ажилд түлхүү оролцож байна.
-Таны хийж гүйцэтгэсэн ажлууд дунд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн ажил олон байдаг. Монголоос олон л зүйлийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэж авлаа гэдэг. Гар бие оролцож, нүдээр харсан хүний хувьд энэ нь хэр үр дүнтэй ажил болдог вэ?
-ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдсэн бүтээл болон соёлыг тус төв тухайн улстай хамтран сэргээн засварлаж, хадгалж хамгаалах үүрэгтэй. Үүний тулд ЮНЕСКО болон Монголын хооронд гэрээ байгуулагдана. Тус гэрээнд соёлын өвд багтсан зүйлийг сэргээн засварлах болон хадгалахад шаардлагатай хөрөнгийг хоёр тал нийлж гаргана гэж заасан байдаг юм билээ. Бүртгүүллээ гээд ажил хэрэг болохгүй бол үр дүнгүй гэсэн үг. Миний хувьд манай улс хэрхэн ажиллаж байгаа талаар сүүлийн жилүүдэд ямар ч мэдээлэлгүй байна.
-Соёлын өвөө хамгаалж үлдэхийн тулд юу хамгийн чухал вэ?
-Соёлын өвөө хамгаална гэдэг бол ганц байгууллага, хувь хүн, яамны хийх ажил биш. Энэ бол олон нийтийн ажил. Хүн бүр тухайн соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн үлдээхэд оролцож болно. Үүний тулд соёлын өв гэж юу вэ, хадгалж хамгаалахын тулд яах ёстой вэ гэдгийг мэдэх нь чухал. Соёлын яам, гадаадын орны хөрөнгө оруулалтаас илүү иргэдийн оролцоо хэрэгтэй болов уу. Нийгмийн хөдөлгөөн, уриа лоозонгоос илүү тухайн газарт нь очиж нүдэнд харагдах зүйл хийх нь чухал.
-Та хийж бүтээсэн ажлаа эргэн харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Үр хүүхдүүддээ яриад явж байхад сайхан. Монголчууд маань сүсэг бишрэлтэй хүмүүс. Бурхан шашны орд өргөөг бүтээсэн хүнийг ч хуварга хувилгаан мэт хүндэлдэг. Би өөрөө сүсэг бишрэлгүй ч хүмүүсийн хүндэтгэл үзүүлэхийг харахад хийж буй ажлаа улам хайрлах, чин сэтгэлээсээ хийх хүсэл төрдөг. Жирийн хүмүүс "Бийрээ өгөөч би ганц зураас зурчихвал буян үйлдсэн мэт сайхан болох гээд байнa" гэж гуйх нь бий.
Ийм л цэвэр ариун, нэр төртэй ажил хийж яваадаа сэтгэл өндөр байдаг. Манзушир бурхны суваргыг бүтээж байхад Чойжамц хамба, Амгалан дэд хамба гээд миний хүндлэл үзүүлэх ёстой хүмүүс надад тоосго зөөж өгч байсан. Ажлаа хийх бүртээ энэ мэт хүндлэлтэй таардаг. Харин өдийг болтол сурч мэдсэн зүйлээ үр хойч, залуу үеийнхэндээ хэрхэн өвлүүлэн үлдээх вэ гэдэгт сэтгэл зовинож байна даа.
Г.Чимэдлхам