Маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Эдийн засгийн чуулган 2015 нээлтээ хийж, 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Чуулган уламжлал ёсоор Засгийн газрын ордонд зохион байгуулагдаж, гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид, манай улсын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, улстөрийн төлөөлөл чуулганд оролцох юм. Эдийн засгийн чуулганы ХӨТӨЛБӨРт зааснаар хоёр дахь өдөр нь Монгол Улсын сайд М.Энхсайхан “Супер цикл: Баян ба ядуу” сэдвийг хөндөх юм. Түүнээс цөөн асуултанд товч хариулт авснаа хүргэж байна.
-Эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд зохиогдож байгаа эдийн засгийн форум ямар сэдвийг түлхүү хөндөөсэй гэж та хүсч байна вэ?
Өнгөрсөн бодлогын алдаагаа задлан шинжилж ирээдүйгээ зөв чиглүүлээсэй гэж хүсэж байна.
-Таны хувьд ямар байр суурьтайгаар энэ форумд оролцож байна вэ?
-Зах зээлийн супер циклийг бид хэрхэн алдсан арван жилээс наашгүй харагдаж байгаа дараачийн циклийг алдахгүй байхын тулд юу хийх ёстой талаар ярих бодолтой байгаа
-Монгол Улсын эдийн засаг яг ямар нөхцөл байдалтай байна гэж та үзэж байна вэ. Бид ангалын ирмэгт байна уу, эсвэл хэдийнээ ангал руу нисч явна уу?
-Ангалын ирмэг дээр ирээд байна даа. Яаж ангалаас холдох уу, эсвэл унавал яаж зөөлхөн газардах вэ гэдэг асуултын өмнө байна.