Оросын тэрбумтан Андрей Мелниченко дэлхийн хамгийн том дарвуулт завийг бүтээлгэх захиалга өгч байжээ. 482 фут буюу 147 метр урттай энэхүү дарвуулт завь нь манай Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 1,4 дахин урт гэсэн үг юм.
2006 онд Том Перкинсийн бүтээлгэж байсан 88 метр урттай “Mальт Шонхор” дарвуулт завь үүний хажууд “одой” онгоц болох нь. Сонирхуулахад тухайн үеийн ханшаар “Мальт Шонхор” завийг бүтээхийн тулд 150-300 сая ам. доллар зарцуулж байжээ.
Харин 2012 оноос хойш хэвлэлийн хуудаснаа дурдагдах болсон аварга дарвуулт завины талаар хангалттай мэдээлэл одоогоор гараагүй л байна.
Зарим эх сурвалжууд Мелниченког завиа “Цагаан сувд” гэж нэрлэх гэж байгаа, гурван давхар тавцантай, аварга том усан сантай гэх мэтээр бичжээ. Орос тэрбумтны хувьд 8,4 тэрбум ам. долларын хөрөнгөтэй бөгөөд тэрээр өмнө нь 120 метр урт моторт завь хийлгэж байсан юм.
Тун энгийнээр “А” гэж нэрлэсэн моторт завь нь хамгийн орчин үеийн технологиор тоноглогдож, харуул, хамгаалалтын цогц шийдэлтэй бүтээгджээ. 43 настай Мелниченкогийн энэхүү завь 300 сая ам. долларын үнэтэй аж.