Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ллойдс” компанийн захирал Жон Нэльсоныг хүлээн авч уулзлаа.
Энэ компанид олон тооны санхүүгийн тоглогчид /компаниуд болон хувь хүмүүс/ хөрөнгө оруулан, эрсдэлээ хувааж ажилладаг юм байна. Гол төлөв ерөнхий даатгал, дахин даатгалын үйл ажиллагаа явуулдаг ‘’Ллойдс’’ компанийн жилийн орлого 40 тэрбум ам.доллар гэнэ.
Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн даатгалыг хариуцдаг тус компанид тусгай эрсдэл, гамшгийн эрсдэлийг даатгадгаараа онцлогтой. 55 мянган ажилтантай тус компани үйл ажиллагааныхаа 40 хувийг АНУ, 20 хувийг Их Британид явуулахын сацуу бусад оронд ч салбарууд нээжээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголд даатгалын үйлчилгээгээ санал болговол таатай хүлээж авахаа хэлээд манайх шиг байгалийн эрс тэс уур амьсгалтай оронд ‘’Ллойдс’’-ийн туршлагаас суралцах нь чухал гэсэн юм.
Ялангуяа, Монголын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн салбарыг ган, зуд зэрэг байгалийн гамшиг, эрсдэлээс хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар судлахаар тохиров гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.