Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрладаг “Грийн Хоум” эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх заавар нь ойлгомжгүй, сав баглаа боодол нь стандартын бус эм хэрэгслийг өвчтөндөө олгож байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ.
Үүнээс гадна шалгалтаар тус эмнэлэгт ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой нийт 28 зөрчил илэрсэн тул 1.920.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Эрүүл мэнд, спортын яаманд гаргасан байна.
Эмээс гадна эмнэлгийн ажлын байр зориулалтын бус, механикжсан агааржуулалтын системгүй, гэрэлтүүлэг хангалтгүй, ариутгал, угаалга, гал тогоо, эмийн сан, хүлээн авах хэсгүүд стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тус эмнэлэг нь “Грийн Хоум” нийгэмлэг төрийн бус байгууллагын харьяа бөгөөд хүмүүнлэг, шашны үйл ажиллагаа нэрийн дор хөнгөвчлөх тусламж үйлчилгээний (хавдартай амьдралын эцсийн шатандаа орсон өвчтөнүүдэд үйлчилдэг) чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авчээ.
2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус эмнэлэг 13 ортой жилдээ 50 орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн хандив тусламж нэрийн дор МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаяг шошгийн зөрчилтэй эмүүдийг хилээр нэвтрүүлж байжээ.