Вакцин хийх орчин олон улсын жишигт хүрэх болоогүй байна
Эртний Хятадад цагаан цэцгээр өвчлөгсдийн шархан дээр тогтсон тавнаас нунтаг бэлдэн хамарт татдаг заншилтай байжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлдмэлийг үүсгэгчийг нь түшиглэн боловсруулж, сэргийлэх чадварыг нь нотолж, вакцин (лат: vaccinus-үхэр) хэмээх нэр өгч, вакцинжуулалтын үндсийг тавьсан хүн бол Английн эмч Эдуард Женнер юм.
Түүнчлэн алдарт эмч Л.Пастер үхсэн юм уу, сулруулсан микро организмаас бэлдсэн хүн болон амьтны халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулж, сэргийлэх зориулалттай, хими-биологийн идэвхит биобэлдмэлийг вакцин гэнэ хэмээн тодорхойлсон байдаг. Хүн төрөлхтөн ингэж халдварт өвчнөөс хамгаалах вакцинтай танилцжээ. Сүрьеэгийн эсрэг буюу БЦЖ вакциныг анх 1921 онд Францын эрдэмтэд А.Кальметт, Н.Жерен нар үхрийн төрлийн сүрьеэгийн савханцарыг 13 жилийн турш 230 тэжээлт орчинд туршилт хийсний дүнд амьд нянгийн омгийг гаргаж авсан түүхтэй. Энэ нь сүрьеэгээс сэргийлэх, сүрьеэтэй тэмцэх ажилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд БЦЖ вакцин ямар нэгэн хор нөлөөгүй болох нь тогтоогдсоны үндсэн дээр 1928 оноос дэлхий нийтээрээ сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг болов.
Соёлын довтолгоо гэж хийдэг байсан шиг хүмүүсийн тархийг өөрөөр цэнэглэх цаг иржээ
Вакцин аюулгүй байх ёстой гэдгийг бүх эрдэмтэн хэлдэг. Хэдийгээр вакцин зуун хувийн аюулгүй байх нь ховор боловч вакцин хэрэглэсэн хүмүүсийн заримд нь хамгийн бага хэмжээний урвал буюу (улайх, вакцин тарьсан газар хорсож өвдөх гэх мэт) нөлөө үзүүлдэг. Вакцин хэрэглэснээр дархлалын хариу урвал үүсэх ёстой байдаг. Вакцин нь гол төлөв өвчин үүсгэгч бичил биетний хэсэг буюу эсрэг төрөгчийг агуулах ба эдгээр дархлалын тогтолцоог сайжруулж, жинхэнэ халдвар үүсгэгч нэвтрэхэд түүний эсрэг тэмцэж устгах чадвартай болно.
Мөн дэлхий нийтэд тавигддаг гол шаардлагын нэг нь вакциныг нарийн горимын дагуу хадгалах ёстой. Ихэнх идэвхигүйжүүлсэн вакцин нунтаг хэлбэртэй байдаг учир хадгалахад амархан хэрэглэхийн өмнө зохих шингэнд уусгадаг. Харин амьд сулруулсан вакцин тогтвортой байдал болон дархлал тогтоох чадварыг хадгалахын тулд үйлдвэрлэгчээс эхлээд эмнэлэгт хэрэглэх хүртэл нь зөв хадгалах шаардлага тулгардаг. Вакциныг гаргаж авсан байдлаас нь хамаарч үхүүлсэн, амьд, анатоксин, химийн гэж ангилдаг.
Үхүүлсэн вакцин гэдэг нь халдварт өвчин үүсгэгч бичил биетний дархлал тогтоох чанарыг хэвээр хадгалж уг бичил биетнийг хими, физикийн нөлөөгөөр үхүүлж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд сахуу, хөхүүл ханиад, татрангаас сэргийлэх вакцин ордог. Харин амьд вакцин гэдэг нь халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулж бэлтгэсэн вакциныг хэлнэ. Үүнд халдварт саа, улаан бурхан, сүрьеэ, гахайн хавдраас сэргийлэх вакцинууд багтдаг. Анатоксин төрлийг нь микробын амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүн бөгөөд формалинаар үйлчлүүлэх буюу өндөр хэмийн үйлчилгээнд оруулан гаргаж авдаг байна.
Хамгийн анх амьд вакциныг хэрэглэж эхэлсэн ба нэлээд сүүлд дархлааг зөвхөн амьд эс төдийгүй бас үхүүлсэн микро организм, тэдгээрийн эсээс ялгарсан бодис, бүр эсийн найрлагад ордог антигенүүд хүртэл идэвхжүүлэх үйлчилгээтэй болохыг нээжээ. Вакцины бэлдмэлийн савалгаа нь тэдгээрийг хэрэглэх аргаас хамаарна. Шингэн, үрэл, хэлбэржүүлсэн хуурай шахмал хэлбэрээр ууж хэрэглэхээр савлахаас гадна арьсан дор буюу булчинд тарихаар ампульд битүүмжлэн савлана. Бэлэн болсон вакцины ариун байдал, микробын тун хэмжээ, дархлаа үүсгэх зэрэг болон бусад үзүүлэлтийг нарийвчлан хянаж шалгасны дараа хэрэглээнд шилжүүлдэг.
Халдварт саагийн вакциныг л гэхэд Сабин омгийн вирусийг сармагчны эсийн өсгөвөрт ургуулж идэвхийг нь сулруулж бэлтгэсэн тухай нэгэн эрдэмтэн бүтээлээ онцолсон байна. Энэхүү вакциныг хэрэглээнд нэвтрүүлсний дараа ямар нэг гаж нөлөө илрээгүй аж.
Вакцинжуулалт манай улсад үр өгөөжөө өгсөн. Тодруулбал, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан, 2000 онд “Полиомиелит өвчин бүрэн устсаныг баталгаажуулсан гэрчилгээ” авсан. Сүүлийн 10 жилд сахуу, татран, хөхүүл ханиадын өвчлөл 10,000 хүн амд 0 тохиолдол болжээ. Мөн улаанбурханы өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеэс мянга гаруй дахин, В гепатитын өвчлөл дөрөв дахин бууруулсан амжилттай байна.
Манай улс Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, товлолын вакциныг заавал хийдэг болсон. Гэхдээ вакцин хийх орчин нөхцөлийн эрүүл ахуйн байдал тийм ч таатай байдаггүй. Зарим өрхийн эмнэлэг вакцин хийх тусгай өрөөгүй. Түүнчлэн хөдөө орон нутгийн багийн эмч нар гэрээр явж хийдэг гээд олон улсын жишигт хүрэх хараахан болоогүй байна.
Б.Гандолгор