Хэзээнээсээ наймаа, худалдааны их хөлийн газар гэгдэж ирсэн Замын-Үүд монголчуудын хувьд шинэ газар биш л дээ. Тэндхийг чөлөөт бүс болгож, бизнес эрхлэгчдийг соронз мэт татна гэсэн “яриа” гараад удаж байна. Татвар багатай, тав тухтай, орсон гарсандаа олзтой гээд л чөлөөт бүсийн талаарх магтаал шиг үгс өнгөрсөн хугацаанд бишгүй л удаан хөвөрлөө. Тэгвэл тэнд ямар өөрчлөлт бий болсон бол. Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдана гэсэн зорилт хэр биелж байна вэ. Энэ талаар сурвалжлахаар Дорноговь аймгийн Замын-Үүд тосгонд томилолт авч ажиллаад ирсэн сонин хачнаасаа уншигч тантай хуваалцаж байна.
ЧӨЛӨӨТ БҮСИЙН “ЧӨДӨР”-ИЙГ ХЭЗЭЭ ТАЙЛАХ ВЭ?
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн чөлөөт бүсийг дөрвөн аймагт байгуулахаар шийдвэр гаргасны нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм. Эрээн хоттой хил залгах тус сум эдүгээ 20 мянга орчим хүн амтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсноор монголчуудад үр ашгаа өгөх учиртай. Энэ бүс байгуулагдсанаар монголчууд заавал Эрээн хот руу явж наймаа хийх шаардлагагүй гэдэг. Хэдийгээр тус бүсэд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ гэж байгаа ч одоогоор нам гүм, ажин түжин байх. Элдэв хөнгөлөлт, сайхан амлалт өгсөн ч чөлөөт бүсийг зорих бизнесийнхэн алга. Уг нь эдийн засгийн таатай орчин бүрдсэнээр гадагшаа урсаж байсан их мөнгөний урсгал татарна хэмээн албаныхан тайлбарладаг.
“Замын-Үүд”-ийг эдийн засгийн чөлөөт бүс болгох мастер төлөвлөгөө 2009-2029 он хүртэл буюу 20 жилийн хугацаанд үргэлжилнэ гэх төсөл бий. Анх байгуулагдсанаасаа хойш 11 жил бахь байдгаараа байгаа чөлөөт бүсийг 1-2 жилд үлгэрийн мэт болгоно гэх амлалтыг экс дарга нар өгч байсан. Харамсалтай нь хөгжилгүй, дэвшилгүй хэвээр. Магадгүй, юунаас болж удааширч байгааг хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгөний хомсдолтой холбосоор. Энэ янзаараа “Замын- Үүд” эдийн засгийн чөлөөт бүс амь орох болов уу.
2003 оны зургадугаар сарын 20-нд “Замын-үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль гарчээ. Тэгэхээр энэ бүсийг хөгжүүлэх тухай 11 жил ярьсан хэрэг. Гэвч өдгөөг хүртэл бахь байдгаараа. Дутуу барьсан хэдэн байшин, галт тэрэгний зогсоолоо тойрсон ядруухан хөгжил тэнд байна. Ийнхүү дуншсан шалтгаанаа албаныхан эдийн засгийн нөхцөл бүрдэхгүй байгаатай холбон тайлбарладаг.
Эдийн засгийн хямралыг даван туулах гол хүч нь чөлөөт бүсээр дамжих хөрөнгө оруулалт байх учиртай. Гэхдээ судалгаа, шинжилгээ, уулзалтаас өөр ахиц гараагүйг бодит байдал гэрчилж байна. Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Түүнчлэн ӨМӨЗО-ы Засгийн газартай хамтарч ажиллах, харилцан туршлага солилцохоор санамж бичигт гарын үсэг зурж байсан. Мөн хоёр хөршөөс гадна чөлөөт бүс өндөр хөгжсөн Ирландын чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих сан, БНСУ-ын Инчонийн чөлөөт бүсийн удирдлагуудтай зөвлөлдөж хамтрахаар болсон зэрэг ажил хийсэн гэх албаны хүний тайлбар бий. Тэгэхээр 11 жилийн туршид цагаан цаасан дээр хараар бичсэнээс өөр хөгжилгүй өдийг хүрчээ.
Сунжирсан яриа хэлэлцээ энд бүдэг бадаг байхад тэнд бас дэвшил байна. Бүлээн салхи үлээж, нүүр нүдгүй элсээр шуурах нь Замын- Үүдийн араншин. Хэдэн жилийн өмнө газар сайгүй хөглөрөх хог нь элстэйгээ хамт хүмүүсийг булах дөхөж байсан. Хэдийгээр чөлөөт бүс болтлоо хөгжиж чадаагүй ч гарсан ганц дэвшил нь хоггүй болж. Гэхдээ тус боомтоор зорчигчдийн дийлэнх нь Эрээнийг биш Бээжин, Хөх хотыг зорьдог болсон нь хог багасах шалтгаан хэмээн оршин суугчид хэлж байна. Гурван жилийн өмнө Эрээн ороход гааль дээр таван юанийн хураамж авдаг байв. Тэр үед сумын ИТХ-ын төлөөлөгчид дамжин өнгөрч байгаа зорчигч бүрт 1000 төгрөгийн татвар ногдуулж, төвлөрсөн хөрөнгийг тохижилтод зарцуулъя гэсэн ч Хил, гаалийнхан туслахгүй байгаа тухай гомдоллож суусан. Харин өнөөдөр Монголын гааль дээр 1000 төгрөг авдаг болжээ. Хэдэн жил дамнан ярилцаж байж ойлголцсон бололтой. Гэхдээ тэрхүү хөрөнгөө тохижилтод зарцуулах эсэхийг харж л байя.
Саяхныг хүртэл бараа ачуулах цуваа хэдэн өдрөөр хүлээлгэдэг байсан. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж валютаа дотооддоо үлдээхийг зорьсон хөтөлбөр бас ч үгүй үр дүнгээ өгчээ. Хэдэн арван км болтлоо дугаарладаг хүнд даацын машины цуваа цөөрсөн харагдана. Харин хүн тээвэрлэх ГАЗ-469 машин зөвхөн тэнд л бий. Ар араасаа том жижиг тэрэгнүүд холилдон уртаас урт дараалал үүсгэн хил гардаг байсан үе ард хоцорчээ. Түүнээс гадна зорчигч тээвэрлэх суудлын авто машин, автобусууд хоёр эгнээгээр дугаарлана. Мөн хүнд даацын ачаа тээвэрлэх машин өөр замаар зорчдог болсон нь бас нэг дэвшил бололтой. Өмнө нь олон улсын тээвэрт зорчих автобусууд давуу эрхээр хил нэвтэрдэг байлаа. Энэ удаад хоёр эгнээгээр хил нэвтрэх нь зорчигчдод хүндрэл бага учруулж байгаа нь анзаарагдсан юм. Гэхдээ манай тал урд хөршийнхний аясаар бодлогоо тодорхойлдог хэмээн Замын-Үүдийн иргэд ярьж байлаа. Учир нь Бээжин, Хөх хотыг зорих Хятад Улсын автобус Эрээний зорчигчдыг булаацалддаг нь бас л зохицуулалтгүйн илрэл байв.
Замын-Үүдээр дамжин өнгөрөх ачаа тээврээ зорчигчид жижиг тэргээр хил гарган галт тэргэнд ачуулдаг байна. Энэ ажлын хөлс тээвэрлэх ачаанаас хамааралтай. Дархан-Уул аймгийн иргэн Ж.Цэцгээ гэртээ их засвар хийн, тавилгаа сольж буй гэнэ. Хямд үнийг нь бодон Эрээнээс бараагаа ачуулсан байна. Тэндээс тавилга болон плита, вакум цонхоо хямд үнээр авч байгаа ч тээврийн зардал хэт өндөр байгаа нь нийслэлээс тээвэрлэсэнтэй дүйцэж буй. Учир нь галт тэрэгнээс хоцрохгүйн тулд тээвэрлэгчдийн хэлсэн мөнгийг өгөхөөс аргагүй болжээ. Анх тохиролцохдоо 2000 юань гэсэн ч цаг нь тулсан үед хоёр дахин өсдөг байна. Тэрээр “Хятад, Монгол ялгаагүй мөнгө улаан, нүд цагаан гэгч болж. Нэгэнт хил гаргаад ирсэн ачаагаа орхиод явалтай биш. Хэлсэн мөнгийг нь өгчихлөө” хэмээн халаглаж байв.
Замын-Үүд боомт өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын бараа эргэлт хийж 1.9 сая зорчигч, 522 мянган тээврийн хэрэгсэл, 400 мянган галт тэрэг орж гарсан аж. Үүгээр тус боомтыг түшиглэн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн хэмээн албаныхан үзжээ.
Аж үйлдвэрийн яамны ажлын хэсэг БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Цао Хун Ин тэргүүтэй төлөөлөгчидтэй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар хоёр талын ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалт өнгөрсөн тавдугаар сард Эрээн хотод болсон. Энэ уулзалтаар хоёр улсын хооронд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын холбогдох ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тохирон нэгдсэн ойлголтод хүрсэн гэж болно. Энэ мэтчилэн амаараа ярьж, цаасан дээр буулгасаар нэлээдгүй жилийг үдэж буй. Тодруулбал, Хятадын тал Монгол улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөөний саналыг хүргүүлэхээр болов. Улмаар манай тал судлан үзэж, холбогдох хариуг явуулахаар урьдчилан тохиролцсон байна. Гэтэл манай талын судалгаа ард түмнийхээ амьжиргаанд төдийлөн үр дүн өгөхгүй байгааг нутгийнхан шүүмжилж байна. Том гүрний дэргэд жижигхэн улс хүчгүйдсэн үү. Эсвэл ая тал засаад байна уу гэх хардлага ч байх юм. Уг нь хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулснаар худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэдгийг эдийн засагч, судлаачид хэлдэг. Тиймдээ ч чөлөөт бүс байгуулах гэж хичээсээр өдийг хүрч буй биз ээ.