“Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ныг хүртэл Чойжин ламын музейд олны хүртээл болно.
Монголын их соён гийгүүлэгч, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан уг үзэсгэлэнд 17 бүтээлийг дэлгэж байгаа аж.
Тодруулбал, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дээжээс түүний ариун мутрын болон дэг сургуулийн сор дээж болсон 17 бүтээлийг үзэж, сонирхох боломжтой юм байна.
Мөн дээрхи бүтээлүүдийн зурагтай монгол, төвд, санскрит, англи хэл бүхий тайлбарт цомгийг олны хүртээл болгох бөгөөд түүний бүтээлүүдийн дээжээс бүрдсэн цомгийн нээлтийг хийжээ.
Зургийн эх сурвалж: www.buddha.mn