“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай өмч хувьчлал, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шинэ ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцлаа.
-Энэ онд багтаан төрийн өмчийн хэд хэдэн компанийг хувьчлахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Төсвийн орлого их хэмжээгээр тасалдсан энэ үед Засгийн газраас орлого бүрдүүлэх нэг суваг нь төрийн өмчийн хувьчлал байна гэж шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол”-ын хэдэн компани хувьчлах жагсаалтад багтсан бэ?
-УИХ-аас баталсан, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-д уул уурхайн, төрийн компаниудыг цаашид олон нийтийн буюу, хувьцаат компани болгох талаар заасан. Засаглалыг нь сайжруулан, олон нийтийн өмч болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газрын тогтоол гарч, “Эрдэнэс Монгол” компанийн харьяаны “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудыг хувьчлахаар шийдвэрлэсэн. Төрийн мэдлийн хувьцааг 51 хүртэл хувиар буулгаад, Монголын болон олон улсын хөрөнгийн биржид нэмж хувьцаа гарга гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Бид энэ дагуу ажиллаж байна.
КPMG, Price Waterhouse Coopers, Deloitte, Ernest&Young зэрэг компаниуд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Их идэвхтэй, өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалт болж байна.
Мөн бид олон улсын санхүүгийн аудитын байгууллагатай хамтарч, бүх охин компанийнхаа нэгтгэсэн тайлан балансыг олон улсын стандартын дагуу хийж эхэлсэн. Хэрэв бид олон улсын хөрөнгийн биржид гарах бол олон стандартыг нэн түрүүнд хангах ёстой. Олон улсын аудитын дүгнэлт, хөрөнгийн үнэлгээг биднээс шаардана. Энэ ажлууд эхэлсэн. “Багануур”, “Шивээ-Овоо” бол стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг, маш чухал компаниуд.
Гэхдээ эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог тул байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Зардал нь өсөөд байдаг. Экскаватор, ачих болон явах ангийг 5-70 жил ашигладаг. Гэтэл манайд хоёр дахин илүү хугацаагаар ажиллуулдаг. Иймд маш их зардал гардаг. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Алсдаа энэ хоёр уурхайн төлөв их сайн байна. Учир нь V цахилгаан станц болон Амгалан дулааны станцууд ашиглалтад орно. Эдгээр уурхайд түшиглэн жижиг оврын цахилгаан станц барих, нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжтой.
Тэгвэл нэр дурдсан уурхайнууд зөвхөн Улаанбаатарын ДЦС-цуудыг хямд нүүрсээр хангахгүй. Нүүрсээ өөр төслүүдэд ч өгч болно.
-Худалдан авагчид бий болно гэсэн үг үү?
-Тийм. Улаанбаатар хотыг жилийн турш цахилгаан, дулаанаар хангах нь маш том зах зээл. Дээрээс нь шинэ төслүүд руу орохоор эдгээр компанийн ашиг ирээдүйд өснө.
-Олон улсын аудитын компаниа сонгочихсон уу?
-Сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Тендер зарлан, үнэлэх шатанд орсон. КPMG, Price Waterhouse Coopers, Deloitte, Ernest&Young зэрэг компаниуд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Их идэвхтэй, өрсөлдөөнтэй сонгон шалгаруулалт болж байна.
-Яагаад нэмж гаргах хувьцааг гадны хөрөнгийн биржээр арилжаалах юм бэ?
-Монголын хөрөнгийн бирж эхлэл шатандаа яваа. Гадны биржид хувьцаа гарган, хөрөнгө босгох нь хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, гадаад ертөнцөд Монголыг сурталчилна. Хоёрдугаарт, гадны хөрөнгийн биржийн шаардлага маш өндөр. “Эрдэнэс Монгол” компанийн харьяа уурхайнуудын нөөц дэлхийн хэмжээнд, эхний 10-т багтдаг.
Гэтэл засаглал нь өөр. Ийм дэлхийн хэмжээний биржид очих нь бидэнд маш том шалгуур. Дэлхийд өндөр үнэлгээтэй компаниудын дунд яагаад манай компани байхгүй байна? Газар доорх шороо нь дэлхийд үнэлэгдэж байгаа ч тэрэн дээр үйл ажиллагаа явуулж буй компани, засаглал нь үнэлэгдэж чадахгүй байна. Тэгэхээр бид дараагийн шатанд өөрсдийгөө сорих хэрэгтэй. Ер нь өөрсдийгөө шинэчилье, дүгнэе л гэсэн юм.
Нэг жишээ хэлэхэд өмнө нь манай охин компаниуд дандаа тусдаа тайлан гаргаж ирсэн. Одоо группийн хэмжээнд нэгдсэн тайлан гаргахаар ажиллаж байна. Мөн бид Төрийн өмчийн холдингийн тухай хууль боловруулсан. Энэ компани засаглалын хувьд компани шиг ажиллах ёстой. Одоо бидний баримтлан ажилладаг хууль хоорондоо зөрчилддөг. Ний нуугүй хэлэхэд бусад ижил төстэй компаниудтай харьцуулахад улс төрөөс илүүтэй хараат. Цаашид “Эрдэнэс Монгол”-ыг дэлхийн шилдэг компани биш юм гэхэд дунд хэмжээний компани болгохын тулд бие даасан байдал, мэргэжллийн удирдлага маш чухал. Үүнийг хангахын тулд хуулийн төсөл боловсруулсан.
Ний нуугүй хэлэхэд бусад ижил төстэй компаниудтай харьцуулахад улс төрөөс илүүтэй хараат. “Эрдэнэс Монгол”-ыг дэлхийн шилдэг компани биш юм гэхэд дунд хэмжээний компани болгохын тулд бие даасан байдал, мэргэжллийн удирдлага чухал.
-Гадны гэхээр чухам аль биржид хувьцааг нь арилжих вэ?
-Хуулиар бол хаана ч арилжиж болно. Лондон, Шанхай байж болно. Олон улсын томоохон биржүүд дэргэдээ жижиг биржүүдтэй. Тэнд шинээр гарч буй компаниудын арилжааг явуулна. Үндсэн танхимд тавьдаг шаардлагаас арай уян хатан шаардлага тавьдаг. Энд хувьцаагаа арилжих нь бидэнд илүү ойрр байх болов уу гэж бодож байна. Түүнээс шууд л Нью-Йоркийн хөрөнгийн биржид гарч, олон зуун жилийн туршлагатай компанитай өрсөлдөх нь хэцүү.
Герман, Япон, Хятад, Их Британид хөрөнгийн биржийг төр эзэмшдэг учраас ашиг гэхээс илүү хөгжлийн асуудлыг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл арилжаанаас ашиг олох гэхээс илүүтэй арилжаанд хамрагдсан компаниудаа хөгжүүлэхэд анхаардаг. Эхэлж ийм биржүүдтэй хамтран ажиллах нь зөв. Лондонгийн Хөрөнгийн биржтэй бид угаасаа санамж бичиг байгуулсан. Тэд бидэнд өндөр шалгуур тавилгүй тусалж, дэмжих, зөвлөгөө өгөх үүрэг хүлээсэн.
-“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн удирдлагад өөрчлөлт орох уу?
-Үүнийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчид шийднэ. Нэмж хөрөнгө оруулагчид орж ирээд компанийн зарчмаар цааш ажиллана. “Эрдэнэс Монгол” ямар байр суурь баримталж байгаа гэхээр бид аль болох тогтвортой, мэргэжлийн удирдлага байх ёстой гэж үздэг.
-Та яриандаа ирээдүйд “Эрдэнэт” үйлдвэр “Эрдэнэс Монгол”-д нэгдэнэ гэлээ.
-Засгийн газар тогтоол гарган, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг “Эрдэнэс Монгол”-д нэгтгэх болсон. Энэ талаар ОХУ-д ч мэдэгдсэн гэж би ойлгож байна. Оросын тал ч 49 хувийн эзэмшлээ Ростехнологи руу шилжүүлсэн. Энэ талаараа мөн л бидэнд мэдэгдээд өнгөрсөн.
Засгийн газар төрийн өмчит, уул уурхайн компаниудыг нэг дор цуглуулах нь зөв гэсэн чиглэл баримталж байна. “Эрдэнэт” Төрийн өмчийн хороонд, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Оюутолгой”, “Тавантолгой” болохоор “Эрдэнэс Монгол”-д харьяалагдаж байна. Засаглалын хувьд хоёр тусдаа яваад байгаа юм шиг харагддаг. Нэгдээд бизнес хийн, хөрөнгө босгон, засаглалаа сайжруулвал илүү үр дүнтэй. Энэ бол миний хувийн бодол. Төр засаг, хувь нийлүүлэгч юу гэж шийднэ, тэр дагуу л явах ёстой. Засгийн газар “Эрдэнэт” болон “Эрдэнэс Монгол”-ын аль алиных нь нийлүүлэгч.
-Та Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн. Мөн одоо Тавантолгойн төсөлд анхаарал хандуулж ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Б.Бямбасайхан даргын удирдсан ажлын хэсгийг танилцуулахгүй юу?
-Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтнүүд, “Эрдэнэс Монгол”-ын хуульчид, эдийн засагчид, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилэг, МТЗ компанийн захирал, ерөнхий хуульчтайгаа багтсан. Энэ ажлын хэсэгт аль болох улстөрийн албан тушаалтан оруулалгүй, мэргэжлийн баг бүрдүүлэхэд анхаарсан. Багийн ард олон улсын, нэр хүндтэй, хөндлөнгийн зөвлөхүүд ажиллаж байна. Хууль, санхүүгийн чиглэлийн зөвлөхүүд байгаа юм.
-Харин М.Энхсайхан сайд өмнө нь Тавантолгойн гэрээг байгуулах явцдаа гадны, хэдэн мянган ам.доллар нэхдэг зөвлөх ажиллуулаагүй гэж бахархдаг байсан шүү дээ. Ямар компанитай, хэдий хэмжээний үнийн дүнтэй гэрээ байгуулсан бэ?
-Би одоо тэдгээр компанийн нэрийг шууд хэлж болохгүй. Учир нь бид тэдэнтэй нууцлалын гэрээ байгуулсан. Ил болгох юм байна, болгохгүй юм байна. Ямар ч байсан ажил үргэлжилж байна. Илүү дэлгэрэнгүй ярьж болохгүй. Бид зөвлөхүүдээ гэрээ байгуулах талдаа ч мэдэгдэж болохгүй. Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг байгуулах тал маань хэн зөвлөхөөр ажиллаж байгааг мэдэх сонирхолтой байж мэдэх юм. Шерман Стерлинг, Компадор, Блэк Стөүн гээд дэлхийд нэр хүндтэй, олон жилийн туршлагатай компаниуд ажиллаж байна.
Миний хувийн бодол бол олон улсын, томоохон гэрээ хийхэд гадны зөвлөхүүд байхын давуу болон сул тал бий. Сул тал нь өндөр өртөг. Тэртээ тэргүй бид олон улсын дүрмээр тоглож байна. Бидэнд мэдэх зүйл байна, мэдэхгүй зүйл ч байна. Олон улсын дүрмийг бидэнд тайлбарлаад өгөх, тэр дүрэмд нийцүүлээд өгөх, бидний эрх ашгийг олон улсын дүрмийн дагуу хамгаалах тэр боломжийг бидэнд зөвлөх хүн хэрэгтэй.
-Нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхол эрс буурлаа гэцгээж байна.
-Тэр үнэн. Нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Хятадад ч нүүрсний салбар их хүнд байна. Олон компани дампуурч, хаалгаа барьж байна. Худалдан авагч эрс цөөрлөө. Хятадын өмнөх эрчтэй өсөлт удааширлаа. Тэд агаарын бохирдлын улмаас нүүрснээс татгалзаад эхэллээ. Гэхдээ бидэнд ямар боломж байна гэхээр металлургийн, коксжих нүүрсний худалдаа. Гангийн үйлдвэрлэл цааш хөгжих болов уу гэсэн найдлага байна.
Хятадын Засгийн газар 650 тэрбум ам.доллар зарцуулан, аврах ажиллагаа явуулан, жаахан ч атугай торгоолоо. Гэсэн ч итгэлийг сэргээж чадсангүй.
Яагаад гэвэл хятадын зарим бүс нутагт бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Иймд ган, зэсийн хангалттай зах зээл бий. Гэхдээ хэдхэн сарын өмнөхтэй харьцуулахад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Хуульчид, улстөрчид бизнес, зах зээл, эдийн засгийг тогтвортой байж байх ёстой юм шиг хардаг. Яг амьдрал дээр зах зээл өөрийн хуультай. Бид байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж ярьдаг. Ган, зуд, хүчтэй шуурга болдог, газар хөдөлдөг. Үүний эсрэг бидэнд хийж чадах болон чадахгүй зүйл байна. Дэлхийн ямар ч том улс адилхан.
Сая гэхэд л хятадын хөрөнгийн зах зээл огцом уналаа. Хятадын Засгийн газар 650 тэрбум ам.доллар зарцуулан, аврах ажиллагаа явуулан, жаахан ч атугай торгоолоо. Гэсэн ч итгэлийг сэргээж чадсангүй. Гэтэл 650 тэрбум ам.доллар бол манайх шиг эдийн засагтай 60 улсын ДНБ-тэй тэнцэх мөнгө. АНУ хэдий хүчтэй ч 2007-2008 онд гүн хямарсан. АНУ ч бай, Япон ч бай, ОХУ ч бай, ямар ч том Засгийн газрын өмнө эдийн засгийн том хар хүч, зах ээлийн давагдашгүй хүчин зүйл бий.
Ямар ч мундаг төр засгийн тэргүүн байгаад зах зээл сайжрахгүй. Шидэт саваагаар дохиод сайжирна гэж үгүй. Энэ бол үлгэр. Бид энэ төөрөгдөл, мөрөөдлөөсөө салж, байгаа юмыг бодитооор нь харж сурах хэрэгтэй.
-Тавантолгойн шинэ ажлын хэсэг хэзээ хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах вэ?
-Ерөнхий сайдын баталсан, маш хатуу удирдамжийн дагуу ажиллаж байна. Бидний баримтлах гол зарчим бол Монгол Улсын хуулиуд. Мөн Тавантолгойг хурдан эргэлтэд оруул гэсэн УИХ-ын тогтоолууд бий. Оны өмнө гэрээгээ байгуулна гэдэг ч юмуу, тэгж хатуу огноо хэлэхгүй.