Монголын анхны ардын жүжигчин Цагааны Цэгмидийн отгон хүү Төмөрсүхтэй ярилцлаа. Анх би түүнтэй огт өөр зорилгоор уулзахаар тохирсон юм.
Үеийнх нь шилдэг бүжигчний тухай яриулж суухдаа өөрөөс нь ярилцлага авах хүсэлтэйгээ хэлтэл “Би яах вэ” гээд өөрийгөө хөшигний цаана далдлахыг хүссэн.
Өдий хүртэл буюу 1985 онд сургууль төгссөнөөсөө хойш Монголд бас Киевт бүжиглэж байсан хүн түүнээс өөр байхгүй л болов уу.
Амьсгалах агаар, амьдрах утга учир нь болсон балетын урлагаас тэр хол байж чаддаггүй болохоороо л ийн ажиллаж буй.
-Таныг “Цөмөөхэй” балетад бүжиглэж байхыг харчихаад л “Их олон жил бүжиглэж байгаа юм байна” гэж бодсон шүү. Найман хүүхэдтэй Жинжер хатагтайн дүр ч бас хөгжилтэй санагдсан.
-Төмөр хөл дээр зогсоод найман хүүхэд хормойдоо нуугаад тайзан дээр гарсан. Эвгүй гишгээд унавал тэр олон хүүхдийг дарж унана. Өнгөрсөн жил яг тэр дүрд бүжиглэсэн болохоор Д.Алтанхуяг “Төмрөө ах тэрийгээ хийнэ биз дээ” л гэсэн.
Яах вэ, энд миний хэрэг байгаа бол байж л байя. Бусдад дараа болохгүй, өөртөө түвэг удахгүй байгаа болохоор байж л байна. Гэхдээ удахгүй байх аа.
-Таны хүү бас балетын жүжигчин байх аа.
-Тийм ээ. Киевт яг миний төгссөн сургуульд сураад ирсэн Хан-Очир гэж бүжигчин байна. Бэр маань бас балетын концертмейстр.
-Аав, хүү хоёр нэг театрт хамт ажиллаж байгаа байх нь.
-Тийм ээ. Би ч бас өөрийгөө 50 гарчихсан гэж гололгүй, дуртай зүйлээ сонирхлоороо хийж байна. 2009 онд би Киевээс түр ирээд байхдаа ардын жүжигчин Ганбаатар ахыг “Загасанд хамт явъя” гэж уруу татахаар театраар орж ирсэн юм.
Гэтэл Б.Жамъяндагва багштай таарсан. Намайг харснаа “Чи чинь овоо формтой байгаа юм шиг харагдаж байх чинь. “Хунт нуур”-т хүн дутаад байгаа. Ороодох” гэсэн.
Тэгээд л 10 хоног дасгал хийж бэлдээд “Хунт нуур”-т бүжиглэчихээд явах гэтэл дараагийн дуудлагын хуваарь танилцуулаад л явуулах шинжгүй. Тэгээд л би театртаа эргээд ирсэн.
-Авьяас байсан болохоор л мэргэжлээрээ ажиллаагүй удсан ч тэнцсэн байх.
-Мэдэхгүй. Манай багш бол нэг хувь авьяас, 99 хувь хөдөлмөр гэдэг байсан. Нас ахиад эхлэхээр сэтгэл байгаад энэ бие болохгүй юм.
-Гүйцэхгүй байна гэж үү?
-Үгүй ээ. Гүйцье гэж хичээж болно. Гэхдээ зүгээр нэг фитнесс хийгээгүй болохоор үсэрч, харайж, ачаалал авахаар зүрх дийлэхгүй талдаа болох юм.
-Та төгсөж ирээд ДБЭТ-т хэдэн он хүртэл ажилласан бэ?
-Би 1985 онд Киевт балетын сургууль төгсөж ирээд л театрын хүн болсон. 1989 оноос гоцлооч болж, 1992 он хүртэл ажилласан.
-Ямар ямар дүрд бүжиглэж байв?
-“Уран Хас”-ын Хас, “Шарилжин дундах цэцэг”-ийн Галт гэх мэт дүрүүд байсан. Цөөн хэдэн балет л тоглож байсан даа, тэр үед.
-Яг л өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж, бүх юм ороо бусгаа байсан цаг үе. 1990-ээд онд театрт жүжиг үзэх нь бүү хэл картын бараанд дугаарлаж байсан. Тоглолтын танхим хүйтэн оргиж, үзэгчгүй шахуу үед тоглолт хийж байсан гэдэг.
-Тийм ээ. Хөшиг нээгдэхэд дүүрэн цэрэг сууж байгаа юм. Бакалны үнэр, гутлын тос сэнх хийтэл үнэртээд л, бид баахан цэргүүдийн өмнө бүжиглэнэ.
Гэхдээ би ч бас цэргийн алба хаасан хүн л дээ. Муутгаж, буруутгаж байгаа юм биш. Театр үзэгчгүй байхаар тийм л арга хэмжээ авч байгаа юм. Манайхныг цэрэгт явуулдаггүй ч би хагас жил хүндэт харуулын албанд байж, цэргийн амьдрал үзэж туулсан.
-Тэр үед олон уран бүтээлч тайзнаасаа холдож, амьдралын эрхээр ганзагын наймаа хийж эхэлсэн байх. Та харин мэргэжлээрээ Киевт ажилласан юм байна, тийм үү?
-Бас л ганзагын наймаа хийж, гэр бүлийнхээ амьдралд нэмэр болох гээд дассан газрын даавуу зөөлөн гээд Киев явсан. Зах дээр наймаа хийж яваад багштайгаа таарчихсан л даа.
“Чи зах дээр юу хийж байгаа юм. Маргааш театр дээр хүрээд ир” л гэж байна. Маргааш нь яваад очлоо. Хүлээж байтал гарч ирснээ, бугуйн цагаа хараад “Дасгал эхлэх гэж байхад чи хувцасаа солихгүй юу хийж байгаа юм бэ, хурдал” гэсэн.
“Надад хувцас байхгүй шүү дээ, би бэлтгэл хийнэ гэж бодоогүй” гэтэл дасгалын хувцас авчирч өгөөд оруулсан. Тэгээд сар орчим дасгал хийгээд явж байтал тэр театрын сонгон шалгаруулалт болж намайг оролцуулсан.
Би шалгаруулалтад оролцчихоод тэнд үлдэнэ ч гэж бодоогүй ч юм уу, нэг их найдаагүй. Гэтэл долоо хоногийн дараа эргэж утасдаад “Гэрээ хийх юм уу, үгүй юм уу” гэдэг байгаа.
Тэгээд л таван жил шахуу тэнд ажиллаж, гэр бүлээрээ Киевт амьдарсан. Одоо ч хааяа ирэн, очин байдаг юм.
-Одоо Киевт байдал хэцүү байгаа биз дээ?
-Хөндлөнгөөс тийм их аймшигтай байгаа юм шиг харагддаг ч яг тэнд байхад зүгээр ээ. Том охин маань одоо ч Киевт амьдарч байгаа.
-Хэдэн настайдаа балетын жүжигчин болохоор шийдэж, сургуульд сурсан бэ?
-Гуравдугаар анги төгссөн жил ээж минь аваачиж шалгуулаад л Киев явчихсан. Хар багаасаа л бие даасан даа. Тэнд байхад ах, эгч, ээж “Наадах чинь талхаа олж идэх мэргэжил чинь шүү хичээгээрэй” гэж их хэлдэг байсан.
Аяндаа том болохын хэрээр мэргэжилдээ дурлаж, хичээх болсон. Тухайн үед найман эрэгтэй, найман эмэгтэй хүүхэд явж байлаа.
Манай ангийн Мөнхдэлгэр одоо ХБК-д багшилж байна. Биднээс хоёр жилийн дараа буюу 1987 онд Киевт Дашлхагва, Түвшинбат нарын ангийнхан төгссөн.
-Таны хоёр ахыг жүжигчин мэргэжилтэй болохоор монголчууд сайн мэднэ. Та нарын аав багад тань нас барсан болохоор тэр бүр ихийг мэдэхгүй ч гэж хэлдэг. Таныг мундаг хүний хүү болохоор харьцуулах, онцгойлох тохиолдол гарч байв уу?
-Төгсөж ирээд бүжигчин болчихоод ажиллаж байхад юмаа хийж чадахгүй бол “Чи тийм мундаг хүний хүү байж ингэлээ, тэглээ. Аав чинь байсансан бол...” гэж загнана. Тэр үед л гол зураад л явдаг юм.
Тэгээд аавынхаа, ах нарынхаа нэрийг сэвтээхгүй “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэгчлэн хичээнэ. Би сургуулиа онц дүнтэй төгсөөд ирж байсан л даа.
Гэхдээ Төмөрбаатар ах ч хэлдэг л юм. “Бид багадаа ээжээсээ аав яасан юм бэ, ямар учиртай хүн байсан бэ” гэж тэр бүр шалгааж байгаагүй. Ээж минь тэр олон хүүхдийг өөрөө л хүн болгосон. Тэглээ гээд дутуу, хүтүү өсгөөгүй.
-Танайх эхээс хэдүүлээ билээ?
-Төмөрцог, Уртнасан, Төмөрбаатар, Мандах, Төмөрхуяг, Төмөрсүх гээд зургаан хүүхэд байна. Манайхан дандаа л урлагийнхнаар хүрээлүүлчихсэн. Одоо хүүхдүүд нь ч урлагийн мэргэжилтэй болчихсон.
-Одоо та театрын эрэгтэй бүжигчдээс хэнийг нь илүү онцолж хардаг вэ?
-Манайханд сайн багш л дутагдаж байна. Би аливаад шүүмжлэлтэй хандах дургүй. Хэвлэлээс ч хар бараан юм уншихыг хүсдэггүй. Тийм болохоор сэтгүүлчидтэй уулзаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарах дургүй.
Манай театрт ажиллаж байгаа бүжигчдээс О.Ганцоожийг л онцолно. Үнэхээр потенциалтай, хөдөлмөрч залуу.
Балет үзэж байгаа хүмүүс алдаа, оноог нь нарийн ажиглаж, дүгнэх хэмжээнд хүрээгүй болохоор анзаардаггүй байх. Гэхдээ манайханд дутагдалтай зүйл ч нэлээд бий. Өөрчлөхийн тулд сайн багш байх хэрэгтэй.
Ж.СОЛОНГО