Эртний бөөгийн ёсонд биеэ шивж, арьсан дээрээ зурах нь өөрийн биеийн эзэн болж буйг бэлгэддэг байсан гэдэг. Африкийн омог, аймгуудын хувьд шивээс нь нэр хүнд, гарал угсаа сайтайг нь илтгэдэг аж.
Дундад зууны үед иргэншсэн нийгмийн иргэдийн хувьд шивээс нь эзнийхээ үл бүтэх этгээд гэдгийн нотолгоо болдог байж. Циркийн жүжигчид, усан цэргүүд, хоригдлууд, “эрвээхийнүүд” биеэ тийн чимдэг байсан хэрэг. Тэгвэл монгол эрчүүд өнгөрсөн нийгмийн үед цэрэгт байхдаа төрсөн оноо голдуу шивүүлдэг байсан нь бидний өвөө, аавуудын гар дээр одоо ч бий. Түүхийн бүхий л үед ихэс дээдэс, ахимаг насныхан шивээстэнгүүдэд тааламжгүй ханддаг байв. Харин XXI зуун гарсаар дэлхий нийтээр шивээсийг бараг л талархан хүлээн авах болсон нь Монголд ч ажиглагдаж байна.
-Монгол залуус төвд, санскрит үсэг шивүүлэх хандлагатай байна-
“Сүүлийн үед 18-35 насны залуус шивээс түгээмэл хийлгэх болсон. Эрчүүд нь голдуу чоно, луу гэх мэт хүчтэн, том хэмжээний хээ угалз хийлгэх хандлагатай бол охид жижигхэн хэрнээ донжтой дүрс шивүүлдэг. Гэхдээ ахимаг насны үйлчлүүлэгчид ч бий. Хамгийн ахмад нь 60 настай үйлчлүүлэгч байсан. Монголд шивээсний урлаг одоо л хөгжиж эхлэх гэж байх шиг” хэмээн 14 жил шивээсчнээр ажиллаж буй Д.Мөнхбат ярьлаа. Түүний уг мэргэжил нь зураач. Тиймээс ч хүний биенээ урлагийн бүтээл туурвихыг хүсдэг гэнэ. “Цаасан дээр зурахад ноороглож, арилгаж болно.
Шивээс нь эзнийхээ өөрийгөө илэрхийлэх, “би”-гээ тунхаглах нэг арга хэлбэр
Харин хүний бие дээр зурах, шивэх нь маш нарийн мэдрэмж, гүйцэтгэл шаардсан чимхлүүр ажил. Тиймээс шивээсчин, үйлчлүүлэгч аль алины хувьд үнэ цэнэтэй хосгүй бүтээл гэж үздэг. Би өөрийн мэдрэмж, сэтгэгдлээс үүдсэн зураг-шивээсийг бусдын биед шингээнэ гэдэг ярвигтай. Ганц, хоёр дотнын найзынхаа зөвшөөрлөөр л өөрийн бүтээлийг бие дээр нь шивж байсан” хэмээн тэрбээр хэлэв. Түүнтэй мэргэжил нэгт цөөн эмэгтэйн нэг Т.Бямбасүрэн ч хүмүүс шивээсний урлагт илүү нухацтай хандахыг хүсдэг. Тэрбээр Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангийг төгссөнөөс хойш 13 жилийн турш шивээсээр дагнан ажиллажээ.
“Хүмүүс шивээсийг уран зураг талаас нь хийлгээсэй гэж боддог ч үйлчлүүлэгчдээ санаагаа тулгаж болохгүй. Ерөнхийдөө төвд үсэг, монгол бичгээр үг шивүүлэх нь моодонд орсон” хэмээлээ. Тус хоёр уран бүтээлч төдийгүй бусад орны шивээсчид ч арьсны давхаргад бэх шингээн, зурахыг урлагийн нэг төрөл хэмээн нухацтай авч хэлэлцэх цаг ирсэн гэж үзэж байна. Энэ төрлөөр мандаж эхэлж буй Их Британиас гаралтай Максим Бючи хээнцэр, онцгой загвар-зургуудаараа алдартай. Тэрбээр зөвхөн өөрийн мэдрэмж, сэтгэгдлээс төрснөө хүмүүсийн бие дээр шивэх бус, тухай үйлчлүүлэгчийн дотоод ертөнц рүү нь өнгийхийг хичээдэг ажээ.
Тухайн хүний өөрийгөө илэрхийлэх нэг дуу хоолой нь шивээс. Тиймээс түүнийг нь бүрэн илэрхийлэхүйц сайн бүтээл туурвихыг эрмэлздэг тухайгаа тэр ярьжээ. Шивээсээр дагнасан уран бүтээлчид өөрийнх нь эх загварыг мэргэжил нэгтнүүд нь хуулбарлах эсвэл хүмүүс бие дээ шивүүлж эхлэхэд нь дургүйцэх тохиолдол олон. Харин Бючи үүнийг хүндэтгэл хэмээн хүлээн авдаг. “Хэн ч чиний загвараас санаа авч, хуулбарлахгүй байгаа бол ямар нэг зүйл буруу байна гэсэн үг” гэж байна.
Орчин үеийн урлагт өөрийгөө болоод дэлхий ертөнцийг харсан цоо шинэ өнцгүүд, асуултууд төрүүлж басхүү хариултуудыг өгсөн маш олон уран бүтээлч, давалгаалал бий болсоор. Энэ тохиолдолд арьсан дээрх уран зургийг ч урлаг мөн хэмээн үзэх хандлага өмнөх зуунуудаас хүчтэй дэлгэрэв. Урлагийн бүтээлийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам өсдөг. Тэгвэл амьд хүний бие дээрх бүтээлийг хэрхэн үнэлэх вэ, хадгалж үлдэх боломжтой эсэх тухай асуудал эндээс ургана. Ялангуяа загвар өмсөгч Кэйт Мосс өнгөрсөн жил өөрийн нууц шивээсийг олонд дэлгэсэн нь уг асуултыг улам ч өдөөсөн юм.
Эртний бөөгийн ёсонд биеэ шивж, арьсан дээрээ зурах нь өөрийн биеийн эзэн болж буйг бэлгэддэг байсан гэдэг
Тэрбээр өгзөгнөөс дээхнэ, ташааны төгсгөл хэсэгтээ хос шувууны дүрс бүхий шивээстэй бөгөөд тэр нь Их Британиас гаралтай алдарт хөрөг зураач, Зигмунд Фройдын ач хүү, Люсьен Фройдийн бүтээл аж. Өвгөн зураач 2011 онд 88 насандаа таалал төгсөхөөс хэдхэн жилийн өмнө уг шивээсийг урласан гэнэ. Үүнээс өмнө Фройд 2002 онд Кэйт Моссын бие давхар байх үеийн нүцгэн хөргийг зурсан нь Кристигийн дуудлага худалдаанд орж 3.9 сая паунд буюу одоогийн ханшаар 5.14 сая ам.долларын үнэд хүрч, зарагдсан юм. Харин хөргийн мастерийн зотон дээрх бус амьд бие дээрх бүтээлийг үнэлж болох бол хэд хүрэх бол?
Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар өнөө цагт шивээс нь эзнийхээ өөрийгөө илэрхийлэх, “би”-гээ тунхаглах нэг арга хэлбэр болжээ. Өөрөөр хэлбэл бэхээр дамжуулан арьсан дээрээ үзэл бодол, мэдрэмж, үнэт зүйлсээ “бэхэлдэг” болсон хэрэг. Өсвөр үеийнхний хувьд, хэт сэтгэлийн хөдлөлөөр хандах, найзуудаа дуурайн биеэ шивүүлэх үзэгдэл түгээмэл. Тэгвэл 25 орчим насны залуус дүү нарыгаа бодвол арай нухацтай хандаж, утга учиртай, тэр хэрээрээ үнэ цэнэтэй шивээс хийлгэдэг тухай “Huffington Post”-д бичжээ. Нэрээ нууцлахыг хүссэн 30 эргэм насны бүсгүй саяхан хийлгэсэн шивээснийхээ санааг 10 жилийн өмнө олсон аж. Харин 22 настай М.Э зургаан шивээстэй бөгөөд, эхнийхийгээ гурван жилийн өмнө хийлгэсэн гэнэ. Гэхдээ тэрбээр шивээснүүдээ арилгахаар шийдсэний учир нь анх сэтгэл хөдлөлдөө автаж дэмий зүйл шивүүлсний дээр одоо таалагдахаа больсон тухайгаа ярьсан юм.
Б.Эгшиглэн