Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Казахстан улс Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн болсон. Ийнхүү 19 жил үргэлжилсэн хэлэлцээрийн дараа Казахстан улс албан ёсоор ДХБ-ын гишүүнээр элсэн, 162 дахь буюу отгон гишүүн боллоо.
Тэгвэл ДХБ ямар байгууллага болох, тус байгууллагад элссэнээр улс орнууд ямар давуу тал эдэлдэг талаарх мэдээллийг хүргэж байна.
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн худалдааны байгууллага нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх дэлхий нийтийн дүрэм журмыг тогтоон, хэрэгжүүлэн, мөрдүүлдэг, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.
Олон улс орны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнд Дэлхийн худалдааны байгууллагыг /ДХБ/ 1995 онд байгуулсан түүхтэй.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ийм байгууллагатай болох гэж оролдсон ч эдийн засгийн дүрмийг тогтоох байгууллага бий болгоход ихээхэн хүндрэлтэй тулгарсан байна. Тиймээс Тариф болон худалдааны Ерөнхий гэрээнд гарын үсэг зурснаар хязгаарлагдсан байдаг.
Энэ гэрээнд гарын үсэг зурахаас ЗХУ болон социалист онууд татгалзсан юм. Тэд Эдийн засгийн хамтын туслалцааны зөвлөл гэгчийг тусдаа байгуулсан түүхтэй.
1964 онд ЗХУ-ын засгийн газар олон улсын худалдааны байгууллагатай болох санаачлагыг дахин дэвшүүлсэн боловч гэрээнд багтсан орнуудын байр сууринаас үүдэн чадаагүй юм.
Ингээд 1987 онд л Ерөнхий гэрээний хүрээнд худалдааны олон талын хэлэлцээр явагдаж эхэлсэн бөгөөд найман жилийн дараа ДХБ мэндэлсэн. ДХБ байгуулагдсан тухай гэрээнд Марокко улсын Марракеш хотноо гарын үсэг зуржээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 162 орон тус байгууллагын гишүүн юм.
Дэлхийн худалдааны байгууллагад Иран, Хойд Солонгос, Беларусь, Азербайжан элсэх оролдлого хийсээр байна. 20 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд нэг ч улс орон тус байгууллагаас гарах хүсэлтээ гаргаагүй.
ТУС БАЙГУУЛЛАГЫН ГОЛ ЗАРЧИМ
Дэлхийн худалдааны байгууллагын гол зарчим нь
- Бүх гишүүн орнуудын нэн тааламжтай үндэсний нөхцлийг харилцан олгох,
- Гишүүн орон тус бүр тарифаа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авах,
- Тарифын зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах,
- Тарифын бус арга хэмжээг тарифын зохицуулалтад шилжүүлэх
ДХБ-ын vндсэн зорилго нь худалдааны урсгалыг саадгvй, чөлөөтэй, шударга ба урьдчилан харж болохуйц байлгах талаар гишvvн орнуудад туслах юм.
МОНГОЛ УЛС ДХБ-Д ЭЛССЭН НЬ
Монгол Улс Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр /ГАТТ/-т нэгдэн орохоор 1991 онд хүсэлтээ гаргасан.
Барааны гаалийн тариф болон үйлчилгээний худалдааны талаар 1991-1996 онд 10 гаруй оронтой /АНУ, ЕХ, Канад, Япон, Австрали, Швейцар, Мексик/ хоёр талын хэлэлцээ хийсэн юм.
Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд ДХБ-ын 130 дахь гишүүн болжээ.
ДХБ МОНГОЛ УЛСАД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
- 1997 он хүртэл Монгол Улс дэлхийн 70 орчим улстай худалдаа хийж байсны 14 улстай нь худалдааны хэлэлцээртэй буюу нэн тааламжтай үндэстний нөхцлийг мөрдөж байв. Харин ДХБ-ын гишүүн болсноор:
- Тус байгууллагын гишүүн 145 оронтой нэн тааламжтай үндэстний нөхцлөөр худалдаа хийх боломжтой болсон.
- ДХБ-ын хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, гишүүн бүх орон болон тус байгууллагад нэгдэхээр ажиллаж буй орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах болсон.
- АНУ-ын худалдааны нэн тааламжтай нөхцлийг 1999 оноос ямар нэгэн болзолгүйгээр байнга эдлэх, худалдааны нэмэлт хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй.
- Монголын нэхмэл бүтээгдэхүүний экспортод тогтоосон тоо хэмжээний хязгаарлалтаа Европын Холбоо 1997 онд цуцалсан.
- Хоёр талын худалдааны харилцаанд Монгол Улсын эрх ашигт сөрөг үр дагавар үзүүлэх түнш орны худалдааны бодлогод олон талт механизмын нөлөөллийг ашиглах боломжтой болсон.
- Монгол Улсын худалдааны гол түншүүдийн нэг БНХАУ ДХБ-д 2001 онд нэгдэн орсноор Хятадын зах зээл манай экспортод илүү нээлттэй болсон.
- ОХУ-ын ДХБ-д нэгдэхээр хийж буй хэлэлцээнд Монгол Улс эрх ашгаа хамгаалж оролцох боломжтой болсон.
- Монгол Улс шилжилтийн эдийн засагтай орнуудаас ДХБ-д анхлан нэгдсэнээр санхүүгийн хувьд сүүлийн жилүүдэд нэгдэхээр ажиллаж буй орнуудтай харьцуулахад ихээхэн хэмнэлт гаргасан.
- ДХБ-ын техник туслалцааны хүрээнд тусламж, дэмжлэг авах бололцоотой болсон зэрэг юм.