ЗУУЧЛАЛЫН ОРШИЛ ТҮҮХ
Xельветийн (Швейцарын) Холбооны Үндсэн хуулийг 1803 оны хоёрдугаар сарын 19-нд Наполеон Бонапартад Швейцарын комиссар ёс төртэй гардуулжээ. Хоёр талаасаа буулт хийх замаар эл Үндсэн хууль эцэслэгдэж, улс оронд амгалан тайван байдал тогтсоныг тэр үед Германаар Mediationszeit, Францаар Acte de mediation буюу “Зуучлалын гэрээ” хэмээн нэрлэсэн нь эдүгээ хүртэл хэвшин хэрэглэгдэж буй. Швейцар нь ийнхүү 19 кантоноос бүрдсэн холбооны төрт-улс болжээ. Гадаад болон дотоод аюул дэгдсэн тохиолдолд кантонууд нь бие биедээ тусламж үзүүлэх ёстой, өвөр хоорондоо дайтах эрхгүй, мөн өвөр хоорондоо болон бусад улстай гэрээ байгуулах эрхгүйг Холбооны Үндсэн хуулиар тунхаглажээ. Кантон нь дотооддоо өөрийгөө удирдах эрхээр бүрэн хангагдана.
1803 оны есдүгээр сарын 27-нд Швейцар ба Франц нь Батлан хамгаалах ба давшилтын холбооны гэрээ гэдгийг байгуулснаар Францын армид 16000 цэрэг илгээж, алба хаалгах үүрэг хүлээлээ. Энэ нь Швейцарт хүнд дарамт болж, Наполеоны цэргийн үйлдвэрийг нутагтаа байгуулснаар вассаль улсын зовлонг амсав. Ийнхүү хаширсан Xельвет улс 1813 онд Лейпцигийн тулалдааны дараа Сеймээ хуралдуулж, төвийг тууштай сахихаар зориг шулууджээ. Үүнийгээ ч дайтагч Европын гүрнүүдэд албан ёсоор мэдэгдэв. Тэр даруй Оросын Александр I хаан энэхүү бодлогыг дэмжихээ илэрхийлж, харин Швейцарт хяналтаа тогтоох далд санаархалтай, тэр утгаараа Швейцар дахь либерал хөдөлгөөнийг өөгшүүлэгч Австри улс дэмжсэнгүй. 1813 оны арванхоёрдугаар сарын 21-нд Австрийн цэрэг Швейцарыг тойрч, Рейн мөрнийг гатлан Франц руу дөхөж иржээ. Үүнтэй зэрэгцэн өмнө нь засгийн эрхнээс зайлуулагдаад байсан Австрийг талархагч аристократ засгийнхан толгойгоо өндийлгөн Берн, Фрибур, Золотурн, Люцерн кантонд засгийн эрхийг эгүүлэн авч, харин Холбооны Сейм нь 29-нд Цюрихт тусдаа цуглаад өмнөх зуучллалын гэрээгээ хүчингүй болгов.
Берн тэргүүтэй долоон кантон Цюрих дэх Сеймтэйгээ тэрсэлдэн, Люцерн хотод өөр нэг Сеймийг байгуулав. Швейцар орон хоёр хуваагдаж, дотооддоо иргэний дайн, хямралтай тулсан учир их гүрнүүд хөндлөнгөөс оролцож эхлэв. Ялангуяа Оросын император шахалт үзүүлсний дараа Люцерний Сеймийг тарааж, эсэргүү кантонууд Цюрихийн Сейм рүү төлөөлөгчдөө илгээжээ.
Ийнхүү эргэж эвлэрэв. 1814 оны есдүгээр сарын 7-нд 19 кантоны төлөөлөгчид Холбооны шинэ гэрээ боловсруулан Венийн конгресст (Венийн энх тайвны бага хурал) өргөн барьж, их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлжээ.
Венийн конгрессоос 1815 оны гуравдугаар сарын 20-нд баталсан тунхаглалаар Швейцарын Холбооны мөнхийн нейтралитетыг хүлээн зөвшөөрч, тус улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг баталгаажуулжээ. Дараа нь 19 кантон дэр Вале, Женев, Нёвшатель хот-мужууд Холбоонд нэгдэн орж 22-уулаа болжээ. Хэдийгээр тэд төвийг сахисан ч Наполеон эргэж төр барьмагц Францтай дахин дайнд татагдан орж, Парисын энх тайвны гэрээгээр дайны төлбөрт гурван сая франк, бяцхан газар нутаг аван салсан түүхтэй. Төвийг сахихын өмнөх ба эхэн үеийн товч түүх ердөө энэ.
ЗУУЧЛАЛ БУЮУ МEDIATION
Онолын талаас авч үзвэл арилжаа, санхүүгийн ажиллагаан дээр хөнгөлөлт үзүүлэх, эсвэл янз бүрийн харилцааны маргаантай асуудлыг зохицуулах хуулийн (гол төлөв байгууллага) ба бие хүн этгээдийн үйл ажиллагаа гэх тайлбар олон тааралддаг. Энэ ухагдахууныг тайлбарласан явдал лавлах ном, нэвтэрхий толиудад буй. Тэдгээрээс түүвэрлэснээ товчлон сонирхуулбал, маргаантай асуудлыг альтернатив хэлбэрээр зохицуулах технологийн нэг хэлбэр буюу олон улсад хэвшсэн нэршил үг нь медиац (англиар Мediation буюу alternative dispute resolution). Медиац хийх этгээдийн гол шалгуур юу вэ? Уг маргаанд нь 1) оролцоогүй, 2) холбогдолгүй, 3) туйлширдаггүй, 4) төвийг сахисан гурав дахь этгээд (субъект) байх ёстой. Медиаторын үндсэн үүрэг нь маргаантай асуудлаар тодорхой оновчтой гэрээ, хэлэлцээр боловсруулахад туслах явдал. Харин уг баримт бичиг байгуулагдмагц хэрэгжилтэд нь маргалдагч асан хоёр тал хяналт тавих үүрэгтэй.
Маргалдагч талууд үндсэн нөхцөлөө тавина, түүнийг нь гурав дахь медиатор анхааралдаа авна. Маргаанаа эв зүйн аргаар шийдвэрлүүлэхээр талуудыг хэлэлцээний ширээнд суулгах зуучлагчийн тэр арга хэрэгслийг зуучлал хэмээмүй гэж олон улсын эрх зүй заадаг.
Хоёр буюу түүнээс олон субъектэд нейтраль субъектаас үзүүлэх нөхцөл, хөнгөлөлт, эвлэрүүлэх үйл явцыг ийнхүү “зуучлал” гэх ба хэлбэр нь олон янз байж болно. Тухайлбал, маргалдагч талууд харилцан хүлээн авч болохуйц нөхцөл болзол, эсвэл бүх асуудлыг тэгээс эхлэх, маргалдагч талуудын хүсэлтээр зуучлах үүрэг хүлээх, маргаанд оролцоогүй их гүрнүүдийн санаачилгаар ийм үүрэг хүлээх гэх мэт. Энэ тухай 1899, 1907 оны Хаагийн конвенц, НҮБ-ын дүрэмд (33-р зүйл) тодорхой заажээ.
Зуучлагч хийх гол дөрвөн шалгуурыг бид хангаад ирснийг мартаж үл болно
Швейцарын Гадаад хэргийн сайд Дидье Буркхальтерын хэлснээр, тэрхүү “сайн санааны нөхцөл болзол” гэдэг нь энэ конфедерацын гадаад бодлогын үндсэн чухал хэсэг ажээ. Энэ улс 1938-1990 онд төвийг тууштай (хэт удаан байж болно) сахисан боловч энэ үед зуучлалын “алтан эрин” тохиосон гэж үздэг. Ялангуяа хүйтэн дайны эринд сөргөлдөгч талууд Швейцараар зуучлуулсан, Швейцарт уулзаж, маргаанаа зохицуулсан баримт маш олон.
Швейцар эрдэмтэн Даниэль Тракслер “Швейцарын зуучлах үүрэг, уламжлалын сэргэлт” (“Schutzmacht Schweiz. Renaissance einer Tradition?”) номоо 2012 онд хэвлүүлжээ. Түүнд тус улсын арбитражийн зуучлах үүрэг багассан гурван шалтгааныг тоочжээ. Зуучилж өгнө үү гэх эрэлт хүсэлт багассан нь 1.Хүйтэн дайн дууссанаар өмнө нь тасалдаад байсан олон харилцаагаа улс гүрнүүд өөрсдөө сэргээсэнтэй холбоотой. 2.Oдоо ихэнх мөргөлдөөн улс хоорондын түвшинд гэхээсээ, тодорхой улс орнуудын дотоодод дэгдэж байна. Мөргөлдөөнд улс орны зэвсэгт хүчин гэхээсээ хагас цэрэгжсэн төрийн бус бүлэглэлүүд оролцох боллоо. Тэдэнд дипломат зуучлагч төдийлэн хэрэг болохгүй. 3.Үүрэг багассанд Швейцар өөрөө бас буруутай. Өөрт ач холбогдолгүй, цаадуулдаа ч ач холбогдолгүй зарим мөргөлдөөнд “сайн санааны нөхцөл болзол” дэвшүүлж, 1990-ээд оны сүүлчээр оролцсон нь бас нэг шалтгаан хэмээн Д.Тракслер бичжээ.
Ийнхүү 1990 оноос хойш Швейцарын зуучлалын цар хүрээ, давтамж цөөрсөн бол XXI зуун гараад глобаль бодлого, глобаль дипломатын ажил хэрэгт арбитражийн үүрэг дахин нэмэгдэж, Швейцарт медиацын үүрэг уламжлалаа сэргээх аятайхан боломж гарч ирлээ. Үүнийг шүүрээд авах нь чухал хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзэж байна. Тэгж шүүрч аван оновчтой зуучилсан нь Орос-Гүржийн 2008 оны зэвсэгт мөргөлдөөн болжээ.
Тэр утгаараа Швейцар нь сонгодог, үнэмлэхүй зуучлагч байх эрхээ эгүүлэн олж авч байгаа аж. Үүнийг зөвтгөн нотлох олон шинж бий хэмээн эрдэмтэн Д.Тракслер үзээд жагсаажээ. Швейцар жижиг улс, тэр утгаараа хэнд ч аюул занал учруулахгүй. Швейцарь ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулдаггүй. Тиймээс ч Швейцарь нь олон улсын тавцанд “худалдааны жинхэнэ шударга зуучлагч” гэсэн имижтэй. Швейцарь-НАТО-д ордоггүй, Европын Холбооны гишүүн биш, колоничлогч гүрэн явсан түүхгүй. Швейцарь сөргөлдөгч бүх талтай хэлэлцээ хийх ур ухаан, чадавхитай. Швейцарь хэлэлцээ явуулахад бэлтгэсэн дэд бүтэцтэй, санхүүгийн хангалттай боломжтой. Швейцарь цөөнхийн эрх ашгийг хамгаалах талаар туршлагатай. Швейцарь ардчилал, федерализмыг хэрэгжүүлэх талаар гойд ажилласан туршлага ба нэр хүндтэй гэхчлэн.
Эрдэмтэн Д.Тракслерын заасан шинжүүдийг Монгол дээрээ авчирч харьцуулъя. Ардчиллын 20 гаруй жилд бид ямар нэг онцгой, хувиа хичээсэн зорилго бүхий гадаад бодлого явуулж байсангүй. Цэргийн эвсэл холбоонд оролцдоггүй, хэлэлцээ хийх ур ухаанд манай дипломат алба хэрдээ бэлтгэгдсэн. Тэр дэд бүтцийг нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр бүрдүүлчихсэж байна. Санхүүгийн чадавхи нь бүрдэх боломжтой, ардчиллын үлгэр жишээ улсын нэг гээд шинжүүд байгаа бус уу?
Өмнө нь өгүүлсэн зуучлагч хийх этгээдийн дөрвөн шалгуурыг ардчиллын 20 гаруй жилийн ихэнхид нь хангаад ирснийг бас мартаж үл болно.
Санхүүгийн чадавхи нь бүрдэх боломжтой, ардчиллын үлгэр жишээ улсын нэг гээд шинжүүд байгаа бус уу?
Дашдоржийн Баярхүү Дипломатч