Валютын цоо шинэ төрөл болох Биткойны хэрэглээ өнөөдөр дахин эрчимжиж эхэллээ. 2013 оны сүүл, 2014 оны эхээр хамгийн өндөр ханшдаа хүрч байсан Биткойн өнөөдөр 453 ам. доллароор үнэлэгдэж байна.
Хэдийгээр хоёр жилийн өмнөх 1000 орчим ам. доллартой харьцуулахад бага боловч жил гаруй 200-300 орчим ам. долларын хооронд хэлбэлзсэн ханштай харьцуулахад чамлахааргүй өндөр тоо юм.
Түүнчлэн Биткойны ханш чангарч, хэрэглээ нь ч нэмэгдсээр байна. Авч байгаа болон өгч байгаа хүнийх нь мэдээллийг чанд нууцалдаг гэдгээрээ цахим валютын үнэ цэнэ улам өссөн.
Магадгүй энэ явдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Биткойны тухай ихээр бичих болсонтой ч холбогдож болох юм. Учир нь Австралийн цагдаа нар тун саяхан Крейг Стивен Урайт хэмээх залуугийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Биткойныг зохиосон нэгэн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн.
Ямар ч байсан Биткойны ханш арван нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш тасралтгүй өссөөр байна.
Эх сурвалж: TechCrunch