gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Америкчууд Монголын талаар юу мэдэх вэ

2013-02-21
0
Twitter logo
0
Twitter logo
2013-02-21
Америкчууд Монголын талаар юу мэдэх вэ

-Чи хаанаас ирсэн бэ?
-Монголоос.
Ингэж хариулахаар өмнөөс эелдгээр инээмсэглээд “Монгол гэдэг улс дэлхийн хаах нь байдаг билээ” гэж гайхах аятай өөдөөс харах америкчуудтай Вашингтонд нэг бус удаа таарсан юм. Сургуулийн багш, таксины жолооч, Жорж Вашингтоны их сургуулийн оюутан, дэлгүүрийн худалдагч... Аль нь ч ялгаагүй Монгол гэдэг орны тухай дуулаа ч үгүй байлаа. Зарим нь бас “Энэ чинь Азийн орон билүү” гэж дөхүүлнэ.

Монголчуудын бахархаад сүйд болдог нөгөө сайхан Чингис хааны тухай бүр сонсож ч байгаагүй бололтой юм. Тэгэхээр нь “Америкчуудын газар зүй, түүхийн мэдлэг их муу юм байна” гэж тэднийг баахан голонгуй явав. Сүүлд нь сургууль дээрээ “Эритригээс ирсэн” хэмээн өөрийгөө танилцуулах нэг оюутантай таарсны дараа “Эритри гэж Африкийн улс л байх даа” гэж тааж ядаж билээ. Үнэн хэрэгтээ америкчуудын Монголын талаарх ойлголт миний Эритригийн талаарх төсөөллөөс тийм ч хол ялгагдахааргүй байсан юм. Гэхдээ бас Монголд очиж үзэхийн мөрөөдөл болсон хүнтэй ч ганц нэг удаа таарав.

Биднийг сургууль дээрээ очсон анхны өдөр Марк гэх буурал үстэй хөгшин багш танилцуулга маягийн хичээл орлоо. Тэгэнгээ Монголын нэгэн уяачийн талаарх түүхийг өгүүлсэн баримтат киног үзүүлсэн юм. Тэр нь америкчуудын хийсэн кино. Харин Марк үе үе киногоо зогсоож байгаад “Хүүхэд нь унаад хоцорчихсон морь уралдааны үеэр ганцаараа давхиад барианд нээрээ хүрээд ирдэг юм уу” гэж лавлан асууж байлаа. Тэгснээ “Айраг ямархуу амттай вэ. Яаж хийдэг юм бол. Та нар айраг авчраагүй биз” гэх зэргээр үргэлжлүүлнэ. “Би хэзээ нэгэн цагт танай оронд очиж үзнэ гэж боддог. Гэхдээ Монголын хөдөө л очно” хэмээн мөрөөдөнгүй ярьж билээ. Монгол гэхээр Ази, Европын алиных нь орон бэ гэдгийг ялгадаггүй америкчуудын дунд ийм хүмүүс цөөхөн ч атугай байх аж.

Америкийн Үндэсний түүхийн музей үзэж явлаа. Дэлхийн хоёрдугаар дайнтай холбогдолтой Америкийн түүхийг харуулсан хэсгийг үзэж явтал тэндэхийн ажилтан нэгэн өвгөн жигтэйхэн эелдгээр тайлбарлаж байв. Тэгснээ Монголоос ирснийг минь дуулаад их л баярлаж байгаа бололтой. Тэгээд “Монгол Улс Оросын нөлөөнд байх үедээ бусад улс гүрнүүдээс тусгаарлагдаж чадсан. Өнөөдөр нэг нэгэндээ ууссан олон орон дунд Монгол өөрийн нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн нь бахархмаар мундаг зүйл” хэмээн ярьж байх юм. Ямартай ч дийлэнх Монголын талаар бага зэрэг гадарладаг жирийн америкчуудын төсөөлөл иймэрхүү байдаг байх нь гэж бодлоо.

Вашингтонд байх үеэрээ Монголын талаар 35 жил судалсан Америкийн эрдэмтэн Алишиа Каймп гэх эмэгтэйтэй бас уулзлаа. Тэр Монголд маш олон удаа ирж байсан. 1990-ээд онд дипломат төлөөлөгч, харин хожим нь бизнемэний хувиар ч Монголыг зорьж байжээ. Одоо Америк дахь Монгол нийгэмлэгийн ерөнхийлөгч. Монголын талаар аль болох л аятайхан зүйл ярьчих санаатай явдаг хүн бололтой юм. Тэр “Америкийн хэвлэлүүдэд Монголын талаар дандаа сөрөг мэдээлэл цацагдаж байна” хэмээн бараг л гомдоллон ярив.

“Washington Post”, “Forbes”, “Wall Street Journal” гэх зэрэг Америкийн санхүү, эдийн засгийн чиглэлийн нэртэй сонин, сэтгүүлүүдэд үнэхээр Монголын талаарх мэдээлэл тасрахаа больсон. Гэхдээ бараг л бүгд сөрөг  мэдээлэл гэдэг нь бас үнэн юм. Монголд хэзээ ч очиж байгаагүй мөртлөө экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай дотно байсныхаа хувиар “Монгол орны хууль шүүх завхарч байна. Энд ардчилал байхгүй боллоо” хэмээн “Forbes” сэтгүүл дээр бичиж, “Fox News” телевизээр ярьдаг Дог Шон байна. “Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байсан нэгэн танил маань түүний нийтлэлийг уншсаныхаа дараа над руу яриад “Монгол ямар аймшигтай юм бэ” хэмээн дуу алдаж байсан юм шүү” хэмээн А.Каймп харамсангуй ярьсан юм. “Би “Forbes”-ийг уншдаггүй. “Fox News”-ийг үздэггүй. Тийм болохоор надад Дог Шоны юу ярих сонин биш. Гэтэл тэр бол нэр хүндтэй, нөлөөтэй улс төрийн шинжээч. Түүний үг Монголын талаарх ямар ч ойлголтгүй яваа олонх америкчуудад яаж нөлөөлөхийг төсөөлж байна уу” хэмээв. Хонолулу дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн сургуулийн профессор Жеффри Рийвс саяхан “Asia times”-т “Н.Энхбаярыг шоронд хорьж, Ленины хөшөөг нурааснаар монголчууд ардчиллаа үгүйхийлээ” хэмээн бичиж байсан. Энэ талаар А.Кэймп “Ямар аймшигтай инээдтэй дүгнэлт вэ” хэмээн инээх, уурлахаа олж ядаж байсан юм.

Уул уурхайн салбараа хөгжүүлж байгаа манай орныг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо бага биш. Тиймдээ ч тэд Монголыг сонирхох нь дамжиггүй. Америкийн хэвлэлүүд тэгэхээр бас л мэдээлнэ. Гэтэл Монголын талаарх англи хэл дээрх албан ёсны мэдээлэл байдаггүй учраас “Рио Тинто”-гоос өгсөн мэдээллийг иш татах тохиолдол ч цөөнгүй бий гэнэ. Америк дахь Монголын Элчин сайдын яамныхан юу хийдэг юм бол, бүү мэд. Энэ тухай Вашингтон дахь Монголын элчингийнхэнтэй уулзах үеэрээ асуугаад авсан юм. “Та нар Монголын талаар шинэ мэдээ, мэдээллийг англи хэл дээр албан ёсоор гаргадаггүй юм уу. Ядаж Америкийн томоохон хэвлэлүүдэд гарч буй Монголын талаарх мэдээллийг уншдаг уу” гэхэд “Англи хэлээр мэдээ бэлтгэх нь сэтгүүлч та нарын ажил шүү дээ” гэхээс өөр онц хариу хэлээгүй юм. Саяхан нэг хэсэг Хятад, Японы арлын маргаан их эрчимжсэн. Манай сонин хэвлэлүүд ч энэ талаар мэдээлж байв. Гэхдээ Японы талд ялимгүй таагүй мэдээлэл гарах бүрт Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас тухайн хэвлэлийн байгууллагад нь хандан албан ёсны бичиг илгээж, нөгөөх арлынхаа талаарх өөрсдөдөө таатай бүхий л мэдээллийг өгч байсан юм. Зарим орны Элчин сайдын яам ийнхүү өөрсдийн үүргээ “давуулан” биелүүлдэг болж таарав.

Америкийн “болдоггүй” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнх нь талаар Төрийн департмент дахь Хятад, Монголын асуудал хариуцсан салбарынх нь дарга нарын нэг Кристиан М.Мэрчэнттэй уулзах үеэрээ ч асуугаад авсан. Тэгэхэд “Манай хэвлэлийнхэн сөрөг мэдээллээр хүмүүсийн анхаарлыг татахыг оролддог шүү дээ. Тийм болохоор л тэгж мэдээлдэг байх. Түүнээс биш Монголын талаарх эерэг нийтлэл, нэвтрүүлэг олон гардаг юм шүү” хэмээн их л дипломат хариулт өгсөн юм.

Монголын талаарх америкчуудын төсөөлөл иймэрхүү л байдаг байх нь. Хожим нь нэг өдөр сургууль дээрээ явж байтал бас нэг оюутан “Чи хаанаас ирсэн бэ” гэж асуулаа шүү.

“Монголоос ирсэн” гэлээ. Тэгтэл “Танай нийслэл Улаанбаатар билүү” гэж байна. Би ч эх орны минь талаар мэддэг оюутантай таарлаа гэж бодоод бөөн баяр л толгой дохилоо. Тэгтэл “Чамтай цуг яваа монголчуудын нэг нь надад ингэж хэлсэн юм” гэдэг байгаа.

Т.Элиса

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан