- Хөндөх сэдэв -
Монгол айл бүрт нэг зовлон бий. Тэр нь гэр бүлийн архи уудаг гишүүн. Ингээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Архи хэмээх гашуун ундаанд хэтэрхий дурласнаас амьдрал, гэр бүл, эд хөрөнгө, амь насаа алдсаар байгаа нь өнөөгийн эмгэнэл яах аргагүй мөн. Энэ байдалд архи буруутай юу, эсвэл архичин буруутай юу.
Хэн ч үүнийг тунгаан шүүж, эцэслэн таслаагүй юм. Архинд орж, хөлөө алдсан нэгэн нь Архигүй амьдрах хүслийг ашиг олох зорилгоор бүү хэрэглээч өөрийгөө тэр балчиг намгаас татан авж чадаж байхад, зарим нэг нь улам бүр шунган орсоор амьдралаа алддаг. Архины балгийг тоочоод барахгүй нь мэдээж. Орой бүр агсамнан орж ирэх хүүгээ, аавыгаа, эр нөхрөө харах ээж, эхнэр, хүүхдүүдийн хувьд архи бол заналт дайсан нь билээ. Хэрэв тэд нь архинаас гарах тухай үг цухуйлгаж, ухаарч, гэмшсэн нь мэдэгдвэл дээдийн жаргал тэр болдог биз.
Нийгмийн өмнө тулгамдаад байгаа архидалтын асуудлыг чаддаг бол шийдвэрлэчих хүсэл хэн бүхэнд бий л байх. Гэвч архинаас гаргах гэсэн хоёрхон үгийг амьдралынхаа зорилго болгож яваа хэн нэгэн архичны эхнэр, эсвэл нөхөр, ээж, аавын хүслийг ашиглан, бизнес хийж байгаа нь даанч тоог үй. Сонины хуудсаас олж уншсан нааштай зар болгон руу утас цохиж, сайн гэх эм, танг нууцаар нэг, гуйж нэг уулгасан ч үр дүн нь харагдахаа байж, аргаа барсан нь олон. Ерөөс архинаас гаргах хамгийн оновчтой шийдэл, төгс эмчилгээг дэлхий нийтээр хайгаад хайгаад олоогүй юм. Архинаас гарах асуудал нь тухайн хүний оюун ухаан, сэтгэл санаа, зориг чадвараас зуун хувь шалтгаална гэдгийг олон эмч, мэргэжилтнүүд тайлбарласаар ирсэн. Энэ аргаар, өөрийгөө гашуун ундаанаас татаж авсан нь ч олон.
Харамсалтай нь архинд донтох өвчин гэдэг нь өөрийгөө ялж дийлэх боломжийг тийм ч амархан өгдөггүй бололтой. Тиймээс л архинаас гаргах эмчилгээ нэртэй бизнес үүд цэцэглэн олшрох шалтгаан болсон биз. Бид энэ долоо хоногийн “Нэг сэдвээр” булангаа архинаас гаргах эмчилгээ ашиг олох зорилготой болсон талаар бэлтгэж байгаа юм.
Тан, эм, бэлдмэл, наалт, кодлуулах гээд эмчилгээний төрөл олон юм. Үнэ өртөг нь ч баталгаанаасаа хамаараад өөр өөр. Эргээд архи уухгүй гэж зуун хувь баталгаа өгөх нэгэн байхад, эмчлүүлсэн хүнээсээ шалтгаална гэсэн нь ч байсан юм.
Хамгийн гол нь архинаас гаргах үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, компаниуд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Тэдний үзүүлсэн үйлчилгээнээс болж хүн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд эргээд хариуцах эзэн нь олдохгүй гэсэн үг. Архинаас гаргах санал бүхий хэд хэдэн зарыг сонирхож үзлээ.
“Төлбөр нэг сая төгрөг, та ирээд уулз”
Архинаас гаргах эмчилгээ үзүүлэх зарын дагуу холбогдлоо.
-Зарын дагуу ярьж байна. Танай эмчилгээ архинаас гаргах баталгаа өгөх үү, буцаад архиндаа орчихвол яах вэ?
-Архинаас гарах чин эрмэлзэл эмчилгээний үр дүнгийн 50 хувь нь байдаг. Та үнэхээр л хүсч байгаа бол манай эмчилгээ үр дүнгээ өгнө.
-Одоо шууд очоод кодлуулах уу?
- Эхлээд бүртгүүлэх хэрэгтэй. Манай энэ сарын бүртгэл дуусах гэж байгаа. Ойрын гурав хоногт амжаад бүртгүүлвэл таван сарын эмчилгээнд орж амжина. Амжихгүй бол дараагийн ээлжинд л орох байх.
-Кодлуулахын өмнө хор тайлах эмчилгээ ч юмуу хийх үү?
- Бид эмчилгээнд гурван шаардлага тавьдаг. Нэгд та архинаас гарна гэж чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Хоёрт бэлтгэл 14 хоног байдаг. Гуравт гам сайн барина.
-Бэлтгэлийн 14 хоног, гам барихад яг юу юу шаарддаг вэ?
- Тэр тухай та ажлын байран дээр ирээд тайлбарлуулаарай.
-Дараа буцаад архинд орчихвол мөнгийг нь буцааж өгөх үү. Гэрээ байгуулах уу?
- Та ирээд уулз.
-Төлбөр хэд вэ?
-Нэг сая төгрөг.
-Би хэн гэдэг хүнтэй ярьж байна?
- Та ирээд уулз. Манайхан байгаа.
“Энэтхэгээс тангаа захиалчихна”
“...Архинаас 100 хувь найдвартай, хурдан хугацаанд гаргана. Энэтхэгийн ургамлын тангаар эмчилгээг явуулна” гэх зарын дагуу холбогдлоо.
-Сайн байна уу. Архинаас гаргах эмийн талаар сонирхож байна?
-Сайн уу. Энэтхэгээс оруулж ирдэг ургамлын тан байна. Тангийн найрлагад элгийг 100 хувь цэвэрлэх бодис бий. Тангаа уух хугацаанд архи ууж болно.
-Тангаа уух хугацаанд архи ууж болдог гэж үү. Элгийг цэвэрлэхээс гадна уух дуршлыг яаж арилгах юм бэ?
-Аяндаа хэрэглээд ирэхээр архи уух дуршилгүй болчихно. Өөрөөр хэлбэл ямар ч таашаал авахгүй. Нөгөө талаар цэвэрлэгдсэн элэг эсэргүүцэл үзүүлж эхэлнэ. Биеэр тууралт гарах зэргээр.
-Тэгээд үр дүн гарсан хүн байгаа юу. Танг хэрхэн хэрэглэх вэ?
-Ургамлын танг ямар ч насныхан хэрэглэж болно. 60 гаруй настай хүн ч хэрэглэж байна. Нэг курс нь 120 мянган төгрөг. 30 хоног нь нэг курс болно. Ерөнхийдөө хоёр ба зургаан курсээр хэрэглэвэл зохино.
-Хоёр, зургаан курсийг ямар тохиолдолд хэрэглэх вэ. Эмийг хаанаас авах вэ?
-Тухайн хүн хэр удаан ууснаас шалтгаална. Таваас дээш жил уусан бол архагшиж байгаа учир зургаан курстэйг нь хэрэглэх ёстой. Санаа зоволтгүй, захиалга өгвөл Энэтхэгээс захиалаад 10 хоногийн дараа ирүүлчихнэ.
Б.Солонго