gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа

Соёл урлаг
2013-01-11
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-01-11
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон шинэ оны ажлаа НҮҮДЭЛЧДИЙН АЯЛГУУ тоглолтоороо эхлүүлж байгаа бөгөөд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралтанд зориулан тоглож байгаагаараа онцлогтой.

Үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, ирээдүйн үзэгчдээ бэлтгэх зорилгоор Эрдмийн тодотголтой чуулга маань тоглолтын өмнө багш, сурагчиддаа зориулж 20 минутын “СУРГАЛТ” буюу  өөрсдийн үйл ажиллагаа болон монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдарч буй ард түмнийхээ дуу хуур, хөгжим, бүжиг наадам, үндэстэн ястаны хувцас хунар, амьдралын онцлог, зан заншлын тухай ТАНИН МЭДЭХҮЙН ОЙЛГОЛТ, МЭДЭЭЛЭЛ-ийг ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжим албаны дарга Х.Энхбат нар бэлтгэн хүргэх болно. Сургалтанд Монгол угсаатны онцлог, Ардын хөгжмийн зэмсгийн онцлог, дуугаралтыг танилцуулахаараа илүү онцлог билээ.

“Нүүдэлчдийн аялгуу” уран бүтээлийн товч танилцуулга

Найруулагч – Д.Ганболд, Хөгжмийн зохиолч – М.Бирваа, Удирдаач – Р.Ганбат,
Тайзны зураач –  Т.Түмэн-Өлзий

Энэхүү тоглолт нь Монгол орны 4 зүгт байгаа олон үндэстэн, ястануудын дуу, хөгжим, бүжгүүдүүдээс ҮДБЭЧ-ын урын санд урьд өмнө нь байгаагүй дээжлэн авсан бүтээлүүдээс бүрдэж байгаа бөгөөд ховордож мартагдах дөхсөн үзэмчин ардын “Бүүвэйн дуу”, “Сэмжин үүл” дуу, Хотгойд ардын “Сүгсээ хүүхэн” дуу, Ордос ардын “Хун галуу” дуу, Боржигон ардын уртын дуу “Хээрхэн халтар” дуу, “Төмөр хуурын цуурай” хөгжмийн зохиомж, морин хуурын гоцлол, оркестрын “Их нүүдэл” хэмээх зохиол нь хэлбэр агуулгын хувьд маш баялаг юм. Учир нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, магтаал, цуур хөгжим, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царгил, суухан хуур зэрэг ховор нандин хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг нэгтгэж нэгэн зохиолд багтааж харуулж байгаагаараа онцлогтой. юм.

Тайзны хувьд ахуй байдал тал рүү нилээд дөхүүлж, монгол гэрийн гадна, дотор талын байдал хийгээд говийн монголчуудын хэрэглэдэг тэмээн тэрэг, Хангайнханы хэрэглэдэг үхэр тэрэг, буриадуудын хэрэглэдэг хоток морин тэрэг, дархад цаатангуудын хэрэглэдэг чарга зэрэг эд хэрэглүүдийг бодит байдлаар хийж концертын зохиомжид оруулж байна. Бас концертын фон болгож монгол орны 4 зүгийн байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг фото болон видео дүрсээр концертын бүхий л туршид үзүүлэх болно.

Тоглолтын хуваарь:
2013 оны I/12-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу
I/13-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу
I/21-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу
I/22-ны 11:30 цагт Нүүдэлчдийн аялгуу тус тус тоглоно.

Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, хамт олон та бүхнийг  өөрийн орондоо төдийгүй Дэлхийд гайхагдаж байгаа Монгол үндэсний урлагаа дэмжиж, ҮДБЭЧ-ын урын сангийн бүтээлүүдээс сонголт хийж, багш сурагчдынхаа оюуны мэлмийг мялааж хамтран ажиллахыг уриалж байна. ҮДБЭЧ-ын удирдлагууд, уран бүтээлчдийн төлөөлөл тоглолт эхлэхийн өмнө чуулгын үйл ажиллагаа, тоглолт бүрийн онцлогийн талаар ТАЙЛБАР МЭДЭЭЛЭЛ-ийг өгөх төдийгүй сургуулиудийн захиалгаар Уран бүтээлчдийн уулзалт ярилцлага, ҮДБЭЧ-ын үйл ажиллагаа, уран бүтээлийн тухай, үндэсний урлагийн тухай РР хэлбэрээр сургалт явуулах бүрэн боломжтой.

Тоглолтуудын үндсэн үнэ 20,000төгрөг бөгөөд ЕБСургуулийн багш сурагчдад хөнгөлөлттэй үнээр буюу тасалбарын үнэ 5000 төгрөгөөр захиалга авч байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА

Утас: 96996399 11323954
Еmail: www.mongolianensemble.com , gesu_manager@yahoo.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан