gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Дэлхийн хамгийн амин дэмтэй сармис Монголд ургадаг"

Эдийн засаг
2012-10-18
1
Twitter logo
1
Twitter logo
Эдийн засаг
2012-10-18
Хөдөлмөрийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өчигдөр Сүх­баа­тар­ын талбайд боллоо. Тус өдөрлөгт Хөдөлмөрийн яамны сайд Я.Санж­мятав яамны газрын дарга нар оролцсон бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, гадаадад ажиллах хүч илгээх, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар иргэдэд зөвлөлгөө мэдээлэл өгсөн юм.

Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн болсон. Энэ үеэр өдөрлөгт Завхан аймгаас уригдан оролцож буй “Жаргалтай” хоршооны ахлагч Р.Омоонцоотой цөөн хором ярилцлаа.

-Улаан сармисны талаар олон удаа сонсож байсан боловч хүмүүс тэр бүр хүнсэндээ хэрэглэж чаддаггүй. Нэг хэсэг устаж үгүй болох шахаж байсан энэ ногоог таныг сэргээсэн гэдэг юм билээ?
-Булган аймгийн Сайхан сумын айраг, Өвөрхангай аймгийн Уянга сумын сийлбэр гэдэг шиг энэ улаан хальстай сармис маань манай нутгийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн юм л даа. Ер нь манай нутагт энэ сармисны талаар мэдэхгүй хүн гэж байхгүй. Завхан аймагт 300 гаруй жилийн тэртээгээс тариалж эхэлсэн юм билээ. 1990-ээд оноос газар тариалангийн үйлдвэрлэлийн уналттай зэрэгцэн энэ ургамал нэн ховордож устаж үгүй болоход хүрсэн.

Сүүлдээ энэ ургамлын үр нь ч олдохоо байсан. Харин азаар нутгийнхаа хоршооноос багахан үр олж авч энэ ургамлыг тариалж эхэлсэн юм. Би Завхан нутгийн унаган иргэн учраас аймаг, орон нутгийнхаа онцлогийг сайн мэднэ. Бага байхын л Завханы улаан хальстай сармис гэж хүмүүс ярьдаг байсан. Гэтэл энэ ургамал устаж үгүй болж байхад яаж зүгээр суугаад байх вэ дээ. Хэрвээ үгүй болчихвол үнэхээр харамсалтай шүү дээ. Тэгээд л тариалж эхэлсэн юм. Одоо бол устах аюулаас гарсан.

-Улаан хальстай сармисыг цагаан сармиснаас илүү амин дэмтэй гэж ярьдаг юм билээ. Цагаан сармиснаас юугаараа ялгаатай байдаг юм бэ?
-Улаан хальстай сармис бол агууламжийн хувьд цагаанаасаа хэд дахин илүү, хүний чалх тэнхээг сайжруулж, эрүүлжүүлэх, залуужуулах гээд олон төрлийн эрдэс бодис агуулагддаг. Энэ ургамлыг хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс наад зах нь ханиад хүрдэггүй юм. Харин манай нутгаас өөр газар ургах нь муу байдаг болохоор хүмүүс тэр бүр хэрэглээд байж чадахгүй байна. Ер нь бол Хятадад химийн бордоогоор ургуулсан цагаан сармистай харьцуулшгүй юм шүү дээ. Хоолонд маш сайхан амт оруулна. Нэг хэрэглэсэн хүн салдаггүй.

-Цагаан  сармиснаас амт, чанараа­раа хэд дахин илүү байгаа нь юунд байна вэ. Олон жил энэ ургамлыг тариалж байгаагийн хувьд судалж үзсэн үү?
-Манай улсад энэ төрлийн судалгааны лаборатори байхгүй. Тэгээд гадны олон оронд энэ сармисыг судалж өгөөч гэж санал тавьж байсан. Удаан хөөцөлдсөний эцэст Англи улсын эрдэмтэд саналыг маань хүлээн авч судалж үзээд дэлхий дээр ургадаг саримснаас эрдэс бодисын агууламжаараа хамгийн өндөртэй нь юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Харин тустай байна вэ гэдгийг судлах газар одоогийн байдлаар олдоогүй л байна.

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан