gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бен Мерфигийн мэхлэх ухааны гайхамшиг

Соёл урлаг
2013-06-03
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-06-03
Хүмүүст боломжгүй мэт санагддаг зүйлийг боломжтой болгодгоороо ид шидтэн мэт санагдах илбэчид бол хууран мэхлэх ухаанд суралцаж, нэвтэрсэн хүмүүс.

Үеийнх нь хүүхдүүд илбэчнийг хараад ид шидтэн хэмээн итгэдэг байхад тэр аль хэдийнэ илбийн ухаанаас суралцаж, бусдад хуурч мэхлэхийн ид шидийг үзүүлж явсан нэгэн. Австралийн эмнэлэгт эмчлүүлж байсан арав ч хүрэхгүй настай бяцхан хүү эмнэлэгт нь ирж, өвчтэй хүүхдүүдийг хөгжөөх илбэчний үзүүлбэрт гайхахаас илүү түүнийг яаж хийдгийг нь сонирхсоноор энэ урлагт хөл тавьжээ.

Сонирхолтой, аюултай олон үзүүлбэрээрээ дэлхийд алдаршсан илбэчин Бен Мерфигийн илбийн шоуг үзэх ховорхон боломж манайханд энэ сарын 1, 2-нд тохиосон юм. “UB palace”-т шоугаа зохион байгуулсан Бен Мерфигийн ихэнх үзэгч хүүхэд байлаа. Хэдхэн минутын дараа ид шидээр ямар гайхамшиг үйлдэгдэхийг үзэгчид тэсэн ядан хүлээнэ.

Дэлхийн алдарт илбэчин болохоор нь “Яаж үүнийг хийв ээ” гэтэл гайхашруулах сонирхолтой үзүүлбэр хүлээж байсан шоуны эхний хэсгийн үзүүлбэрүүд энгийн санагдав. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тоглолтоо хийж байгаа учраас илбийн үзүүлбэртээ хүүхдүүдийг оролцуулах зорилгоор лонх алга болгох, хөзөр таах, алчуур хувиргах зэрэг өөрийнхөө анх сурсан энгийн үзүүлбэрүүдээс тэрбээр эхэндээ толилуулжээ. Харин хамтран тоглогч Шэйрнийг хайрцаг дотор хэвтүүлээд дундуур нь хуваах үзүүлбэр үзэгчдийг түгшээхийн зэрэгцээ их сонирхол татлаа.

Жижигхэн хайрцагны хаана нь нуугдсан юм бүү мэд, хайрцгийг дундуур нь хуваахад тэр алга болсон байв. Дараа нь Бен нэг үзэгч тайзан дээр урьж, нүдээ боолгоод, зургийг өнгө ялган будуулсны дараа юуг ямар өнгөөр будсаныг нь оновчтой таасан. Бен зарим үзүүлбэрийн үеэр өмсөх хувцсаа ч илбээр сольж байв. Бенийг түр завсарлах зуур “Хулан” циркийн уран бүтээлчид уран нугаралт болон галт бамбартай үзүүлбэр сонирхуулж, “Монгол Адель” хэмээн нэрлэгдээд байгаа О.Ариунсанаа охин багачууддаа мэндчилгээ дэвшүүлж ая дуугаа өргөлөө. Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт тэрбээр хүмүүсийн “амыг ангайлгаж, нүдийг орой дээр нь гаргасан” аюултай, аймшигтай, гайхашруулмаар үзүүлбэрүүдээ толилуулсан.

Илбийн урлаг анх үүссэн хэмээн үздэг эртний Египетийн бүжгээр үзүүлбэрээ чимж, тус үндэстний хувцсаар гоёсон Бен, хамтрагч Шэйрнийхээ толгойг хайрцагт оруулаад эргүүлэх үзүүлбэр сонирхуулав. Тэрбээр тоглолтоо илүү сонирхолтой болгох үүднээс зарим үзүүлбэрээ жүжигчилсэн тоглолт хэлбэрээр зохиомжлон толилуулдаг аж.

Япон орны ёс заншлын онцлогийг тусгасан, хайртай хүнийхээ сэтгэлийг илбийн ид шидээр уяраах, шүхэртэй үзүүлбэр ч түүний сонирхолтой, хөгжилтэй үзүүлбэрүүдийн нэг. Энэ үзүүлбэр үзэгчдийг гайхашруулахын зэрэгцээ уяраасан юм. Хүүгийнхээ үнэнч шүтэн бишрэгч эмээгийнх нь бэлэглэсэн илбийн ширээг тэрбээр үзэгч охины хамт агаарт хөөргөлөө. Эмээгийнх нь аялахыг хүсдэг байсан газруудын нэг нь манай улс гэнэ.

Тиймээс өөд болсон эмээгийнхээ хайр шингэсэн ширээтэй үзүүлбэрийг монголчуудад үзүүлэхээр зориуд авч ирсэн аж. Галзуу хүмүүс хэдэн сар өдрөөр тайлахыг хүсээд ч тайлж чаддаггүй галзуугийн хантаазнаас тэр илбийн ид шидээр гурван минутын дотор л мултарч чадахад цагаа харан түгшиж суусан үзэгчид баярласандаа нижигнэтэл алга ташив.

Бен Мерфи илбийн үзүүлбэрээр дамжуулж, өөрийн амьдралын түүхээ үзэгчидтэй хуваалцдаг аж. Үргэлж л дэлхийг тойрон аялж явдгаас болоод хайртай бүсгүй нь түүнийг орхиод явчихаж. Амьдралынхаа энэ явдлыг тэрбээр үзэсгэлэнт эмэгтэйг үзлийн муухай эрээр солих үзүүлбэрээр өгүүлсэн юм.

Тайзан дээр хөглөрсөн зурагны тасархайнуудыг цуглуулж, нүд ирмэхийн зуур бүтэн зураг болгож хувиргахаас гадна хагархай шилтэй цаасыг дээрээс нь хүчтэй цохих зэрэг үзэгчдийг уйдаахааргүй үзүүлбэрээр түүний шоу үргэлжилсэн. Уутанд ороод амыг нь боолгож, түгжээтэй хайрцаг дотор орсон Бен хөшиг хаагаад нээхийн хооронд хувцсаа сольж, гарч ирж, үзэгч дэд талархлаа илэрхийлэн шоугаа төгсгөв.

Инээж, уярч, түгшиж, гайхмаар үзүүлбэрүүдээр монголчуудад бэлэг барьсан алдарт илбэчин шоуныхаа дараа үзэгчидтэй зургаа татуулж, түүнтэй уулзахаар Налайхаас зорьж ирсэн, илбэчин болох хүсэлтэй хүүд найрсгаар зөвлөж байлаа.

Бений сэтгэгдлийг сонсоход “Тоглолтын үеэр бага зэрэг сандарлаа. Монголын үзэгчид сайхан хүлээж авсанд баяртай байна. Уран бүтээлч хүн өөрийнхөө бүтээлийг үргэлж баяжуулсаар байдаг. Би үзүүлбэрүүдээрээ өөрийн амьдралын үнэн түүхийг харуулахаас гадна дэлхийн олон улсаар аялдаг тул орон орны онцлогийг тусгахыг зорьдог. Аюултай үзүүлбэрийн үеэр маш болгоомжтой ажиллахгүй бол эрсдэл өндөр. Өнөөдөр үзүүлсэн цаасан доторх хагархай шилтэй үзүүлбэрийн үеэр олон илбэчин гэмтэж байсан. Гэхдээ үзэгчдийн алга ташилт цээжин доторх айдсыг минь хөөдөг. Үзэгчид бол миний хамтран ажиллагчид бас найзууд. Та нартаа баярлалаа” хэмээв.

Харин нэг зүйлд би сэтгэл хангалуун бус буцсан. Зохион байгуулагчдын хэлснээр Лас Вегасын гэрлийн шоуг эндээс мэдрэхийг хүссэн ч манайхны зохион байгуулдаг тоглолтоос төдийлэн онцгойрсонгүй.

П.Тунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан