gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Түүхэн үйл явдлаар дүүрэн Каннын кино наадам өндөрлөлөө

Соёл урлаг
2013-05-28
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-05-28

Энэ сарын 15-нд нээлтээ хийж, бөмбөрцгийн сод уран бүтээлчдийг 10 хоногийн турш нэгэн дээвэр дор нэгтгэсэн 66 дахь удаагийн Каннын кино наадам өнгөрсөн ням гарагт өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.

Наадмын шилдэг киногоор Францын найруулагч Абдельлатиф Кешишийн “Аделийн амьдрал. I, II бүлэг” кино тодорч, “Алтан дал модны мөчир” гардав. Ижил хүйстэн хосын харилцааг харуулсан гэдгээрээ энэхүү бүтээл наадмын эхнээс л шүүмжлэгчдийн анхаарлыг гойд татсан.

Тиймээс ч бямба гарагт шүүмжлэгчдийн зүгээс тодруулдаг шилдэг киноны шагналыг уг бүтээлд олгоод байсан юм. Кинонд зураач эмэгтэйд дурласан 15 настай сурагч охины тухай өгүүлдэг бөгөөд лесби хосын дотно харьцааг харуулсан зураг авалтууд ихээр орсон юм байна. 

Наадмын хоёр дахь нэр хүндтэй шагнал “Гран при”-г ах, дүү Коэны “Льюин Дэвисийн дотор” бүтээлд олгосон. Ах, дүүс Канныг орхиж явсан байсан учир киноны гол дүрийн жүжигчин Оскар Айзек Ким Новакийн гараас шагнал гардсан юм. “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий “Алтан дал модны мөчир” энэ жил 76 настай америк эр Брюс Дернд очсон.

Тэрбээр “Небраска” киноны дүрээр шүүгчдийн анхаарлыг татжээ. Гэвч тэрбээр мөн л эзгүй байсан бөгөөд Летиция Кастагийн гараас шагнал гардах үүрэг  найруулагч Александр Пейнд ногдсон байв.  Францын жүжигчин Беренис Бежо “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Орландо Блумаас гардаж аваад тэсч чадалгүй нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.

Тэрбээр иран найруулагч Ашгар Фархадигаас “Өнгөрсөн үе” хэмээх бүтээлд гол дүр бүтээх урилга хүлээж авсан нь ийнхүү нэр хүндтэй шагнал авчирчээ. “Жүжигчин” кинонд бүтээсэн дүрээрээ энэ жил “Оскар” наадмаас “эрэгтэй гол дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн Жан Дюжарден нь Б.Бежогийн нөхөр гэнэ. 2013 оныг Дюжардены гэр бүлийнхэн хэзээ ч мартахгүй биз ээ.

Испанийн жүжигчин Росси де Пальма Японы найруулагч Де Коре Еда Хиросакуд шүүгчдийн нэрэмжит шагналыг гардуулж өглөө. Д.Хиросакугийн “Эцэг нь ямар, хүү нь тийм” хэмээх бүтээл шүүгчдэд онцгой үнэлэгджээ. Харин Америк жүжигчин Форест Уитакер мексик найруулагч Амар Эскалантед “Шилдэг найруулагч”-ийн “Алтан дал модны мөчир” гардуулж баяр хөөрт умбуулсан билээ.

“Шилдэг кино зохиол” төрлийн ялагч Тьян Жу Динг шагналаа гардаж авахдаа сэтгэлийн хөдөлгөөнөө өвөрмөц аргаар илэрхийлсэн, жүжигчин Азия Арженто тайзан дээр нүцгэн шахуу гарч ирээд “Даашинзаа өмсөхөө мартчихжээ” гэж хэлсэн гээд үзэгчдийг хөгжөөх үйл явдал ч мундсангүй.

Гэхдээ хамгийн гол онцлогийг нь хэлэхээ мартсан байна.  Наадмын гол шагналыг Францын найруулагч Абдельлатиф Кешишийн “Аделийн амьдрал. I, II бүлэг” кинонд олгосон гэж дээр хэлсэн. Тэгвэл нэг биш гурван ялагч тодруулах хачирхалтай шийдвэрийг Стивен Спилбергээр ахлуулсан шүүгчид гаргасан юм.

Өөрөөр хэлбэл, “Алтан дал модны мөчир” “Аделийн амьдрал. I, II бүлэг” киноны найруулагч Абдельлатиф Кешишээс гадна гол дүрийн хоёр жүжигчинд мөн адил очсон юм. Каннын кино наадмын түүхэнд урьд нь хэзээ ч ийм тохиолдол гарч байгаагүй ажээ.

Энэ нь магадгүй, 66 дахь удаагийн наадмыг шүүмжлэх цорын ганц шалтгаан байж болох юм. Гэвч С.Спилберг шийдвэрээ үзэгчдийн өмнө маш амжилттай “аварч” гарсан бөгөөд “Улс төрийн зорилго агуулаагүй” гэх зэргээр тайлбарласаар уур амьсгалыг өөрчилж чадсан. Шагналтнууд хүндэтгэлийн оройн зоог барьснаар энэ удаагийн наадам өндөрлөсөн юм.

Х.Сайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан