Ч.Ану жил бүрийн төрсөн өдрөө нүсэр тэмдэглэдэг ч өнгөрсөн жил гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд даруухан тэмдэглэн өнгөрүүлжээ. Харин энэ жил Ч.Ану маань урд хөршид суралцаж байгаа. Тэгэхээр 28 насныхаа төрсөн өдрийг хэрхэн хаана тэмдэглэх нь одоогоор тодорхойгүй байна.
Бага байхаасаа “Гала” хамтлагийг байгуулж содон хурц өнгөөр гоёдог байсан хоёр охины дууг залуус сонсох дуртай. Харин сүүлд нь хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлээ туурвиж байгаа дуучин бүсгүй Ч.Ану хөдөлмөрч нэгэн. “Гала” хамтлагт байхаасаа л бизнесийн санаа төлөвлөж эмэгтэйчүүдийн брэнд хувцасны дэлгүүр, “Нано фэйшн” компани гээд бизнесийн олон салбарт хүч үзэж өнөөдрийнхөө болон ирээдүйнхээ амьдралыг босгохоор хөдөлмөрлөсөн нэгэн гэдгийг олон хүмүүс мэдэх биз ээ.
Бяцхан дүү нартаа сайхан дуугаараа бэлэг барихаас гадна “Хөөрхөн дэлхий” гээд тоглоомын төвийг ч байгуулан, мөн хүмүүнлэг үйлс өрнүүлдэг төрийн бус байгууллагатай гээд буянтай үйлсэд “манлайлагч”.
Ч.Уранхолбоо одоо мэдлэг боловсролдоо анхаарал хандуулж Бээжин хотод сурч байгаа юм байна. Хүн амьдралдаа алхам тутамдаа сурдаг. Сурах ч хэрэгтэй гэж ярьдаг дуучин бүсгүй маань Бээжин хотын Цинхуа Дахью хэмээх Хятадад рейтингээрээ нэгдүгээрт бичигддэг өндөр зэрэглэлийн их сургуульд суралцаж буй. Ингээд дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд амьдралд нь аз жаргал хүсье.