Майами Хийтийн гайхалтай тоглолтууд үргэлжилсээр байна.
Тэд өнөөдөр Шарлот Бобкэтс багийг талбайдаа хүлээн авч тоглон 109-77 харьцаагаар ялалт байгууллаа. Ийнхүү тэд 26 дараалсан хожил аваад байна.
Өдөр ирэх тусам хожлын цувралаа нэмсээр буй Хийтийн залуус 1971-1972 оны улиралд Лос Анжелес Лейкэрс багийн тогтоосон 33 дараалсан хожлын цувралыг гүйцэхэд нэг алхамаар ойртлоо.
Хийтээс Двейн Вэйд бэртлийн улмаас тоглолтыг өнжсөн. Түүний эзгүйд Леброн Жеймс 32 оноо, 10 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт хийсэн бол Крис Бош, Норрис Коул нар тус бүр 15 оноо, Рэй Аллен 14 оноо багтаа авчирчээ. Харин Бобкэтсээс Кэмба Уолкер 20 оноо авсан боломжийн тоглолт үзүүлсэн ч тэдний өрсөлдөгч баг үнэхээр хүчтэй байсан юм.

Зарим статистикүүд:
-Майами Хийт хожлын цувралынхаа хугацаанд 7 дахь багаа 10-аас багагүй оноогоор буулган авч байна.
-Бобкэтсийн залуусын довтолгоонууд ердөө 33 хувьтай амжилттай болж байв.
-Бобкэтс тоглолтын эхлэлийг тун сайн тавьж 19-8 харьцаагаар тэргүүлж байсан ч Хийт дараалан 15 оноо авч, үүнээс хойш Шарлотын залууст тийм ч энэрэнгүй хандсангүй.
-Леброн Жеймсийг магтахгүй байхын аргагүй байна. Тэрээр 14 довтолгоо гүйцэтгэж 11-г нь амжилттай болгосон ба трипл-даблийн үзүүлэлтээс ердөө 2 самбараас бөмбөг авалт дутлаа. Мөн тэрээр сүүлийн 3 тоглолтонд 40-өөс дээш минутыг талбайд өнгөрөөж байсан ч энэ удаад 34 минут тогложээ.
-Бобкэтсийн залуус бүгд шидэлтээ муу гүйцэтгэж байлаа. Бэн Гордон эхний 7 шидэлтээ алдсан. Кэмба Уолкер багаа оноогоор тэргүүлсэн хэдий ч 21 довтолгооныхоо 7-г нь амжилттай болгосон юм.
-Майк Миллер энэ улиралд 5 дахь удаагаа гарааны бүрэлдэхүүнд багтлаа.
-Хийт энэ улиралд талбайдаа 32 хожиж, ердөө 3 хожигдол амссан.
-Жуван Ховард энэ улирлын анхны тоглолтоо хийлээ. Ийнхүү тэрээр 40 насандаа Хийтийн өмсгөлтэйгээр тоглосон анхны тоглогч болж байна.

Двейн Вэйдийн бэртэл тийм ч хүнд биш гэж мэдэгдэж байна. Магадгүй Эрик Спойлстра түүнийг амраахаар шийдсэн байж болох ба дараагийн тоглолтыг ч мөн өнжих магадлалтай байна.
55 хожил, 14 хожигдолтойгоор дорнод бүсийг итгэл төгс тэргүүлсээр буй Майами Хийт дараагийн тоглолтоо даваа гарагт Орландо Мэжиктэй хийх бол 16 хожил, 54 хожигдолтойгоор дорнод бүсийн сүүлийг мушгиж байгаа Шарлот Бобкэтс баг лхагва гарагт мөн Орландо Мэжиктэй тоглох юм.
CSPORTS TEAM