gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Байгаль: Нөхөрт гарах гэж яараагүй, гэхдээ зугтаахгүй

Соёл урлаг
2013-03-26
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2013-03-26
Өнгөрсөн жилийн есдүгээр сард өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж, сонгодог орчинг жинхэнэ утгаар нь үзэгчиддээ мэдрүүлсэн хийлч О.Байгаль энэ сарын 30-нд дахин тоглолтоо хийх гэж байгаа билээ.

Түүний хувьд тоглолт бүрээ шинэлэг, өвөрмөцөөр хийхийг эрэлхийлж байдаг нэгэн. Харин энэ удаагийн тоглолтын тухай болоод сүүлийн үеийн уран бүтээлийн талаар сонирхож түүнийг “Зогс нэг агшин” буландаа урьж ярилцлаа.

-“Best of Classics” тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ. Тоглолтынхоо талаар сонирхуулаач?

-Ерөнхийдөө есдүгээр сард хийсэн тоглолттой төстэй болно. Энэ удаагийнхаа тоглолтыг өөрийн найз төгөлдөр хуурч н.Оюунгэрэлтэй хамтарч тоглох болно. Өөрөөр хэлбэл, төгөлдөр хуур хийл хоёрын гайхамшгийг мэдрүүлж, ур чадварыг харуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн тоглогдох аяыг зөвхөн хийл, төгөлдөр хуур хоёрт зориулан шинэчлэн найруулсан байгаа.

Үзэгчдийн хувьд тав тухтай орчинг бүрдүүлж, хөгжмийг ойроос мэдэрч сонсохоор бүрдүүлнэ. Мөн хийл төгөлдөр хуураас өөр хөгжим энэ тоглолтод дуугарахгүй. Нэг үгээр хэлбэл, амьд тоглолт болно. Тоглолтод эгшиглэх есөн зохиолд киноны хөгжим, ард түмний дунд дуулагддаг дууны аяыг тоглоно. Тэр дундаа С.Гончигсумлаагийн “Жаргаах зүрхэн” дууны аяыг шинэчилсэн хувилбараар тоглохоор бэлтгэж байна. Ерөнхийдөө энэ тоглолтынхоо бүх зүйлийг мэргэжлийн төвшинд байлгахыг хүссэн.

-Тоглолтын тасалбарын үнэ хэдэн төгрөг байгаа вэ?
-Тоглолт “Централ Товер”-ийн 17 давхарт “Монет” ресторанд болно. Тасалбарын үнэ 120 мянган төгрөг. Хүмүүс үнийг нь сонсчихоод үнэтэй байна гээд л байгаа. Гэхдээ тоглолтын турш үзэгчиддээ хөнгөн зууш, дарс зэрэг зүйлсээр дайлж тоглолт үзэх орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх болно. “Best of Classics” тоглолт гурван цагийн турш үргэлжилнэ.

-Энэ удаагийнх цөөн тооны хүмүүст зориулсан тоглолт болох нь. Харин өөрийн тань хөгжмийн аяыг сонсох хүсэлтэй хүмүүст хэзээ зориулж тоглолтоо хийх вэ?
-Энэ ондоо багтаан бүх үзэгчиддээ зориулж том хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн. Энэ жил хийхээр төлөвлөсөн олон зүйл байна даа.

-Таны хувьд рекламанд тоглож, жүжиглэж чадна гэдгээ харуулаад амжсан. Дахин кино рекламанд тоглох урилга ирж байна уу?
-Одоогоор ирсэн санал алга. Гэхдээ хүмүүс намайг кинонд тоглох ирээдүй байна гэж хэлсэн шүү.

-Таны хувьд яагаад хийл хөгжмийг сонгох болсон юм бэ?
-Хийл хөгжим миний сонголт байгаагүй. Зургадугаар ангид байхад гэр бүлийнхэн маань хийл хөгжмийн дугуйланд явуулж байсан. Эхэндээ хөгжмийнхөө утга учрыг ч ойлгодоггүй байсан. Яваандаа сонирхолтой санагдаж хайрлаж, дурлаж эхэлсэн дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулаач?
-Миний хувьд хоёр эрэгтэй дүү, ээж аавынхаа хамт амьдардаг. Нэг дүү маань “Энержи ресурс” компанид ажилладаг. Бага дүү маань надад туслаад компанид маань ажилладаг.

-Та хувийн бизнес эрхэлдэг гэсэн үг үү. Нууц биш бол хэлэхгүй юу?
-Болор шилэн эдлэл болоод аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Сүүлийн үед барилгын салбар руу орж байгаа. Гэхдээ барилгын ажлыг аав маань удирдан ажиллуулж байгаа.

-Найз залуутай юу?
-Надад нөхөртэй болоход яараад байх зүйл байхгүй. Би нөхөрт гарах гэж яарахгүй, гэхдээ зугтаахгүй. Хүрээд ирвэл болоогүй гэж буцаахгүй.

Г.Тогос

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан