- Биеэ эмчлүүлж, хэсэгтээ л тэндээ байна гэж байсан Х.Баатар гэгч бас хэний захиас, даалгаврыг биелүүлсээр Говь-Алтай аймагт хор найруулж яваа юм бол. "Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэж хуучны үг байдаг гэдгийг энэ эрхэм одоо болтол дуулаагүй явсан юм байх даа-
Говь-Алтай аймгийн МАХН-ын хороо өнгөрсөн баасан гарагт хуралджээ. Уг хурлаар аймгийн Иргэдийн хурлын даргад С.Эрдэнэбатыг, Засаг даргад Мөнхбаатарын нэрийг дэвшүүлэх шийдвэрт хүрсэн байна. Гэвч энэ хоёр хүнийг дээрх албан тушаалд нэр дэвшүүлэхийг аймгийн Ардчилсан намын бүлэг хүлээж авахгүй байгаагаас Иргэдийн хурлын анхдугаар хуралдаан гацаанд оржээ.
Орон нутгийн сонгуулиар тус аймгийн 31 мандатын 17-гнь МАХН, 14-ийг нь Ардчилсан нам авсан юм байна.
ИТХ-ын даргад нэр дэвшээд буй С.Эрдэнэбат аймгийн Засаг даргын орлогчоор найман жил ажилласан. Гэвч хувийн ашиг сонирхол ихтэй, сонгуулийн үеэр луйвар хийсэн гэхчилэн олны дунд нэр хүнд нь унаад байгаа нэгэн аж. Тэрбээр сонгуулийн үеэр иргэдэд их хэмжээний мөнгө тараасны зэрэгцээ ИТХ-ын дарга болчих юм бол таван сая төгрөг өгнө гэж намынхаа нөхдөд амлаж байсан сурагтай. Засаг даргын орлогчоор олон жил ажилласан түүний хийсэн бүтээснийг сонгогчид олж хараагүй байгаа аж. Намдаа бол ямар нэгэн том үйл бүтээсэн учраас СЭрдэнэбатыг ИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн байх.
Харин Мөнхбаатарын хувьд өмнө нь гаалийн байцаагч байсан аж. Түүнийг Засаг даргад зүтгүүлэхээр Гаалийн хуучин дарга Х.Баатар өнгөрсөн долоо хоногт дагуулж очсон гэх. Нэр зүсийг нь үл таних Мөнхбаатар гэгч эрхэм Засаг даргаар сонгогдоод нутгийн ард олны төлөө юу хийж чадахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй нь.
Харин монголчуудын дунд хэдийнэ танил болж, "Авлигын загалмайсан эцэг" гэгдэх болсон Х.Баатар тэнд юу хийж яваа нь сонин. "Аавын хаалга" татаж, гурав жил гаруй суугаад гарсан тэрбээр анх ял сонсохдоо найман жил гэж байсан. Гэвч "сайн" намын нөхдийн ачаар ялынхаа хоёрны нэгийг ч гүйцэд эдлээгүй гарсан аж. Тухайн үед биеийн байдал нь тааруу, амь насанд нь халтай гэдэг яриа байнга яригддаг байсан ч тэрбээр шоронгоос суллагдаад Солонгос улсыг зорьсон гэдэг. Биеэ эмчлүүлж, хэсэгтээ л тэндээ байна гэж байсан Х.Баатар гэгч бас хэний захиас, даалгаврыг биелүүлсээр Говь-Алтай аймагт хор найруулж яваа юм бол. "Эсгий хийх газар нохой хэрэггүй" гэж хуучны үг байдаг гэдгийг энэ эрхэм одоо болтол дуулаагүй явсан юм байх даа. Эсвэл өмнө нь хийсэн хэрэгтээ одоо болтол гэмшээгүй юм болов уу.
Юутай ч эрүүл мэндээ үл бодон, алс холын Солонгос улсаас хэрэг болгон ирсэн юм чинь их л том төлөвлөгөөтэй ирсэн биз ээ.
Ц.Болор