-Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.02.18-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв-
2009 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалт, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн
1. Чулуундоржийн Хашчулууныг Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар
2. Дашзэвэгийн Амарсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар
3. Доржпүрэвийн Батхуягийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар
4. Цэндсүрэнгийн Баярбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын даргаар
5. Пунцагдоржийн Дамдиндоржийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргаар
6. Цэрэндоржийн Содномпилийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргаар
7. Гэлэгпилийн Чулуунбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирлаар тус тус томилов.
Ч.Хашчулуун 1966 онд төрсөн. 1989 онд ОХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, 1994 онд Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Д.Амарсайхан 1964 онд төрсөн. 1987 онд МУИС-ийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
Д.Батхуяг 1969 онд төрсөн. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байсан.
Ц.Баярбаатар 1955 онд төрсөн. 1981 онд МУИС төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Монгол Улсын зөвлөх инженер. 1994 оноос Дулааны IV цахилгаан станцын даргаар ажиллаж байсан.
П.Дамдиндорж 1964 онд төрсөн. 1989 онд ЗХУ-д Алма-Аты хотын Зоо мал эмнэлгийн дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн. Зооинженер, эрх зүйч мэргэжилтэй. 2008 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
Ц.Содномпил 1947 онд төрсөн. 1971 онд Анагаах ухааны дээд сургууль төгссөн. Эрүүл ахуйч эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор. 2006 оноос Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан.
Олон улсын академи төгссөн. Философич мэргэжилтэй. Гүн ухааны доктор. 2008 оны зургадугаар сараас Удирдлагын академийн захирлаар түр томилогдон ажиллаж байсан.
Монгол Улсын Засгийн газрын ХМА-наас мэдээлэв.