-Газрын тосны газраас шатахууны үнийг буух боломжтой хамгийн доод хэмжээнд хүргэсэн гэж мэдэгдэж байна-
Манай улс өнгөрсөн онд 884.1, 2007 онд 639, 2006 онд 607.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Одоогоор манай улсад газрын тосны бизнес эрхэлдэг 300 гаруй аж ахуйн нэгж байгаагаас 60 нь импортын үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайлбал, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 1100 шатахуун түгээх станц, 10 гаруй хий түгээх байгууламжаар дамжуулан хангаж байна. Өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар газрын тосны бүтээгдэхүүний импортын 70 хувийг "НИК", "Петровис", "Магнай трейд", "Жаст-Ойл", "Шунхлай", "Сод Монгол" компани импортлов.
Дэлхийн зах зээл дээр баррель нь 148 ам.долларт хүрч байсан түүхий нефтийн үнэ хямдарсаар өчигдрийн байдлаар 34.68 ам.доллар болжээ. Мөн манай улсын гол нийлүүлэгч ОХУ-д баррель түүхий нефтийн үнэ 38 ам.доллар болж буурлаа. ОХУ-аас манайд экспортолж байгаа тонн А-80 автобензиний үнэ 373, АИ-92 автобензиний үнэ 383, дизелийн түлшний үнэ 583 ам.доллар болж өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас 147-266 ам.доллараар буурсан. Энэ нь ОХУ-аас 2004 оны VII-VIII сард манайд нийлүүлж байсан нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэтэй ойролцоо түвшинд хүрч байгаа юм. Тухайн үед литр А-80 автобензиний жижиглэн худалдаалах үнэ 480, АИ-92 автобензинийх 535, дизелийн түлшнийх 650 төгрөг байжээ. Харин одоо манайд литр автобензин, дизелийн түлшний үнэ сүүлийн зургаан сарын дотор 500 гаруй төгрөгөөр буурсан.
Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас хийсэн судалгаагаар литр автобензин болон дизелийн түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд кг ачааг мянган км-ээс тээвэрлэхэд ачааны үнэ 7-14 төгрөгөөр нэмэгдэх аж. Харин автобензин, дизелийн түлшний үнэ 100 төгрөгөөр хямдрахад мөн л 7-14 төгрөгөөр буурах боломжтой. Гэтэл шатахуун импотлогч компаниуд зэрэгцэн шатахууныхаа үнийг ижил болгосноос болж такси үйлчилгээний км-ийн үнэ ч нэмэгдэхэд хүрсэн. Тухайлбал, литр АИ-92 автобензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд такси үйлчилгээний хөлс 9-12 төгрөгөөр өсөх аж. Гэвч А-80, АИ-92 автобензиний үнэ 1100-1300 төгрөг байхад такси үйлчилгээний үнэ 300 төгрөг байсан. Харин одоо автобензиний үнэ гурван оронтой тоонд хүрсэн ч такси үйлчилгээний үнэ буураагүй байна.
Д.Амарсайхан: Шатахууны Үнэ буурахгүй (Газрын тосны газрын дарга)
-А-80, АИ-92 автобензиний үнэ гурван оронтой тоонд хүрлээ. Үүнээс ил үү буурах уу?
-Одоогоор буух боломжтой хамгийн доод хэмжээнд хүргээд байна. Дахин буурах боломжгүй.
-Манайд автобензиний жижиглэнгийн үнэ дэлхийн улс, орнуудынхаас гурав дахин өндөр байна гэж УИХ-ын гишүүн Б.Батбаяр мэдээлэл хийж байсан. Тэгэхээр жижиглэнгийн үнэ 500 төгрөг болох боломжтой юу?
-Энэ хийсвэр ойлголт. Буурлаа ч гэсэн 500 төгрөг болохгүй.
Ц.Далантай: Уриалга гарган 200-250 төгрөгөөр буулгасан (Монголын хэрэглэгчийн үндэсний төвийн тэргүүн)
-Танай байгууллага шатахууны үнэ буурахад нөлөөлж чадсан уу?
- Гуравдугаар сарын 15-нд хэрэглэгчдийн эрхийн өдөр тохиодог. Тиймээс энэ өдрийг угтан манай газраас дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнэ буурсантай холбогдуулан шатахуун импортлогч компаниудад автобензиний жижиглэнгийн үнээ буулгаж хэрэглэгчдэд бэлэг барихыг уриалж эхэлсэн. Хамгийн түрүүнд "Магнай трейд" компани автобензинийхээ үнийг 150 төгрөгөөр буулгасан. Харин өчигдрийн байдлаар бусад импортлогч компаниуд үнээ 200-250 төгрөгөөр буулгалаа.
-Шатахууны үнийг дахиад бууруулж болох уу. Хэрэгл эгчийн байгууллагаас цаашид яаж нөлөөлох вэ?
-Бид цаашид шатахууны үнийг бууруулах талаархи судалгаа хийсээр байх болно. Үүнийхээ хүрээнд нөлөөлөх ажил зохион байгуулна.
Б.Мягмансанж