gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ГОЁО ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан: Гоёо бол фэйшн компани

Нийгэм
2008-12-08
0
Twitter logo

-Монголд Гоёо ХХК-ны талаар, ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани гэдгийг мэдэхгүй хүн ховор.  Ноос, ноолууран бүтээгдэхүүний чанар нь утас мөн түүхий эдээсээ шалтгаалдаг. Танай компанийн хувьд түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ?
-Мэдээж чанартай түүхий эд авч байж л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Түүхий эдээ өөрсдөө бэлдэхийн зэрэгцээ, малчдын хоршоолол, бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран бэлддэг. Манайх ноолуураа Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгаас, тэмээний ноосоо Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговиос, сарлагийн хөөврөө Архангай, Баянхонгороос ихэвчлэн бэлтгэдэг.  Cүүлийн жилүүдэд монгол ямааны ноолуурын чанар муудаж байгаа талаар их яригдах боллоо. Энэ талаар үйлдвэрлэгчид бид их санаа зовж суудаг. Ийм ч учраас энэ жил Гоёо компаниас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчдын бүлд сайн чанарын  нарийн ноолуурын 5 ухныг шилжүүлэхээр шийдсэн байгаа. Эдгээр ухныг Өвөрмонголын гарц өндөртэй нарийн ноолуурын  цагаан ямааны үр төлөөс шилж авчирсан бөгөөд гурван жил монголдоо өсгөж малласан. Цаашид энэхүү сайн үүлдрийн ухны үр төлийг бусад аймаг сумдын малчдад өгөх замаар ноолуурын чанар сайжруулах үйл ажиллагаа улам өргөжүүлэх бодол бий.

-Ноолуур боловсруулах салбар нь Монголын экспортын тэргүүлэх салбаруудын нэг. Манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 25 орчим хувийг эзэлдэг гэж сонссон. Үүнийгээ бид түүхий эдээр нь биш бэлэн бүтээгдэхүүнээр гаргавал ашигтай. Ийм боломж бидэнд байгаа юу?
-Нэгэнт түүхий эд маань ийм боломжийг бидэнд олгож байна. Харин энэ боломжийг яаж ашиглах вэ гэдэгт асуудал оршиж байдаг. Үүнд үндсэндээ хоёр л зүйл байна. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, технологийг сайжруулах замаар өрсөлдөхүйц үнэтэй, чанартай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах шаардлагатай. Хоёрдугаарт, Монгол ноолуурын сайн чанарыг гадны мэргэжилтнүүд, компаниуд мэддэг, харин Монгол ноолуурын брэндийг мэддэггүй. Бидэнд өөрсдийн брэндээ дэлхийн зах зээлд амжилттай гаргах асуудал нэн түрүүнд тавигддаг. Бид зөвхөн үйлдвэрлэгчид байгаад зогсохгүй фэйшн бизнес хийж сурах шаардлагатай. Ерөнхийдөө бид нар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадавхиа хөгжүүлэх шаардлагатай байна.

-Дэлхийн ноолуурын зах зээлийн өнөөгийн байдал ямар байгаа вэ?

-Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас үүдэн энэ жил дэлхийн зах зээл дээр түүхий ноолуурын эрэлт буурч, үнэ тогтворгүй байлаа. Харин ноолууран бүтээгдэхүүний хувьд зах зээл харьцангуй тогтвортой
байна. Гэхдээ энэ хямрал удаан үргэлжилбэл мэдээж сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Өнөөдөр, тансаг хэрэглээ нь зөвхөн түүхий эдийн үнээс хамаардаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Брэндийн концепц, илэрхийлэл буюу хэрэглэгчидөгч байгаа биет бус үнэ цэнэ ихээхэн нөлөөтэй. Хямрал, чухам, зах зээлийн аль сегментэд хэрхэн нөлөөлөхийг цаг хугацаа харуулна. Бидний хувьд үүсч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан тооцож, борлуулалтын өсөлтөө тогтвортой байлгахад анхаарлаа хандуулах нь зүй. Мөн дэлхийд байгалийн гаралтай боловч ангийн бус бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхол нэмэгдэж байгаа нь нь ноос, ноолуурын хэрэглээ буурахгүй байхад эерэгээр нөлөөлөх байх гэж бодож байна.

-Гоёо ХХК нь борлуулалтаараа дотооддоо тэргүүлдэг. Танай компанийн амжилтын нууцаас?
-Нууцсаад байх юу байхав. Бидний хувьд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгаад зогсохгүй Гоёо бол фэйшн компани юм. Өмнө дурьдсанчлан брэндийг ялгаварлыг хэр амжилттай хийж байгаагаас их зүйл хамаарч байгаа. Өнөөдөр Монгол ноос ноолууран бүтээгдэхүүн борлуулдаг олон компани байна. Иймд манай хэрэглэгчид юу хүсч байна, яаж тэдний мэдэж байгаа болон мэдэхгүй байгаа хүсэл сонирхлыг хангах вэ, хаашаа чиглүүлэх вэ гэдэг Гоёо бусдаас илүү оновчтой хариулт өгөхийг хичээж ажиллаж байна. Бид өөрийн гэсэн онцлогийг бий болгохын зэрэгцээ дэлхийг Монгол ноолуураар гоёхын тулд дэлхийн хөгжилтэй загварын чиг хандлагын хувьд ч, технологийн хувьд ч хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.

-Танай компани энэ жил загварын шоугаа толилуулсан. Шоу ямархуу болж өнгөрөв?

-Бодит үр дүн гэвэл шоуны дараа коллекциуд маань маш их эрэлттэй байна. Брэндийн хувьд бас бусдаас үнэхээр юугаараа яаж ялгарч чадаж байгаагаа харуулсан коллекциуд үзүүллээ. Зочид маань ч үүнийг ихээхэн онцолж байсан. Шоунд маань манай зөвлөх дизайнер Соёлмаа, Италийн нэртэй дизайнер Моника Каппилини нараас гадна манай компанийн дизайнерүүд болох Баясгалан, Чимэгчулуун, Алтангадас нар нийтдээ 140 гаруй загваруудаа сонирхууллаа. Дизайнер болгон өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж Гоёо брэндийг улам баяжуулж өглөө гэж үзэж байгаа. Тайз заслын хувьд ч өмнө нь байгаагүй онцлог шийдэлтэй ярьж хэлэх зүйл ихтэй шоу болж өнгөрсөн. Телевизээр гаргах тул та бүхэн үзэж сонирхоно биз дээ.

-Гоёо ХХК “Монгол ноолуураар дэлхийг гоёно” гэсэн уриатай ажилладаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд юуг гол зарчмаа болгон ажилладаг вэ. Гоёогийн гадаад зах зээлийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Монгол ноолуураар дэлхийг гоёхын тулд дэлхийн чиг хандлагаас хоцролгүйгээр шилдэг бүтээгдэхүүнийг Монгол ноолуураар чанартай хийхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулж чаддаг байх ёстой. Бид Монголдоо хамгийн анх буюу 2007 онд нам хэмд ноолуур будах сүүлийн үеийн технологийг нэвтрүүллээ. Энэ нь ноолуурын ширхэгтийг гэмтээлгүй будаж чаддагаараа онцлог технологи юм. Түүнчлэн бидний хэрэглэж байгаа будаг нь олон улсын итгэмжлэгдсэн Гонконг, Германы лабораториудад чанарын шинжилгээ хийгдэж хүн, тэр тусмаа байгальд хоргүй болох нь баталгаажсан байдаг. Энэ ёсдүгээр сард ноос ноолуурын үйлдвэрүүдэд хийгдсэн мэргэжлийн хяналтын байгууллагын усны шинжилгээгээр ганц манай үйлдвэр л улсын усны стандартуудыг бүрэн хангасан байгаа. Энэ нь бас манай компани нийгмийн хариуцлагыг чухалчилдаг болохын нэг нотолгоо болж байгаа гэж бодож байна.

Ингэж ажиллаж байж л бид зөвхөн өөрийн брэндээс гадна Европын томоохон брэндүүдийн захиалгаар өндөр чанарт нийцүүлэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж чадна. Гадаад зах зээлийн хувьд гэвэл манайх бүтээгдэхүүнээ Итали, Герман, Орос, Өмнөд Солонгос, Япон, Их Британи, АНУ, Канад зэрэг дэлхийн арав гаруй орны 40 гаруй компаниудад нийлүүлж байна. Энэ онд манай компани Щвейцарь улсын DataColor фирмийн хамгийн сүүлийн үеийн өнгө таних өндөр хүчин чадалтай машиныг оруулж ирлээ. Мөн автомат сүлжих машины үйлдвэрлэл, борлуулалтаараа шилдэгт тооцогддог Германы Heinrich Stoll компаниас компьютерийн удирдлагатай Stoll шинэ загварын сүлжих машинуудыг үйлдвэртээ суурилуулж нэвтрүүлсэн. Энэ машиныг дагалдаж дэлхийд хамгийн сайнд тооцогдож байгаа М1Plus сүлжих програм хангамжийг Монголдоо анх удаа нэвтрүүллээ. Ингэж бодохоор үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, сайжруулах талаар энэ онд мундахгүй их ажил манай хамт олон амжуулаад байна гэж хэлж болно.

-Stoll машиныг анх хэн зохиосон, хэр урт удаан түүхтэй машин бэ? Давуу тал нь юундаа байна. Энэ машиныг ашигласнаар танай гадаад, дотоод зах зээлд үзүүлэх давуу тал юу вэ?
-Герман улсын иргэн Heinrich Stoll 1873 онд сүлжих машин бүтээснээр анх компьютерийн удирдлагатай Stoll сүлжих машин анх бий болсон. Энэ машиныг дэлхийн дахинаараа чанартай, өндөр бүтээмжтэй, програмчлалын өндөр чадавхитай, машины удирдлага болон засвар үйлчилгээ хийхэд хялбар буюу Stoll компанийг сүлжих автомат машины зах зээлд байнга шинэчлэл, хувьсал хийдэг гэдгээр нь мэднэ. Энэ нь Гоёод гадаад, дотоодын хэрэглэгчдийн хүссэн өнгө дизайныг бий болгоход улам их боломж бололцоог нээж өгч байна.

-Монголд ноолууран бүтээгдэхүүний зах зээл, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хир байгаа вэ?
-Хэрэглэгчгүй бол бизнес үгүй. Оршин тогтнох аргагүй. Өнөөдөр Монголд л хамгийн хямд цэвэр ноолууран бүтээгдэхүүн байна. Гэхдээ хямдхан гээд муу байж болохгүй. Монголчууд маань ноолуурыг эдэлж хэрэглэж сурч байна, тэр хэмжээгээр ч худалдаж авч байна. Манайхан загварын мэдрэмж, үнэлэмж бас их сайтай хүмүүс юм. Энэ чанар дээр л тулгуурлаж оновчтой үйл ажиллагаа явуулахыг хичээж байна. Эрэлтийг хангахын зэрэгцээ эрэлтийг бас бий болгож удирдаж ажиллах чадварыг фэйшн бизнес шаарддаг юм байна. Бид дотоодын хэрэглэгчиддээ үнэхээр их анхаарч, судалж ажиллаж байна. Дотоодын зах зээл маань улам л динамик болж байна гэж боддог. Тодорхой тоо хэлмээргүй байна. Ямар ч байсан хийх ажил их байна.

-Төр засгийн зүгээс Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн давцанд илүү таниулахын тулд юу хийгээсэй гэж та боддог вэ?

-Төрийн зүгээс хийх зүйл их байна гэж боддог. Зөвхөн ноос ноолуур үйлдвэрлэгчид ч биш, бусад бизнесийн хувьд төрөөс үйлвэрлэгчидтэй хамтран сууж тодорхой бодлого боловсруулж, түүнийгээ бүхий л шатандаа тодорхой байлгаж барьж ажилмаар байна. Мэдээж манай салбарын хувьд экспортын маш их чадавхи боломжтойн хувьд төрөөс оновчтой бодлогоор дэмжиж ажиллавал өмнө нь ярьсанчлан түүхий эдийн 25%- иараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийг Монгол ноолуураар хурдан гоёмоор байна. Түүхий эдийн экспортын татварыг нэмэгдүүлэх асуудлыг ярьсаар үндсэндээ хоёр жил өнгөрч энэ асуудал одоо нэгэнт оройтчихлоо. Саяхан нийслэлээс ноос ноолуурын үйлдвэрүүдийн усны үнийг арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй хоморголон ямарч үндэслэлгүй хэд дахин огцом нэмлээ. Иймэрхүү жишээнүүдээс харахад төр үйлдвэрлэгчидтэй асуудлуудаа хамтран сууж эхлээд асуудлаа сайтар ойлгож, ярилцаж шийдэж байх шаардлага харагдаж байна. Бусад улсууд энэ талаар хэрхэн ажиллаж байгаа талаар жишээ татъя. БНХАУ 2004 онд Европын Холбооны зах зээлд ноолууран эдлэлийнборлуулалтаараа 4% эзэлж байсан бол 2007 онд 33% эзэлж байна гэсэн статистик мэдээ байна. Үүнд Хятадын төрийн бодлого ихээхэн түлхэц өглөө.

Ийм хэмжээнд аваачсан хойноо энэ жил Хятадын засгийн газраас ноос ноолуурын үйлдвэрлэлд үзүүлж байсан дэмжлэгээ үргэлжлүүлэх шаардлагагүй боллоо гэж мэдэгдэж байна. Ийм л байна даа. Монгол ноолуурыг дэлхийн давцанд улам илүү таниулахын тулд танай хамт олон цаашдаа юу хийхээр төлөвлөж байна. Бидний хувьд хийх ажил маш их байна, бүх зүйл урагшлахын хирээр хийж амжуулах ёстой ажил улам нэмэгдэж, цаг хугацаа улам давчуу болно гэхээс багасахгүй. Үндсэндээ хэмнэл их хурдасч байна. Бодож төлөвлөж буй зүйлсээ хийчихсэн хойно нь дэлгэрэнгүй ярья. Тэгээд ч хийсэн, чадсан зүйлээр нь хүнийг үнэлдэг болсон цагт хамт олныхоо амжилтуудаас аль болохыг хуваалцахыг хичээлээ. Харин Гоёо брендийн хэрэглэгчиддээ Гоёо та бүхнийг бусдаас онцгой болохыг мэдрүүлж, өөртөө сэтгэл хангалуун байлгаж, хамгийн гол нь өөрийгөө бүрэн илэрхийлэх сонголт ямагт байна гэдгийг хэлье.

-Танд болон танай хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Ярилцсан М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан