"Анод"-ыг тойрсон дуулианыг Монголбанк бага ч болов намжаав. Өчигдрөөс эхэлж "Анод"-ын хадгаламж эзэмшигчдийн төлбөр тооцоо хэвийн явагдаж эхэллээ. 13 цагийн байдлаар тус банкаар үйлчлүүлсэн хадгаламж эзэмшигчдийн тоо энгийн өдрүүдийнхийгээ бодвол ихэссэн ч харилцагчдын мөнгөө авах гэсэн эрэлтэд саад учирсангүй. Ингэхдээ валютын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ам.доллараар өгөхгүй, Монголбанкнаас зарласан ханшаар төгрөгөөр тооцож өгнө гэжээ.
Монголбанкны зүгээс "Анод"-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг алдагдал болгоод хаасан байна. Ийн ямартай ч "Анод" хөдөлж эхэлсэн ч эл "амь тариагаа" Монголбанк хэдий хугацаатай хийж чадах вэ гэсэн баталгаа хайсан харилцагчид урт дараалал үүсгэлээ. Банкны дүрмээр арилжааны банкуудаас Монгобанкинд байршуулдаг эрсдлийн сангаар энэ удаа харилцагчдад нь "бэлэг" барьж байгаа гэх. Гэвч үүний төлөө "Анод"-ын удирдлагуудыг хорьж цагдан, "Яс баригч" ажиллуулан байж нийгэм даяар түгшүүр үүсгэсэн нь улс төрийн зорилготой гэх ажиглагчдын үнэлэлт бий. Чухамдаа Монголын зах зээл дээр 15 арилжааны банк үнэндээ илүүдэж байгаа гэгддэг. Тэднээс зарим нэгний нь өрхийг бүтээх зорилго эрх мэдэлтнүүдийн зүгээс гарах болсон талаар яригдах болоод удлаа.
Басхүү төр, засгийн өндөрлөгт байгаа хүмүүс тэр дундаа МАХН-ын томчуудын шантаажаар тэдний хувь оролцоотой компаниудад зээл олгочихоод нидэр дээрээ хүнд байдалд орж байгаа нь "Анод"-ын эзэд өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ зөв менежментээр хөл дээрээ босч, банк санхүүгийн зах зээлд амжилттай ажилласантай нь холбоотой гэх дүгнэлт бий. Үнэндээ дампуурсан банкны суурь дээр, хувьчлал нэрээр "луйвардсан", сан гэх статустай явсан газар гэнэт банк болсон зэрэг олон арга замаар өнөөдрийн манай банкууд босч өндийсөн байдаг. Гэтэл "Анод" банк ганцаараа үүргийн наймаа эрхлээд, валютын ченж болж, улмаар байшинд орж ченжийнхээ ажлыг хийх болсон нэг ангийн гурван залуугийн түүх гэгддэг. Тэд МАХН, Ардчилсан намын аль руу нь ч налж байгаагүй, УИХ-ын сонгуулиар Э.Гүр-Аранз Завханд бие дааж, Н.Даваа нь Хан-Уул дүүрэгт Их намаас нэр дэвшиж байсан. Харин Д.Энхтөр нь АНУ-д сургуульд сурч байв.
Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчдийн баг нэг жилийн хугацаатай тус банкинд ажиллана. Энэ хугацаанд "Анод" банкыг хямралаас гаргах ёстой. Монголбанк ингэснээрээ "Анод"-ыг ч бус банкны системийг бүхэлд нь аврах гэж байгаа хэрэг юм. "Анод"-ыг аюулаас гэтэлгэсэн, үгүй ч ямарч иргэн хохирох ёсгүй. Энэ нь банкинд итгэх хүмүүсийн найдвар, цаашлаад банкны системийг эрүүл байлгахад тустай. Ямартай ч УИХ-аас иргэдийн хадгаламжийн эрсдлийг төр даах болсон нь банкны хямралын гинжин урвалаас сэргийлж байгаа нэг хэлбэр юм. Бүрэн эрхт төлөөлөгчид эхний ээлжинд томоохон зээлдэгч 30-40 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж судалгаа хийж эхэлсэн байна. "Анод" банкны зарим томоохон зээлдэгчид түрүүчээсээ зээлээ төлж эхэлсэн тухай чихэнд чимэгтэй мэдээ ч ирэв. Тэдний томоохон зээлдэгчдэд "Мон-Уран", "Моннис", "Монроуд", "Монгол газар", "Очир төв" гэхчилэн нэрс урсч байна. Зам, барилгын чиглэлээр зээл авсан хувийн компаниуд мөн чанартаа Засгийн газраас гүйцэтгэлийн мөнгөө авахаасаа өмнө бүтээн байгуулалтаа эхлэх гэсэн хэрэг. Тэгэхээр тэдний зээлийг өнөөдөр Засгийн газар төлөх ёстой гэж байгаа. Ийм банкны үндсэн гүйлгээний нэлээд хэсэг нь төр засгийн зүгээс санхүүжилтийн эх үүсвэр болж орж ирэх ёстой. Бас Засгийн газрын бонд гэж овоо хэдэн төгрөгийн юм бий.
"Анод"-ын хямрал юутай холбоотой вэ. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр сүүлийн хоёр жил АНУ-д сураад гурван сарын өмнө эх орондоо иржээ. Тэрбээр гадаадад байх хугацаандаа Швейцарийн банкнаас 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Швейцарийн талын төлөөлөгчид хэдэн сарын өмнө "Анод" банкинд ирж, ажил байдалтай нь танилцан санхүүжилт хийх гэрээгээ байгуулаад явжээ. Эл санхүүжилт товлосон ёсоор өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орж ирэх байв. Гэтэл тус банкны удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газар, болон Улсын мөрдөн байцаах газрынхан баривчилсан нь санхүүжилтийг зогсооход хүргэжээ. Швейцариудтай холбоотой энэ их мөнгөний гэрээг харин Монголбанк хийхээр яригдаж буй гэнэ. Учир мэдэх хүмүүс "Анод"-ын гурван захирал хорихын хаалга татсан нь нэгэн эрх мэдэлтний шуналаас болсон ч гэгдэж байна. Уг нь "Анод"-ын удирдлагууд дээрх санхүүжилтээр юу хийхээ хүртэл төлөвлөсөн байжээ.
Банк хүндрэлд орох болсон бас нэг шалтгаанд гүйцэтгэх захирлууд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн явдал гэж үзэж байгаа. Тэр бүү хэл нисдэг тэргээр сурталчилгаагаа хийдэг, мөнгөөр бороо оруулж явсан Э.Гүр-Аранзыг УИХ-ын сонгуулийн дараа банкны мөнгийг үрэлгэн зарсан гэх шалтгаанаар хэрэг үүсгэн шалгаж байсан баримт байна. Төд удалгүй хэрэгсэхгүй болгосон юм билээ. Үнэндээ банкирууд луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хэнд хамаатай. Мөнгөтэй хүн мөнгөө зарна биз, бас ч үгүй өдий хүртэл "Анод" гэх брэндийг өлгийдөж, олонд таниулсан туршлага, ажил амьдралын түүх байхад ганц сонгуульд хэдийгээ хэрхэн зарж, алдагдалаа яаж нөхөхийгөө тооцоолсон л байж таарна. Гэхдээ "Анод"-ын захирлуудын цамаан зан хэнийг ч гайхшруулахаар байсан үе бий. Тэгэхээр харилцагчдын итгэж өгсөн мөнгийг бусдад өгөхдөө ухаантай, менежменттэй байх хэрэгтэй байсан нь эндээс харагддаг.
"Анод"-ын ТУЗ-ийн гишүүн Н.Даваа өнгөрсөн сарын сүүлчээр Их намын дарга болсон. Нэгэнтээ түүн рүү дугаараа нууцалсан утаснаас "Аятайхан байгаарай, банкийг тань шалгуулна аа..." гэж ярьж байсан тухай ойрын нэгэн нь өгүүлж байна. Дарга нар нь долдугаар сарын 1-ний хэргээр баривчлагдаад, улмаар нам дамжсан отгон намын дарга болоход хэн нэгний атаа хорсол төрөх юу л бол. Харин хэнээс ч хамааралгүй, менежментийн хувьд биеэ даасан ажиллагаатай "Анод" руу дайрч давшилж, байнга хүндхэн байгаа гэсэн сөрөг мессеж гарч байсантай энэ цаг үед болж буй үйл явдлууд харуулж байх шиг. Тэдний Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Уламбаяр тодорхойгүй шалтгаанаар АНУ-г зорьсон нь бас ч саяхных биш бололтой юм.
"Анод"-ын Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нар 1974-1976 оны хооронд нийслэлийн 41 дүгээр сургуулийг төгссөн байна. Бас гурвуулаа 1958 онд төрсөн нас чацуутнууд.
Э.Гүр-Аранз Завхан аймгийн Түдэвтэй суманд төржээ. Эхнэр Я.Эрдэнэцэцэг нь БНСУ дахь МИАТ-ын төлөөлөгчийн газар ажилладаг. Хоёр хүү, хоёр охинтой. 1976 онд 41 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг физикчээр төгссөн дээд боловсролтой. 2003 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр дүүргэжээ. Плехановын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуульд 2005 оноос эхлэн сурч байгаа аж. 1987-1993 Эрдэм шинжилгээний экспедицид мэргэжилтэн, 1993-1996 онд "Анод" компанид дилер, 1989-1996 онд "Гүн төгөл" компанийн захирал, 2000-2005 онд "Анод" банкны тэргүүн дэд захирал, 2005 оноос өнөөг хүртэл банкиндаа гүйцэтгэх захирлаар, 2008 оноос ТУЗ-ын даргаар ажиллаж иржээ. Монголбанкны хүндэт жуух, Их Монгол Улс байгууллагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, "Алтан гадас" одонгоор шагнагдсан нэгэн байна.
Н.Даваагийн эхнэр Т.Оюунгэрэл "Скайлэнд тур" компанийн захирал. Хүү, охинтой. 1974 онд 41 дүгээр сургууль, 1982 онд Цэргийн ерөнхий дээд сургууль төгсжээ. 1982-1985 Ардын армийн 120 дугаар ангид салааны захирагч, 1985-1988 онд батерейн захирагч,1988-1991 инженер, 1995-1997 онд засварын инженер, 1995-2008 он хүртэл "Анод" банкинд засварын инженер, дэд захирал, ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн алба хашиж иржээ. Н.Даваа "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан нэгэн. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч гэсэн нэрээр "Анод" банкинд хамаатах болсон нь басхүү учир шалтгаан дагуулж буй. Тэрбээр, ТУЗ-ийн даргаар ажиллахаа больсноос хойш "Анод" банкны нарийн үйл ажиллагаанд тэр бүр оролцохоо больж, ерөнхийдөө тусдаа ажиллаж, хөдөлмөрлөх болжээ. Гэхдээ анх үй зайгүй анд нөхдийн хамт үүсгэн байгуулсан болохоор ерөнхийлөгч хэмээх бэлгэдлийн нэртэй үлдсэн бололтой. Тэрбээр "Тэнгэр угсаа" гэх өөрийнхөө байгуулсан нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын үнэт дурсгалуудыг хамгаалан, баяжуулж ирсэн байна.
Д.Энхтөр мөн Ховд аймагт төрсөн байна. Дунд сургуулиа төгсөөд 1982 онд Одесс хотын Политехникийн дээд сургуулийг дүүргэжээ. 1983-1990 онд Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт инженер, 1990-1992 онд Эрдэм шинжилгээний "Мандал" институтэд зохион бүтээгч, 1992-1999 "Анод"-д захирал, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ч ажиллаж иржээ. Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны "Алтан од" медаль, Тэргүүний залуу бизнесмэн, Монголын шилдэг эдийн засагч, Санхүү-Банкны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, "Алтан гадас" одонгоор шагнагдаж байжээ.
Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарыг цагдаагийнхан "Ганц худагт" хорьж байгаа. Өчигдөр өмгөөлөгч нартай нь уулзуулсан байна. Н.Даваа, Д.Энхтөр нарыг өнгөрсөн лхагва гаригт ажил дээрээс нь баривчилсан бол Э.Гүр-Аранзыг БНСУ руу албан ажлаар яваад дөнгөж онгоцноос буунгуут нь баривчилжээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс томилогдсон ажлын хэсэг мөрдөж байна.
Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас байцаалт авч эхэлсэн. Тэднийг авлагын дүнгээ буруу мэдээлсэн, тайлан тооцоогоо дутуу гаргаж байсан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа хэмээн Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал хэлсэн юм. Улсын мөрдөн байцаах газрын эх сурвалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн гуравт зааснаар буюу "Банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан" гэж үзэж буй юм байна. "Анод" банк 1999 онд Монголбанкны ерөнхийлөгчийн 164 тоот тушаалаар арилжааны банк байгуулах албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхэлжээ.
Тэд уналтад орсон хөдөө аж ахуйн салбарт 2002 онд уриншийн зээл олгож, хөл дээрээ босоход нь эхлэл болсон хэмээн баримт бичигтээ тэмдэглэн хийсэн ажлынхаа түүхийг баяжуулжээ. Тухайн үед бусад банкууд энэ салбарыг эрсдэлтэй гэж үзэн дэмжлэг үзүүлэхээс зугтаж байсан гэдэг. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өрнөж буй "Атарын III аян"-ы эхлэлийг ч дэмжиж зохих газрууд, жижиг аж ахуйн нэгжүүдэд тодорхой санхүүжилт өгсөн байна. "Очир төв", "Монроуд" компаниудад зээл олгосныгоо дэд бүтэц, тэр дундаа зам тээврийн салбарыг дэмжлээ хэмээн онцолдог юм билээ. Тэрчлэн зүүн бүсийн хөндлөн трасс бий болгоход ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж байгаа. Эрчим хүчний салбарыг дэмжиж баруун, өмнө зүгийн аймгуудад цахилгаан дамжуулах агаарын шугам холбох бүтээн байгуулалтад санхүүжилт өгчээ. Иргэний агаарын тээвэрт зээл олгосноор хувийн "Аэромонголиа" компани өнөөдөр дотоодын найман чиглэлд, гадаадын хоёр чиглэлд нислэг үйлдэж байна. Барилгын санхүүжилтэд хувь оруулж "Мэнд Жи констракшн", "Мод тед" зэрэг компанид зээл өгсөн гэсэн бүртгэл "Анод" банкинд бий.
Г.Ялгуун
Б.Хажидмаа