Дэлхийн зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь дахь салбарын санаачлагаар УМХГ-аас ан амьтны гаралтай түүхий эд, эд эрхтэний худалдаалалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийжээ. Ингэхэд зөвхөн нэг удаагийн шалгалтаар ан амьтны экологит учирсан хохирлын үнэлгээгээр тооцож үзэхэд байгаль орчинд нийт 60 гаруй сая төгрөгийн ноцтой хохирол учруулсан байна.
Байгаль орчны тэнцвэрт байдалд тун муугаар нөлөөлдөг хууль бусаар ховор ба ховордсон амьтан, ургамлын зүйлийг хууль бусаар ашиглах явдал буурахгүй байгаа төдийгүй энэ төрлийн худалдаа нь сүүлийн үед сүлжээнд орж далд хэлбэрт оржээ. Тиймээс ан амьтан, ховор ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийн хууль бус худалдааг таслан зогсоохын тулд хяналт шалгалтыг байнга зохион байгуулах талаар мэдээлж байна.
Шалгалтыг Эмээлт, Улаанбаатар Цайз, Налайх дүүрэг дэх Цайз буюу "Алтай Чандмань" компанийн түүхий эдийн цэг, “Нарантуул”, “Баянзүрх”, “Меркури” захууд, УИД болон Цэцэг төвийн бэлэг дурсгалын тасаг, Солонгос хоолны “Чингис” ресторан, "Wool агос" баар, Авто тээврийн шалган бүртгэх 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Гүнтийн даваа, хуучнаар Партизаны САА зэрэг газруудад графикийн дагуу 7 удаа, гэнэтийн шалгалтыг 1 удаа хийж гүйцэтгэжээ.
Баавгай /савар, арьс, тос/, Тарвага /арьс, тос, яс, эд эрхтэн/, Буга / согооны сүүл, эвэр/, Ирвэс /арьс/, Шилүүс /арьс/, Аргаль /эвэр/, Янгир /эвэр/, Үнэг /арьс/, Хярс /арьс/, Туулай /бүтэн/, Шар шувуу /өд, мах/, Цагаан загас, Нохой сугас, Байгалийн омоль, Ердийн цулбуурт загас, Алгана, Чоно /арьс, мах, эд эрхтэн/ худалдаалагдаж байгаа нь нэн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
Тиймээс хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгож, торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, цаашид ан амьтны түүхий эд зүйлийг худалдаалахгүй, амьтдын эд зүйлийг чимэглэлийн зорилгоор ашиглахгүй байх талаар сануулжээ.
Хяналт шалгалтаар БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай "Амиго Интернэйншл" компанийн “Чингис” зоогийн гараас ховор амьтан болох Баавгайн арьс 1 ширхэг, Ирвэсний арьс 1 ширхэг, Тэхийн эвэр 2 ширхэг, Угалзын эвэр 1 ширхэг, Бугын эвэр 2 ширхэг, УИД-ийн бэлэг дурсгалын тасагт шилүүсний гавалтай арьс 1 ширхэг, үнэг хярсны арьс, "Эмээлт овоо" түүхий эд бэлтгэх төвд хөлдөөсөн үнэг, хярс, туулай худалдахаар хадгалж байсан зэрэг томоохон зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Мөн Цайз зах дээр ховор амьтан болох баавгайн сарвуу /шинэ/ 2 ширхэг, согооны сүүл / шинэ/ 2 ширхэгийг худалдаалах гэж байсныг илрүүлэн Нийслэлийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлжээ.
М.Жаргал