gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Далд амьдралын золиос буюу "Орхидос"

Соёл урлаг
2009-01-20
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-01-20

Бүтэлгүй дурлалаар жигүүрлэсэн залуу хосын хоромхон зуурын жаргалыг гэрчлэх мэт дуу хадаан мэндэлсэн туниагүй бяцхан үр... Ангир уургаа амлуулж амжилгүй хорвоогоос хальсан эхийн доголон нулимс... Хэзээ ч юм бэ, ирэх амлалтаар хуураад одсон хуншгүй эцгийн мартагдсан дурсамж... Тиймээ, энэ бол өнгөрөгч баасан гарагт "Соёмбо" кино театрт нээлтээ хийсэн "Орхидос" уран сайхны киноны эхлэл хэсэг. Улаан хивсний ёслолын арга хэмжээгээр эхэлсэн тус киноны нээлт олны анхаарлыг ихэд татсан. Кино театрын үүдэнд хөл тавих зайгүй шахам цугласан үзэгчид "Орхидос" киноны уран бүтээлч, авьяаслаг жүжигчдийг хүндэтгэлтэйгээр угтаж авсан юм. Алдартай жүжигчид, УИХ-ын гишүүд, загвар өмсөгч, найруулагч зэрэг олны танил, эрхэм хүндтэй зочдоос бүрдсэн киноны нээлт тун ч сонирхолтой болсон шүү.

Алдрайхан үрдээ амьдрал бэлэглээд буцах зовлонт эхийн өнчрөл хагацлаар эхэлсэн "Орхидос" сэтгэл зүйн эмгэнэлт драмын кино үзэгчдээ уярааж, уйлуулж, басхүу бяцхан гунигт автууллаа. Арга ч үгуй биз. Энэ кинонд өнөөгийн нийгмийн амьдрал, хэний ч мэдэх атлаа хэлж, нээж болохооргүй нууцлагдмал ертөнцийг ямар ч чимэг, хачиргуй өгүүлсэн учраас тэр. Эхээсээ өнчирч хоцорсон бяцхан охиныг нагац эгч нь хүлээж авсангүй. Яагаад ч юм бэ, бүтэлгүй хайрын золиос болсон энэ охин эгчийнх нь амиар амьдралаа сольсон мэт санагдах тул дэргэдээ байлгахаас ч дургүй нь хүрэх аж. Иймээс хөдөө төвхнөж, амьдрал зохиогоод хүүхэд битгий хэл хүүхнээ ч мартсан өөдгүй эцэгт нь өгөхөөр зорино. Энэ мэтээр хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд л хэн хүнд адлагдсан манцуйтай жаалын гунигт тавилангийн түүх өрнөдөг юм билээ. Хэдийгээр төрсөн эцгийнхээ гэрт ирсэн ч хойд эхийн ааш аягт тааруулж, харцаар нь, хөдлөх болсон Золоо элдэв гүтгэлэг, харгислалыг тэвчихээс өөр аргагүй мэт.

Зовлон шаналал, зодуур нүдүүрээр дүүрэн өрнөх киноны үйл явдлыг харахад тэсгэл алдаж, бухимдмаар асуудал бишгүй гарна лээ. Заримдаа бүр "Арай ч дээ, худлаа байлгүй. Ийм зүйл амьдралд байдаг билүү" хэмээн бодогдох. Гэвч энэ бүх эрээн бараан асуудал амьдралын гашуун үнэн. Өнөөдөр траншей хэсч, гэмт хэрэгт холбогдож, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхдүүд хэний буруугаас болж ингэж явааг тайлбарлах хүн хэр олон бол... Траншейгээр овоглосон бяцхан жаалууд гуйлга гуйж, бусдад зодуулан, хүндхэн амьдралын шалгуурт хэрхэн бүдчиж байгаа нь хэнд ч хамаагүй асуудал гэж үү. Энэ чинь бидний ирээдүй хойч үе шүү дээ. Тэдэнд гэр орон, эцэг эх, ах дүү байж л таараа. Харин чухам юуны учир ийнхүү хээрээр гэр, хэцээр дэр хийж явах болсон шалтгаан маш олон асуудлаас үүдэлтэй. Харамсалтай нь, ихэнх хүүхдүүд ар гэрийн амьдрал муу, элдэв дарамт шахалтын тухай зовлон тоочдог гом билээ. Гуйлга гуйж, хулгай хийхийг шаардан, олсон мөнгөөр нь архи ууж, зодож нүддэг аав ээж, ах эгчийн хавчлагаас зугтаж гудамжинд гарсан хүүхэд олон байгаа нь нууц биш. Ухамсар муутай, архинд донтсон эцэг эхийн харгайгаар гэрээсээ дайжиж байгаа хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон талаар их л ярьж бичдэг ч "Хүүхдийн" гэх тодотголтой элдэв байгууллагууд нь чихгүй мэт царайлж, дорвитой арга хэмжээ авсан юм алга, Гудамжинд гарсан хүүхдүүдийн тухай ярихаа болъё л доо. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, зовж шаналж суугаа хүүхдүүд ч бас цөөнгүй байгаа. Хойд эх, эцэг, архичин ах, эгчийнхээ дарамт, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийи талаар тэгтлээ их анхаардаг билүү, бид. Хатуухан хэлэхэд, хөл гар нь хөхөрч, няцарсан хүүхдүүдийг хараад юу ч болоогүй мэт өнгөрдөг гэвэл хэтрүүлсэн болохгүй.

Магадгүй зарим хүмүүс "Бусдын амьдралд оролцох нь утгагүй" гэж ирээд л соёлтой царайлах биз. Үнэндээ, хүүхдийн эрх манайд маш ихээр зөрчигддөг шүү дээ. Сурч боловсрох эрхийг нь боогдуулж, хунд хүчир хөдөлмөр хийлгэн, тэднийг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа жишээ захаас аваад олон бий. Гэр орны болон ойр зуурьгн ажил төрөлд туслалцаж, аливаа зүйлийг хийж сурах нь мэдээж хэрэг. Гэхдээ балчирхан биедээ ахадсан хүнд ачаа үүрч, томчуудаас дутахааргүй ажиллах ёстой гэж үүрэгдэх нь утгагүй хэрэг. Хэдийгээр амьдралын боломж муутай байсан ч тэр. Бүтэлгүй дурлал, гэр бүл салалтын золиос нь хүүхэд биш. Тэр тусмаа, амьдралаа авч явж чадахгүй, арчаагүй эцэг эхчүүд өөрсдийнхөө бурууг хүүхдэд тохож болохгүй. Амьдралд гэрэл гэгээ нэмж, баяр баясал бэлэглэхээр ирсэн бяцхан үрс минь буруу бүхний дэнсэн дээр тийчигнэх ёсгүй баймаарсан.

Жүжигчин А.Орхонтуул: Үр хүүхдээ өөрийнх, өрөөлийнх гэж бүү ялгаасай

-Киноны гол дүрд яагаад чамайг сонгосон юм бол..?
-Найруулагч Б.Ганболд ахтай хамт өмнө нь хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байсан. Тэр бүхэн нөлөөлсөн юм болов уу. Би математик, гадаад хэлний гүнзгийруүлсэн сургалттай  "Олонлог" төв сургуулийн наймдугаар ангийн сурагч. Чөлөөт цагаараа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцдаг юм. Нэг өдөр найруулагч маань ирээд "Орхидос" киноны гол дүрд тоглох санал тавьж, зохиолоо өгсөн. Кино зохиолоо уншиж, ойлгосны дараа найруулагчтайгаа ажиллах хэрэг гарсан л даа. Олны танил, авьяаслаг жүжигчидтэй хамт тоглосон учраас маш олон зүйл сурч, мэдэж авлаа.

-Өмнө нь ямар уран бүтээл дээр ажиллаж байсан юм бэ?
-Хамгийн анх "Zaya' sh" студийн хийсэн "Тэхийн зогсоол" киноны эхний хэсэгт тоглож байлаа. Дараа нь "Зүүдэн башё", "Нар ойрхон жаргадаг" киноны гол дүрийг бүтээсэн дээ.

-"Орхидос" киноны дүрээс маш их зүйлийг ойлгож ухаарсан байх?
-Тийм шүү. Дүрдээ орохын тулд маш их судалсан. "Хэрвээ би ийм хэцүү амьдралтай байсан бол яах вэ" гээд л Золоогийн оронд өөрийгөө төсөөлж суулаа. Энэ ч утгаараа, амьдралын элдэв асуудал эрээн бараан бүхний тухай мэдэж авсан. Киног маань үзсэн хүмүүс бага ч болов, ухаарч ойлгоосой. Өөрийнх ч бай, өрөөлийнх ч бай, хамаагүй. Үр хүүхдээ хайрлаж яваасай гэж хүсч байна.

-Үргэлж л зодуулж, нүдүүлж байдаг охины дүрийг гаргах гэж зураг авалтын явцад багагүй шантарсан гэсэн, тийм үү?
-Бэрхшээлтэй зүйл их гарсан. Кинонд гарч байгаа Золжаргал охины хувьд ээж нь байхгүй учраас хойд эхийн царай харж амьдардаг. Миний амьдралд ийм зүйл байхгүй.

Улсын драмын эрдмийн театрыи жүжигчин: Г.Отгонцэцэг: Хань ижилтэй ч өрх толгойлсон эмэгтэй олон бий

-Дүрийн тань онцлог юу бол...?
-Хайрын сонголт. Үүнийг сонгосноор энэ эмэгтэй ямар үр дүнд хүрч байгааг л харуулсан хэрэг. Хайр сэтгэлдээ үнэнч байж, бие сэтгэлээ зориулах ёстой юм уу. Аль эсвэл сайхан амьдрахын төлөө хань ижлээ сонгох уу гэдэг нь л чухал. Хайртай хүнээ сонгож улмаар насан турш сэтгэлийн дарамттай амьдрах хойд эх болж хувирснаар дүрийн маань зөрчил илэрч гардаг юм.

-Таны хувьд, үзэгчид хэрхэн хүлээж аваасай гэж хүсч байна вэ?
-"Энэ ямар муухай эмэгтэй вэ" гэхээсээ илүү "Энэ хүн яагаад ингэж зовох болов, Юуны учир ийм байдалд хүрэв" гэдгийг л ойлгоосой. "Киноны эхний хэсэгт энэ эмэгтэй хэн байгаад төгсгөлд нь хэн болж дуусав" гэсэн талаас нь олж хараасай. Түүний оронд өөрийгөө төсөөлөхийг л хүсч байна.

-"Орхидос" нийгмийн амьдралын далд хэсгийг харуулсан кино. Хувь хүний үүднээс юу бодогдов?
-Өнөөгийн нийгэмд байгаа ахуйн сэдэв шүү дээ. Маш их давхарга, ядуурал үүссэн учраас нийгэм маань доройтолд орж байна. Тиймээс далд амьдралын тухай бид мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа. Хүн зөвхөн өөрийнхөө амьдралыг л сайн сайхан болгохын төлөө зүтгэдэг болохоос биш, хөндлөнгийн хүмүүс яаж амьдарч байгааг огт мэдэхгүй. Тэгэхээр далд амьдралын тухай үнэнийг илчилж, алдаа дутагдлаас болгоомжлохыг сануулах цаг нь болсон. Ийм муухай амьдралыг хэн ч хүсэхгүй. Гэвч өчүүхэн алдаанаас болж насан туршдаа сэтгэлийн дарамттай амьдрахын зэрэгцээ тэр хүний хажууд байгаа, түүнийг хайрладаг хүмүүс хүртэл хохирно шүү дээ. Бидний гаргасан алдаанаас болж ямар ч гэм зэмгүй, ирээдүй хойч үе минь хохирч байна.

-Тэгэхээр хойд эх ч гэсэн хохирогч болно гэсэн үг үү?
-Тиймээ, кинон дээр ч үүнийг харуулдаг. Нөхөр нь хүний хүүхэд авчраад өгчихсөн, өөрөө хэдэн cap хоногоор ажил хийгээд явчихна. Үр хүүхдээ өсгөж, гэр орныхоо ажил гээд бүх зүйл эхнэрийнх нь нуруун дээр үлдэнэ. Хэдийгээр хань ижилтэй боловч өрх толгойлсон эмэгтэй болно шүү дээ, тэр хүн. Ийм хүн олон бий.

Р.Есүй 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан