Манай улсад цагийн ажил хийх сонирхолтой оюутан, залуус цөөнгүй байдаг. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран цагийн ажлын тогтолцоог бий болгох зорилт тавьжээ. Энэ зорилтын хүрээнд "Цагийн ажлын тогтолцоо ба гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлт" сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ажил олгогч 20 гаруй байгууллагын төлөөлөл, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын удирдлагууд оролцсон юм.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас цагийн ажлын хөлс нь 108 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 168 цагт хувааснаас дээш байх ёстой хэмээн үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг цаг ажил хийхэд 650-иас дээш төгрөгийн цалин авна. Мөн цагийн ажилтны хөдөлмөр хангамж, аюулгүй байдлыг тухайн компани болон зуучлагч хариуцана. Ажил олгогч байгууллага тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй аж.
Нийслэлийн хөдөлмөрийн газраас "Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" туршилтын дэд хөтөлбөр боловсруулах судалгаа хийж байгаа аж. Судалгааны ажил дуусахад оюутан залуус хийж болох цагийн ажил болон хөдөлмөрийн хөлс ямар байх нь тодорхой болно. Хурлын үеэр цагийн ажлын үнэлгээг тогтоох санал хэд хэдэн байгууллагаас гаргасан юм.
Нийслэлийн хөдөлмөрийн газраас ногоон байгууламж болон хог хаягдал цэвэрлэх түр ажлын байрыг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа иргэд орлоготой болохыг хүсвэл нийтийг хамарсан ажил хийж өдөрт нь хөлсөө авах боломжтой. Тухайлбал, замын гуу жалганы хог цэвэрлэхэд өдрийн 7000, зүлэг мод тарих, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэхэд 6000 төгрөг авна. Энэ нь тухайн хүн өдрийн 6000 төгрөгөө аваад цэвэрлэх ёстой талбайгаа хэдэн цагт ч цэвэрлэж болно гэсэн үг. Одоогоор нийтийг хамарсан ажилд 200 гаруй хүн хамрагдаж байна. Харин өвлийн улиралд нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөс арилгах зэрэг ажлын байр гаргах саналаа ТҮК-иуд, Хот тохижилтын газарт хүргүүлжээ.
Монголын оюутны холбооноос оюутны хөдөлмөрийн биржийг ажиллуулж байгаа. Биржид цагийн ажил хийлгэх захиалга ирдэг ч ихэвчлэн хичээлийн цагтай давхацдаг байна. Кредит цагийн тогтолцоотой ШУТИС-иас бусад сургуулийн оюутнуудад цагийн ажил хийх нөхцөл бүрддэггүй аж. Тиймээс сургуулиудыг кредит цагийн тогтолцоонд шилжүүлэх саналтай байгаагаа Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан хэлсэн юм.
2002 онд манай улс гадаадаас таван мянган ажилчин авч байсан бол энэ тоо 37 мянгад хүрчээ. Тухайлбал, бүх ажилчны 86.6 хувийг Хятад, гурван хувийг ОХУ, хоёр хувийг Өмнөд Солонгос, нэг хувийг Украин улсаас авдаг аж. Мөн тэдний ихэнх нь барилга, уул уурхайн салбарт ажиллаж байна. Гадаадаас жил бүр Засгийн газрын тогтоосон квотоор ажиллах хүч авч ирсэн. Харин энэ онд уул уурхай, барилгын салбарт ажиллах хүчний тоо 0.5 хувиар буурч, бусад салбарынх хэвээрээ байгаа аж.
Б.Мягмансанж