gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

2025 он хүртэл хэрэгжих “Байгаль орчны мастер төлөвлөгөө”-г боловсруулж эхэллээ

Нийгэм
2009-04-29
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-29

Манай оронд төдийгүй дэлхийн нийтэд тулгамдаад буй нэгэн асуудал байгаль орчны хамгаалал түүний стратеги юм.  
Энэ хүрээнд Монгол орны хувьд олон улсын байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн яам, тамгын газар, иргэний байгууллагууд олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ч төдийлөн ач холбогдлоо өгдөггүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэдний үйл ажиллагааны уялдаагүй байдал нэгдсэн  шийдэл, үр дүнд хүргэж чадахгүй байсан нь ажиглагддаг.

Тэгвэл Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас энэ ондоо багтан Байгаль орчны цогц мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.

Өнөөдөр энэ хүрээнд Байгаль орчны мастер төлөвлөгөөний эхний шатны хэлэлцүүлэг болж байгаа юм.  

Тус хэлэлцүүлгээр эхний ээлжинд “Ан агнуурын нөөц, амьтны аймгийг хамгаалах, сэргээн нутагшуулах бодлого үйл ажиллагаа”, “Ургамал нөмрөгийн төлөв байдал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, үйл ажиллагаа”,  “Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах менежментийн бодлого, үйл ажиллагаа”,  “ТХГН-ийн менежментийн бодлого, үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэг хийж байна.

Энэхүү үйл ажиллагааны талаар Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Д.Идэвхитэнтэй уулзаж тодруулга авсан юм.

-Байгаль орчны мастер төлөвлөгөө болон өнөөдрийн уулзалтын талаар танилцуулахгүй юу?

-2002 оноос Байгаль орчны салбар дахь үйл ажиллагааны хөтөлбөр бүхий баримт бичгийг  Засгийн газраас батлан хэрэгжүүлж байсан юм. Энэхүү хөтөлбөр нь тодорхой цөөн асуудлыг өөртөө агуулсан, салбарын шинжтэй байсан бөгөөд өөрийн үүргийг биелүүлсэн.  Хууль, эрх зүйн олон шинэчлэл хийсэн. Монгол орон даяар байгаль хамгаалах сэтгэлийг төрүүлж чадсан. Одоо энэ хөтөлбөрөө шинэчилж өргөн хүрээний “Байгаль орчны мастер төлөвлөгөө” боловсруулахаар манай яам шийдээд ажлаа эхлүүлээд байна.

Энэ төлөвлөгөөгөө бид 2009 ондоо багтан УИХ-аар батлуулна гэж төлөвлөж байгаа. Хэрэв төлөвлөгөө батлагдвал 2025 он хүртэл хэрэгжих юм. Мастер төлөвлөгөөний гол агуулга салбар дундын шинжтэй байна. Тухайлбал, байгаль орчин ба мал аж ахуй, байгаль орчин ба газар тариалан, зам тээвэр, эрчим хүч, хотжилт, суурьшилт гэх мэтчилэн салбар дундын шинжтэй болох юм.

Мөн хамгийн гол шинж нь энэ төлөвлөгөөг яам тамгын газрын ажилтнууд суугаад боловсруулахгүй. Эрдэмтэд, иргэдийн оролцоотой төлөвлөгөөний эх суурийг тавина. Үүний эхлэл болгож өнөөдрийн хэлэлцүүлгийг эрдэмтдийн оролцоотойгоор явуулж байна.

-Тус мастер төлөвлөгөөний төсвийг хэрхэн шийдэх вэ?

-Төсвийн асуудлыг төлөвлөгөөндөө тусгаж өгнө. Улсын, орон нутгийн төсвөөр юу хийх ёстой вэ, хувь хүн, аж ахуйн нэгжүүд хөрөнгө гаргаад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулбал төр засгаас хэрхэн дэмжих вэ зэрэг зүйлүүд тусгагдана.  Жишээ нь,  хувь хүн, аж ахуйн нэгж их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд мод тарьж, ойжилт бий болговол тэр нь тухайн аж ахуйн нэгжийн өмч байна. Түүнийг төр худалдаж авдаг байх жишээтэй. Ийм саналууд орохоор яригдаж байна.  Гол нь иргэдийн оролцоог дэмжсэн төлөвлөгөө болох юм.

-Жирийн иргэдийн саналыг хэрхэн тусгах вэ?

-Ер нь хэлэлцүүлгийн хэлбэрээр иргэдийн саналыг тусгаж байгаа. Бид саяхан бүх аймагт хүрч ажиллалаа. Үүнд иргэдийн байгаль орчны оролцоо ямар байх ёстой вэ гэдэг асуудлаар олон санал цуглуулсан. Үүнийг  бид боловсруулаад төлөвлөгөөндөө оруулна.

Ийнхүү  байгаль эх дэлхийгээ хамгаалах урт хугацааны бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаа эхэлж байна.

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан