gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Шинэ үе” продакшны жүжигчин Алдармаа: Хайртай л бол би хөрөнгө мөнгө, гадаад Монгол гэлгүй сэтгэлээ дагаж амьдарна

Соёл урлаг
2009-06-02
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-06-02
Анх Япон бэрийн дүрээр олны өмнө гарч байсан жүжигчин бүсгүйг өнөөдөр хүмүүс “Шинэ үе”-ийн гэж тодотгон ярьдаг, таньдаг болсон. Манай сурвалжлагч түүнтэй уулзаж ярилцлаа.

-Япон бэрийн дүрээр анх тайзнаа гарч байсан Алдармаа "жинхэнэ" жүжигчин болсон бололтой, киноны гол дүрд уригдаад. "Буруу эргэлт" анхны дэлгэцийн бүтээл чинь үү?

-Тийм ээ, анхны маань бүтээл. Өөрийн чинь сая хэлсэн Япон бэрийн дүр миний хамгийн сэтгэлд дотно дүр. Хүмүүс хүртэл намайг харахаараа Япон бэр явж байна гэдэг юм. Ямар ч текстгүй мөртлөө их гоё дүр. Кинонд гол дүр бүтээнэ гэдэг маш хэцүү, гэхдээ киногоо үзээд сууж байхад үнэхээр жаргалтай, хэцүү байснаа мартдаг юм байна лээ. Манай хамтлаг жил бүр "Хөвгүүдийг битгий хөөрөгд" нэртэй тоглолт хийдэг тэр тоглолтынхоо ажилд ороод байгаа. Би өөрийнхөө чадна гэсэн болгонд л хүчээ сорьж үзнэ гэж боддог юм. Болж өгвөл кинонд тоглох сонирхолтой доо.

-Тайзны уран бүтээлээс дэлгэцийнх ялгаа ихтэй байна уу?

-Асар их ялгаатай юм байна лээ. Энэ кино миний анхны уран бүтээл болохоор ч тэр үү маш их хайртай. Одоо ч кино театрууд дүүрэн үзэгчидтэй байгаа гэсэн. Анх "Шинэ үе"-ийн захирал Ариунболд санал тавьсан. Энэ Уянгаагийн дүр чамд тохирох юм шиг байна гээд надад өгсөн. Киноны гол дүрийг бүтээнэ гэдэг хүнд, заримдаа бэрхшээлтэй зүйл их гардаг. Найруулагчдаа загнуулаад уйлах бол энүүхэнд. Уйлаад сууж байх үедээ яах гэж энэ мэргэжлийг сонгов оо гээд энэ тэрийг боддог л юм. Гэхдээ уран бүтээлээ хийж дууссаны дараа үзээд сууж байхад тэр үеийн бодол мартагдчихсан л байдаг. Бэрхшээлтэй хэцүү бүхнийг давж гарах ёстой энэ бол миний үүрэг гэж боддог доо.

-Жүжигчин болъё гэж хэзээнээс шийдэв, танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн гэж байдаггүй. Аав Архангай, ээж Баянхонгорынх. Би багаасаа л урлагт дуртай хүүхэд байсан. Арван жилд байхдаа загвар өмсдөг байсан. Тэр үед маш олон жүжигчдийг хараад их гоё юм шиг санагддаг байсан. Тэгээд нэг өдөр толгойгоо салаавчилж хэвтэж байгаад л ээжээ би жүжигчин болно гээд шууд шийдвэр гаргасан. Тэр үед ээж минь    их дэмжсэн л дээ. СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн. Бас нэг инээдтэй юм нь би өөрийгөө чамлаад ээжээ хоёулаа кино урлагийн дээд сургууль орох уу гээд улсын сургууль босго өндөр болохоор нь их айж байсан юм. Тэгсэн ч ээж СУИС нь дээр байх гээд шалгалт өгсөн. Тэгээд ч би их эмзэг хүн л дээ. Шалгалт өгөх гээд ортол шалгалтын комисс надаас чи тэгээд жүжигчин болж чадах юм уу гэж асууснаа за чи уйлаадах гэсэн тэгтэл би нүдээ хоёр анивчаад л шууд уйлсан. Сүүлдээ бүр эхэр татаад уйлаад байсан чинь Чамиа багш намайг татаад хүүе ээж аав чинь зүгээр үү одоо болно болно. Учир нь миний ээж хоёр хоног гадаа намайг яах бол гээд шороонд хүлээгээд сууж байгаа гэж бодоод л тэр. Тэгээд ч би тэнцэхийг маш их хүсч байсан. Тэр үед намайг их өрөвдсөн ч байж магад. Дараа шалгалтын өрөөнөөс гараад иртэл хүүхдүүд Алдармаа яасан яагаад уйлсан юм бэ гэхээр нь уйл гэхээр нь уйлчихлаа гээд томроод явж байлаа.

-Бага байхдаа хэр сахилгагүй хүүхэд байв?
-Нэг их хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй ээ. Харин гэртээ их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Аавыгаа ер унтуулахгүй гурилын элдүүр бариад асуулт асуугаад явдаг байсан гэсэн. Зурагтаар гарсан өдрийн мэдээг цээжилчихээд өдөржин толины өмнө өөрийгөө хараад дуржигнатал уншдаг байсан гэсэн. Би айлын бага л даа. Гэхдээ би ер нь эрхлээд байдаггүй. Харин манай ах айлын ганц хүү гэдгээрээ надаас эрх байсан. Хүмүүс намайг Алдармаа хэнэггүй гэдэг юм. Хэнд ч загнуулсан ч тэр үедээ л гомддог, төд удалгүй л мартчихдаг.

-Найз залуутай юу, анхны хайртайгаа учирсан уу?

-Найз залуу одоохондоо байхгүй ээ. Анхны хайртайгаа залуучуудын орчин үеийн шинэлэг дүрийг л бүтээх юмсан гэж боддог.

-"Шинэ үе"-ийнхэн дахин кино хийх үү?
-Зунаас нэг кино хийх бодол байгаа. Гэхдээ сайн төлөвлөж байж л шийдэх байх.

-Сүүлийн үеийн залуусын хэв маяг их задгай болсон юм шиг санагддаг. Чиний бодол?
-Залуу л хүн юм чинь явах л хэрэгтэй гэж боддог. Энэ нийгэмд дандаа л биднийг буруутгадаг, би түүнтэй санал нийлдэггүй. Олонтойгоо явж байж л бүх сайн сайхныг бид мэдрэнэ ш дээ. Би л гэхэд бүжиглэх дуртай. Гэхдээ өөрийгөө ажил амьдралаа зохицуулж чаддаг гэж боддог. Гэрийнхэн маань ч намайг их дэмждэг. Хоол ундгүй явуулчихгүй юмсан гээд олон юманд санаа нь зовдог. Заримдаа ээж аавтайгаа тааралдахгүй ч үе байдаг.

-"Шинэ үе"-д ажиллах саналыг анх хэн тавьсан бэ?

-"Шинэ үе"-ийнхэн тавьж байсан. Сургуулиа төгсөөд шууд ажилд орсон. Өөр хамтлагт тоглож үзээгүй. "Шинэ үе"-дээ хайртай.

-Бооёо ахтай найз нөхөд юм шиг л харагддаг. Ер нь танай шинэ үеийн залуус Алдармаад хайр зарлаж байна уу?

-Бид чинь бараг л багаасаа хамт байсан болохоор нэг их тийм зүйл гардаггүй. Зүгээр сонин хэвлэлээр янз бүрийн яриа гардаг л юм шиг байна лээ. Захиралтайгаа бид сайн ойлголцож чаддаг. Ер нь бол найзууд шиг л байдаг. бид санаа оноогоо хэлнэ ерөнхийдөө гайгүй ээ. Хошин урлагийн жүжигчин гэхээрээ л дандаа инээгээд явж байна гэж байхгүй. Уурлах муудалцах үе гаралгүй л яахав. Тэр болгоныг эмзэглээд байна гэж байхгүй. Ойлголцох нь чухал байх.

-Жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?
-Сэтгүүлч болох байсан. Багаасаа л сэтгүүлч болж тоглодог байсан болохоор.

-Загвар өмсдөг байсан гэсэн энэ талаараа явах бодол байгаагүй юм уу?
-Аав их дургүйцэж эсэргүүцсэн. Тэгээд ч би СУИС-д илүү сонирхолтой байсан. Хичээлдээ явах уу шилмэл загвартаа явах уу аль нэгийг нь сонгох болоод би ирээдүйнхээ мэргэжлийг сонгосон доо. Миний сонголт зөв байсан гэдэгт итгэлтэй байгаа.

-Олны анхааралд байгаа залуус биеэ их тоодог болсон  юм  шиг. Энэ талаар чиний бодол?
-Хүн хүнээрээ л байх хэрэгтэй гэж боддог. Манай гэр бүлийн хүмүүжил ч гэсэн тийм. Аав бид нарт байнга санаа сайхан бол заяа сайхан гэдэг юм. Манай сургуульд ч багш нар жүжигчин хүн бол хүн байх ёстой гэж заадаг байсан.

-Алдармаа зуун төгрөг ч үгүй болж байсан удаа бий юу?
-Байлгүй яахав. Би ямар хахаж цадталаа баяжчихсан биш. Надад хувьд машин байхгүй ш дээ. Жүжигчин гэхээр л нэг их баян гээд боддог юм шиг байгаа юм. Тийм биш ээ. Заримдаа такси барихад жолооч нь чи яагаад такси бариад явж байгаа юм бэ, танай хошин урлагийнхан чинь өдөр болгон тоглож байж энэ тэр гэдэг л юм. Олны танил болохоор л ард түмэн өөр нүдээр хардаг юм шиг байна лээ. Надад зуун төгрөг ч үгүй болж байсан удаа байгаа. Тэр болгонд би эмзэглээд хэн нэгнээс тусламж гуйдаггүй. Ямар нэгэн зүйлийг хийхдээ маш сайн бодох, ярилцах хэрэгтэй л гэж бодож байна. Урьд нь бид хаана ч тоглосон үзэгчид тасардаггүй байсан. Харин одоо бол үзэгч бараг байхгүй байна ш дээ. Сая Орхон аймагт очиход ТОК" чинь хэдэн мянган ажилчидтай байсан билээ, түүнийхээ яг 50 хувийг халчихсан байна лээ. Ингээд бодохоор хямрал хаа сайгүй их нөлөөлж байгаа.

-Өөрийгөө цөөн үгээр илэрхийл гэвэл та юу гэх вэ?
-Үндсэрхэг үзэлтэй. Гэхдээ үнэхээр хайр сэтгэлтэй бол хүлээн зөвшөөрөх л байх. Үндсэрхэг гээд л заавал Монгол залуутай гэрлэхгүй болов уу. Хайр сэтгэл гэдэг чинь аугаа зүйл шүү дээ.

-Хамгийн хайрлаж хүндэлж явдаг жүжигчин?
-Энхтуул эгчийг л маш их хүндэлж явдаг. Сайхан ч бүсгүй, сайн ч жүжигчин. Хүнийхээ хувьд ч гэсэн. Энхтуул эгч шиг жүжигчин болох юмсан гэж боддог доо.

Т.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан