gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сауд Усман Насушн: Хамгийн чухал нь террористуудад итгэл, үнэмшил төрүүлэх

Дэлхийд
2009-03-18
0
Twitter logo

Сауд Усман Насушн саяхан Индонезийн терроризмын эсрэг цагдаагийн хэлтсийн даргын албан тушаалыг хүлээж аваад буй нэгэн. Тэрбээр цэргийн хүчээр болон галт зэвсгээр тоноглож элдэв халдлага үйлдэгчидтэй тэмцсэнээр чамгүй их амжилтад хүрэх тухай “Лос Анжелос таймс” сонины сэтгүүлчтэй ярилцжээ. Түүний толгойлж буй “Тусгай тасаг 88″-ыг алан хядагчдын Аль Кайда бүлэг Бали арал дээр 202 хүний амь насыг бүрэлгэсний дараахан 2002 онд үүсгэн байгуулжээ.

Өнөөг хүртэл Балид болсон цуст аллагын хэрэг дээр тус улсын цагдаа хүчнийхэн ажиллаж байгаа юм. Сауд Усман өнгөрсөн сард террористуудын эсрэг хийх тэмцэл, түүнчлэн Бали дахь бөмбөгдөлтийг зохион байгуулсан бүлгэм болоод тусгай тасгийнхны өмнө тулгараад байгаа сорилтуудын талаар төв байрандаа албан хаагчиддаа хандан мэдээлэл хийсэн юм.

-Индонези 2005 оноос хойш маш хүнд халдлагатай нүүр тулсангүй. Ерөнхийдөө терроризмын үйл ажиллагаа танай улсад хумигдаад байгаа гэж үүнийг ойлгож болох уу?

-Террористууд одоо үйл ажиллагаагаа зогсоохгүй хэвээр л байна. Манай улсын тухайд бол тэд халдаж чадахгүй байна. Яагаад гэвэл бид тэдний үйл ажиллагааны талаархи мониторинг сайтар хийж байгаа үр дүнгээ өгч байна. Ийм тэдэнд халдах боломж өгөхгүй байгаа гэсэн үг. Бид одоогоор маш үр өгөөжтэй хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр “үндсээр нь таслах” юм. Энэ маань хоёр үе шаттай. Эхнийх нь эмчлэх, хоёр дахь нь дахин мэдлэг олгох. Эмчлэх, анагаах хөтөлбөрийг шоронд хоригдож байгаа тэдгээр хүмүүст зориулсан. Дахин боловсрол олгох хөтөлбөр маань ирээдүйдээ террорист болон бэлтгэгдэж болох онц аюултай бүлэг хүмүүст зориулагдсан юм.

Бидний хийж байгаа зүйл тэднийг дэмжих, үр хүүхдүүдийг нь сургууль соёлд явахад туслах, эсвэл тэдний эрүүл мэндийг хамгаалах. Жишээ нь, хэрэв тэд ажил төрөлгүй бол тохирсон ажлыг олж өгдөг. Мөн гэр бүлийнхнийг нь шоронд эргэж очиход нь тус дэм болох. Нийтийн тээвэр болоод өөр унаа тэргээр очих, байр орон сууцаар хангах гэх мэт ажлыг хийдэг. Тиймээс тэд одоо бидэнтэй маш их нээлттэй байх болсон.

-Танай тасаг Жемах Исламиагийн хамгийн сүүлчийн зартай толгойлогч Заркасихыг баривчилсан. Харин одоо тэрхүү бүлгэм шинэ ислам шашны удирдагчаа сонгосон болов уу?

-Тиймээ, сонгосон. Ямар ч байгууллага тэргүүнээ сонгодог шиг тэд орных нь хүнийг олсон. Харин бид шинэ удирдагч нь хэн болох талаар үнэн зөв, баттай мэдээлэл олох ажлыг өрнүүлж байна. Тиймээс бид одоо танд энэ талаар юу ч хэлж чадахгүй нь. Хэзээ тэр шинэ удирдагчийг барих боломжтой болно, тэр үед та бүхэнд хэлэх болно.

-Ямар том, чухал асуудал болох, эсэхийг мэдэхийн тулд үүнийг асууж байна. Ойролцоогоор хэр террористууд байна гэж та бодож байна?

-Бид тоог нь тодорхой гаргаж, хэлж чадахгүй шүү дээ. Учир нь тэдгээр байгууллага чинь газар доор байршдаг. Мөн тэднийг дэмжигч, тэдэнд тусалдаг хүмүүс байсаар байна. Тиймээс тэднийг ямагт чагнах, мөрдөх гэдэг хэцүү юм. Яагаад гэвэл Индонезид байгаа маш олон хүмүүс, ялангуяа, жижиг тосгоныхон тэднийг дэмжиж байна.

-Гэсэн хэдий ч та Жемах Исмалиа бүлгэмийг 2002 онд байснаас нь илүү жижиг, бас хүч муутай байгууллага болгосон гэж боддог уу?

-Мэдээж тийм. Тэр байгууллага одоо харьцангуй хүчин мөхөсдсөн. Газар доор нуугдах болсон. Гэтэл үүнээс өмнө тэд маш аюултай байлаа. Хүссэн үйл ажиллагаагаа ил явуулдаг байсан. Харин одоо тэд “хэрэв үйл ажиллагаагаа дэндүү ил, эсвэл мэдэгдэхүйц хийх юм бол цагдаагийнханд баривчлагдана” гэдгээ мэддэг болж. Яагаад гэвэл бид тэдний талаар байнга чих тавих болсон. Манай баг ямагт талбайд байх болсон. Бид гэртээ ховорхон харьдаг. Үргэлж гэмт хэрэгтнүүд, террористуудын талаар чих тавьж, шалгадаг. Алан хядагчид үйл ажиллагааныхаа арга барилыг ч өөрчлөөд байна. Жишээ нь тэд сан үүсгэн байгуулах, арвижуулах замаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг болж. Тэд эмийн ургамал зарах болж. Ингэснээр бас үйл ажиллагаагаа тодорхой хэмжээгээр санхүүжүүлнэ. Түүнчлэн үндэсний болоод өөр сэдвээр ном зохиол хэвлүүлж, худалдаалан санхүүжилт авч байна.

Тэр ч бүү хэл тэдний зарим нь гадаад руу санхүүжилт хайн явж байна. Жишээ нь, хоёр хүн Сириэр дамжин Ирак явсан. Тэднийг өнгөрсөн тавдугаар сард Малайзын цагдаа нар баривчилсан байсан. Тэгээд тэдний үндсэн зорилгыг илрүүлсэн. Тэд гадаадад суралцахаар явж байгаа хэмээн худал хэлж үндсэн зорилгоосоо цагдаа нарыг төөрүүлэхийг оролдсон нь бүтэлгүйтсэн. Гэвч үнэн хэрэгтээ тэд буу болоод бусад тэсрэх дэлбэрэх бодисууд нь хязгаарлагдмал байгаа хэмээн түүндээ санхүүжилт хайн, санал тавьсны зарим нэгийг нь бид олж мэдсэн юм.

-Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамо Бэй дэх америкийн шоронг хаахыг хүсч байгаа. 2003 онд Тайландад баривчлагдсан Жемах Исмалиа бүлгэмийн цэргийн удирдагч асан Хамбали, тэнд хоригдож байгаа. Хэрэв тэрбээр суллагдвал юу тохиолдох талаар ямар нэгэн урьдчилсан таамаг байгаа юу. Индонези түүнийг эргүүлэн авах болов уу?

-Мэдээж, авах болно. Бидний бодож байгаагаар Хамбалийг нутагт нь эргүүлэн авчрах нь маш чухал юм. Учир нь тэрбээр Жакарта төдийгүй өөр хэд хэдэн хотод 2000 оны Зул сарын баярын өмнөх өдрийн дэлбэрэлтийг гардан зохион байгуулсан хүн. Мөн Бали дахь анхны бөмбөгдөлтүүд, Ж.В.Марриотт зочид буудал болоод Австралийн элчин сайдын яамд халдсан гээд их олон хэрэгт оролцсон. Тиймээс түүний хэргийг Индонезидээ шүүж, хэлэлцэх нь чухал юм.

-Терроризмтой тэмцэхэд одоогоор хамгийн том сорилт юу вэ?

-Төсөв гэж би бодож байна. Манай засгийн газар бидний хэрэгжүүлж буй хөтөлбөрт зориулах хөрөнгө мөнгө алга. Тиймээс төрөөс бид дэмжлэг огт авахгүй байна. Түүнчлэн терроризмын эсрэг хууль ч алга байна. Цагдаагийнхан л терроризмын талаар зовниж байна. Гэсэн хэдий ч бид заримдаа энэ талаар сэтгэл зовнидог хувь хүн болоод байгууллагуудаас тусламж авдаг. Хэрэв энэ мэтийн тусламж үгүй бол магадгүй бид ямар нэгэн зүйл хийх боломжгүй л байх байсан байх.

-Тэгэхээр цагдаагийн ажлыг дэмжиж байгаа нь тэдгээр хандивлагч хувь хүн, байгууллага, донорууд гэсэн үг үү?

-Тийм ээ. Тэд сайн дураараа тусалдаг. Тэд хараат бус донорууд. Энэ нь нэгэн элит хүчин. Та нар хувийн донор байгууллагуудаас хамаарах албагүй. Тэр л бидэнд тулгараад байгаа асуудал. Ирж буй зүйлийг бид урьдчилан харж чадахгүй шүү дээ, Хүмүүс “Өө, та хоцорчихлоо” гэж хэлэх болно. Гэхдээ л тэд бидний зорилго терроризмын үйл ажиллагааг зогсоох гэдгийг ойлгохгүй байх байсан.

-Терроризмтой тэмцэхийн тулд дэлхийн улс орнууд танай улсын амжилтаас юуг нь суралцах хэрэгтэй бол?

-Миний бодлоор энэ бол алан хядагчидтай илүү ойр ажилласан нь бидний амжилт гэж боддог. Өмнө нь барууныхан биднийг баривчлагдсан алан хядагчид туслана гэхэд хүлээн зөвшөөрдөггүй байсан.

Харин одоо тэд алан хядагчид итгэл үнэмшил өгөхгүйгээр, тэдэнтэй ойр дотно харилцаа тогтоохгүйгээр бид юу ч хийж чадахгүй, ямар ч мэдээлэл авч чадахгүй юм байна гэдгийг барууныхан ойлгодог болсон.

-Өөрөөр хэлбэл, алан хядагчдад итгэл төрүүлнэ, өгнө гэсэн үг үү?

-Тийм ээ, итгэл. Хэрэв бид тэдэнд итгэвэл тэд бидэнд итгэх болно. Жишээлбэл, Рамаданы үеэр нэг удаа бид хоригдлуудыг аялалд авч явсан юм. Бид өглөөний цайгаа ууцгаасан. Бид хамтдаа дасгал сургуулилт хийж, тэдний эрүүл мэнд ямар байгаа тухай мэдэх гэж эрүүл мэндийн үзлэг хийсэн. Хэн нь ч зугтаагүй. Муслим шашны хооллох зуршил нь таван хүн нэг том тавагнаас идэх. Цагдаа, хоригдлууд нийлсэн таван хүн нэг тавагнаас хооллосон. Таваг маш цэвэрхэн бөгөөд ямар ч халбагагүй. Бид гараараа идэцгээсэн.

-Тиймээс л тэд та бүхэнд итгэх болсон гэж үү?

Тийм ээ. Магадгүй бидэнтэй тэд ямар их нээлттэй байсанд зарим хүмүүс итгэхгүй байх. Тэд “Өө, энэ бол хуйвалдааны онол” эсвэл “Энэ бол цагдаагийн нэгэн ов мэх” гэж хэлж байсан. Гэвч тэд үнэнийг мэдээгүй.

Ц.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан