Арваадхан жилийн өмнө тоотой хэдхэн машинтай байсан нийслэл хотод өнөөдөр хөл дүүжлэх унаагүй хүн өдрийн од шиг цөөрчээ. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр засвар үйлчилгээ, автомашины худалдаа ч өргөссөн. Хувь хүн ажилтай, амьжиргаатай шиг нэгэн бол автомашинтай болох ч түвэггүй болж. Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, “ХААН” банктай хамтран “Авто экспо” үзэсгэлэнгийн нээлтийг өчигдөр “Мишээл экспо” төвд хийв. Гар дээрээ тодорхой хэмжээний хэдэн бор юмтай хүн сонголтоороо унаа авчих боломжийг “ХААН” банкныхан лизингийн үйлчилгээгээрээ санал болгож байгаа аж. Үзэсгэлэнгийн “А” танхимд хуучны сонгодог загварын болон сүүлийн үеийн маркийн машин техник, мотоцикль, сэлбэг хэрэгсэл тавигджээ. Энд “Наран моторс” компанийн оруулж ирсэн “BMW-320” 56 мянган ам.долларын ханштай байсан бол “BMW-720” 114 мянган ам.доллараас доош үнээр өгөх аж. Ийм унаатай явж байхад ямар ч хүний санаа зоволтгүй гэнэ. БНХАУ-д үйлдвэрлэсэн “HOVER CUV” маркийн жип 19-23 мянган ам.доллар байгаа нь мосттой, мостгүйгээрээ ялгаатай аж. Энэ оны тавдугаар сард үйлдвэрлэсэн, зөв талдаа жолоотой, “АИ-93” шатахуунаар явдаг эл машин шулуун замд долоо, хот дотор есөн литр “иддэг” юм байна. Орчин үеийн автомашин сонирхогч залуусын сонирхлыг татах загвараас “Benz compressоr” 18 мянган ам.доллараас ярьж байна. Кинон дээрээс харж байхад ийм загварын машиныг охид голцуу унаад салхи татуулан давхиж байх нь бий. Хятадын Элчин сайдын мэдэлд байсан 1967 оны “Волга-21” маркийн машиныг зарвал 15 сая төгрөгийн үнэ хүрэх байх гэж жолооч нь ярьж байсан. Оросын энэ тэрэг 100 км-т 13 литр бензин “иддэг” гэсэн. АИХ-ын дарга Ж.Самбуу агсны унаж байсан “ЗИЛ ГАЗ-12” бензинийг ч ёстой “ууж” өгдөг сайхан амьтан юм. 100-д 26 литр шатахуун зарцуулдаг гэдгийг орчин үеийн жолооч нар сонсоод гайхах нь магад. Эдэлгээ сайтай Оросын “эртний” энэ тэрэг хэл мэддэг бол лавтай их түүх хүүрнэх биз. Эзэмшигч С.Баярсайханы өгүүлснээр хэрвээ үнэлээд заръя гэвэл дор хаяж 30-40 сая төгрөг хүрэх гэнэ. Авто машины бартаат замын уралдаанд оролцон дэлхийг тойрохдоо ангилалдаа түрүүлсэн “УАЗ-469” ч энд тавигджээ. Үзэсгэлэнд тавигдсан шинэ, хуучин бүхий л төрлийн машиныг “ХААН” банкны нэг хувийн хүүтэй лизингээр энэ сарын 18 хүртэлх хугацаанд авч болох бөгөөд үүнээс хойш 2-2,5 хувийн хүүтэй лизингээр авч болох аж. Ингэхдээ үнийн дүнгийн 10 хувийг урьдчилгаа болгон төлсөн байх шаардлагатай гэсэн. Хуучин машины худал¬даа “Мишээл экспо”-гийн “Б” танхимд явагдаж байгаа. Энд Солонгосын голдуу машинууд байна лээ. Хоёр сая төгрөгөөс дээш ханштай машинууд байгаа харагдсан. “Жагар интернэйшнл” компанийн оруулж ирж байгаа БНХАУ-ын “Ли Фан” үйлдвэрийн мотоциклиуд 750 мянгаас нэг сая тавин мянган төгрөгийн ханштай байна лээ. “ЮниГАЗ” компанийн шингэрүүлсэн нефтийн хий нэг литр нь 650 гээд бензинтэй харьцуулж үзэхэд сард 87 мянган төгрөгийн хэмнэлт гарна гэж мэргэжилтнүүд гаргасан судалгаагаа харуулж байна. Хийн баллон 400 ам.доллар, ажлын хөлс нь 66 мянган төгрөг бөгөөд багаажиндаа тавьж болдог гэнэ. “Авто экспо” үзэсгэлэн энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжилнэ.
Л.БАТЦЭНГЭЛ