gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аймгуудын онгоцны буудал олон улсын жишигт хүрэв

Нийгэм
2008-11-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-11-13
Дөрвөн аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож, Архангай аймгийн онгоцны буудлыг татан буулгажээ. Энэ талаар ИНЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Д.Отгонжаргалаас тодруулав.

-Дөрвөн аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгож байгаа гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 69 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ховд, Өмнөговь, Хөасг.өл, Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгохоор шаардлагатай тоног төхөөрөмжийг авч, эрх зүйн баримт бичиг боловсруулж дууссан. Тухайлбал, Ховд-Урумчийн чиглэлийн нислэгт бэлтгэж Ховд аймгийн нисэх буудлын барилгын бүтцэд өөрчлөлт хийж хил гааль, хорио цээр мэргэжлийн хяналт, гадаадын харьяаллыг бүртгэх зэрэг байгууллагын ажлын өрөөнүүдийг тусгаарласан. Мөн Мөрөн-Эрхүү-Улаан-Үдийн чиглэлд зориулж Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын зорчигчдийн танхимд ачаа тээш хүлээн авах конвейр суурилуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу явах урсгал гаргаж, хилийн болон хорио цээрийн өрөөг ашиглалтад оруулсан. Энэ чиглэлийн агаарын гарц хаалгыг энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор нээсэн. Өмнөговь аймгийн нисэх буудалд газрын тусгай үйлчилгээний бага оврын трактор чиргүүл, галын машин, аэродромын цэвэрлэгээ, үйлчилгээний автомашинийг шилжүүлээд байна.

-Архангай аймгийн нисэх онгоцны буудлыг татан буулгах шалтгаан нь юу вэ?
-Архангай аймгийн хувьд хэд хэдэн шалтгаан байгаа юм. Жилдээ хоёроос гуравхан нислэг хүлээж авдаг, нисэх зурвас нь шаардлага хангадаггүй, аймгийн төвтэй хэт ойрхон гэсэн шалтгаан бий. Мөн хэтдээ шинэ буудал барихаар яригдаж байгаа юм шиг байна билээ.

-Татан буулгасанаар ерөөсөө онгоц буухгүй гэсэн үг үү?

-Татан буулгасан ч гэсэн харуул хамгаалалттай байгаа. Яагаад гэхээр онцгой үед онгоц буух ёстой.

Г.Даваабаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан