gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шог зохиолч Д.Жаргалсайханы бүтээлээс

Нийгэм
2009-04-01
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-04-01

Д.Жаргалсайхан: Улаан дөрвөд
Нас: 25-аас 40-ийн хооронд хэлбэлздэг.
Өндөр: Газрын хөрснөөс 1600 мм өргөгдсөн
Гучин хоёр шүдээ хорхойноос хамгаалж бүрэн дохиололжуулсан.
Дурлахаараа зүрхний хэм 12 баллын хүчтэй хөдөлдөг
Хобби: Хүнээр дайлуулах
Хэлэх дуртай үг: Сайхан хүүхний толгой эргүүлэх шиг сайхан ажил үгүй.
Хөрөнгө: Бүх насаараа хөдөлмөрлөж байж авсан ганц костюмтой, Ааваасаа өвлөж үлдсэн ганц монгол дээлтэй, Лизингээр авсан ганц гуталтай, Цагаан сараар бэлгэнд авсан ганц срочиктойУнтахдаа ярьж зүүдэлдэг болохоор өдөр хийсэн хулгайгаа шөнө ярьчихдаг учир хийж чаддаггүй ганц зүйл нь хулгай.

2006 оны "Болор" цомын эзэн Баатарын Галсансүхийн цомыг мялааж бичсэн шүлэг:

Зарим цагдаа болбоос!!
Зарим цагдаа болбоос
Намайг эрүүлжүүлэхээс гаргадаг
Тэр өөрөө ч бас шартсан цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Манай эхнэрийг хүчиндүүлэхийн даваан дээр аварсан
Тэгээд өөрөө бас яагаа ч үгүй
Тэр гомо цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Миний хулгайд алдсан мөнгийг олж өгсөн
Сохор зоос ч аваагүй
Тэр нэрэлхүү цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Намайг сахилгагүйттэл бариад авсан
Тэгэхдээ зодоогүй
Тэр хэнз ишигнээс ч давжаа цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Согтуу жолоо барьж явтал зогсоосон
Жолооны үнэмлэх хураагаагүй, гэртээ дөхөөд буусан
Тэр явган цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Манай эмэгтэй дүүг орой бүр дөхүүлж өгдөг
Тэр эхнэргүй цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Дандаа инээмсэглэн уулздаг
Тэр охор сүүл нь хугарсан цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Надад дандаа мөнгө өгдөг
Тэр миний аав цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Миний хуурамч барааг шалгаад
Торгууль бичээгүй
Тэр үл мэдэгч цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Юу ч болж байсан дуугардаггүй
Тэр хараа муутай цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Манайхныг бүгдийг нь хамгаалдаг
Тэр манай худ цагдаа байсан
Миний таньдаг цагдаа болбоос
Энхийн цагаан тагтаа мөн

Биеэ үнэлэгчийн шүлэг
Мөнгөтэй нь
Мөөрөөд ир
Мөөмөөрөө хурайлж угтья
Зоостой нь гүйгээд ир
Гуяараа даллаж угтъя
Гүйж явахдаа хойноо сайн хараарай
Гүндалай харчихвал
Бэлгэвч бөөндөх гээд салахгүй шүү.

Халаасны хулгайчийн шүлэг
Ханарахдаа
Халаасыг нь гүвье
Цуглахдаа
Цүнхийг нь хоослоё
Цагдаа таарвал
Цалингий нь өгөөд салъя.

Архичдын сүлд дуу
Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
Хараа ерөөл хоёрыгоо
Хайрлан дуулмаар байна

Улаанбаатар хотын сүлд дуу
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Халтар манан хөөрөг юмаа хө

Улс төрчдийн сүлд дуу
Эх орон таны есөн эрдэнэд
Би дурлачихаж ээ

Эмэгтэйчүүдийн сүлд дуу
Далай вангийн Юндэн гөөгөө
Танайд хононо доо

Хүүхдийн сүлд дуу
Витавит, бөмбүүлээ, симба зайрмаг
Чи минь хаашаа одно бэ?

Адууны хулгайчийн дуу
Хээр халтар морийг нь
Бороотой юу шөнөөр аваад одсон доо хө

ГАМНААРАЙ "Буриад ардын дуу”
Өөрийнхийгөө гамнаарай
Хүнийхийг намнаарай
Дунд нь ороод цамнаарай
Дургүй хүрэгвэл самнаарай

Хятад цагдаа
Ундаг дугуй торгож
Иж авч унана
Чиичаан торгож болохгүй
Тэр бүдүүн даргынхаа

Монгол цагдаа
Эксель торгож
Элантера авч унана

Америк цагдаа
Машин торгож
Онгоц авч нисье
Орос цагдаа
Машиныг нь хураагаад
Монгол руу зарна

Ирак цагдаа
Машинтай нь дэлбэлчихээд
Муушиг цохьё гэдэг гэнэ.

Зар
Ядуусыг дэмжих жилийн хүрээнд
Мэнэнгийн талд үнэгүй газар олгож байна. .
"Нийслэлийн газрын алба"

Шинэ эхнэр авсан тул
Хуучин эхнэрээ хүчингүйд тооцов.
Иргэн Болд

Ихэр хүүхэд төрүүлэх эмэгтэй ажилд авна
Хүний нөөцийн мэргэжилтэн Яаруу Ядмаа

Д.Жаргалсайхан: Улаан дөрвөд
Нас: 25-аас 40-ийн хооронд хэлбэлздэг.
Өндөр: Газрын хөрснөөс 1600 мм өргөгдсөн
Гучин хоёр шүдээ хорхойноос хамгаалж бүрэн дохиололжуулсан.
Дурлахаараа зүрхний хэм 12 баллын хүчтэй хөдөлдөг
Хобби: Хүнээр дайлуулах
Хэлэх дуртай үг: Сайхан хүүхний толгой эргүүлэх шиг сайхан ажил үгүй.
Хөрөнгө: Бүх насаараа хөдөлмөрлөж байж авсан ганц костюмтой, Ааваасаа өвлөж үлдсэн ганц монгол дээлтэй, Лизингээр авсан ганц гуталтай, Цагаан сараар бэлгэнд авсан ганц срочиктойУнтахдаа ярьж зүүдэлдэг болохоор өдөр хийсэн хулгайгаа шөнө ярьчихдаг учир хийж чаддаггүй ганц зүйл нь хулгай.

2006 оны "Болор" цомын эзэн Баатарын Галсансүхийн цомыг мялааж бичсэн шүлэг:

Зарим цагдаа болбоос!!
Зарим цагдаа болбоос
Намайг эрүүлжүүлэхээс гаргадаг
Тэр өөрөө ч бас шартсан цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Манай эхнэрийг хүчиндүүлэхийн даваан дээр аварсан
Тэгээд өөрөө бас яагаа ч үгүй
Тэр гомо цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Миний хулгайд алдсан мөнгийг олж өгсөн
Сохор зоос ч аваагүй
Тэр нэрэлхүү цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Намайг сахилгагүйттэл бариад авсан
Тэгэхдээ зодоогүй
Тэр хэнз ишигнээс ч давжаа цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Согтуу жолоо барьж явтал зогсоосон
Жолооны үнэмлэх хураагаагүй, гэртээ дөхөөд буусан
Тэр явган цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Манай эмэгтэй дүүг орой бүр дөхүүлж өгдөг
Тэр эхнэргүй цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Дандаа инээмсэглэн уулздаг
Тэр охор сүүл нь хугарсан цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Надад дандаа мөнгө өгдөг
Тэр миний аав цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Миний хуурамч барааг шалгаад
Торгууль бичээгүй
Тэр үл мэдэгч цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Юу ч болж байсан дуугардаггүй
Тэр хараа муутай цагдаа байсан
Зарим цагдаа болбоос
Манайхныг бүгдийг нь хамгаалдаг
Тэр манай худ цагдаа байсан
Миний таньдаг цагдаа болбоос
Энхийн цагаан тагтаа мөн

Биеэ үнэлэгчийн шүлэг
Мөнгөтэй нь
Мөөрөөд ир
Мөөмөөрөө хурайлж угтья
Зоостой нь гүйгээд ир
Гуяараа даллаж угтъя
Гүйж явахдаа хойноо сайн хараарай
Гүндалай харчихвал
Бэлгэвч бөөндөх гээд салахгүй шүү.

Халаасны хулгайчийн шүлэг
Ханарахдаа
Халаасыг нь гүвье
Цуглахдаа
Цүнхийг нь хоослоё
Цагдаа таарвал
Цалингий нь өгөөд салъя.

Архичдын сүлд дуу
Сэтгэл сэргээж баяр бэлэглэсэн
Хараа ерөөл хоёрыгоо
Хайрлан дуулмаар байна

Улаанбаатар хотын сүлд дуу
Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Халтар манан хөөрөг юмаа хө

Улс төрчдийн сүлд дуу
Эх орон таны есөн эрдэнэд
Би дурлачихаж ээ

Эмэгтэйчүүдийн сүлд дуу
Далай вангийн Юндэн гөөгөө
Танайд хононо доо

Хүүхдийн сүлд дуу
Витавит, бөмбүүлээ, симба зайрмаг
Чи минь хаашаа одно бэ?

Адууны хулгайчийн дуу
Хээр халтар морийг нь
Бороотой юу шөнөөр аваад одсон доо хө

ГАМНААРАЙ "Буриад ардын дуу”
Өөрийнхийгөө гамнаарай
Хүнийхийг намнаарай
Дунд нь ороод цамнаарай
Дургүй хүрэгвэл самнаарай

Хятад цагдаа
Ундаг дугуй торгож
Иж авч унана
Чиичаан торгож болохгүй
Тэр бүдүүн даргынхаа

Монгол цагдаа
Эксель торгож
Элантера авч унана

Америк цагдаа
Машин торгож
Онгоц авч нисье
Орос цагдаа
Машиныг нь хураагаад
Монгол руу зарна

Ирак цагдаа
Машинтай нь дэлбэлчихээд
Муушиг цохьё гэдэг гэнэ.

Зар
Ядуусыг дэмжих жилийн хүрээнд
Мэнэнгийн талд үнэгүй газар олгож байна. .
"Нийслэлийн газрын алба"

Шинэ эхнэр авсан тул
Хуучин эхнэрээ хүчингүйд тооцов.
Иргэн Болд

Ихэр хүүхэд төрүүлэх эмэгтэй ажилд авна
Хүний нөөцийн мэргэжилтэн Яаруу Ядмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан