Хар нүх гэдэг нь сансар, огторгуйд орших асар их татах хүч бүхий зүйл юм. Энэ зүйлээс гэрэл хүртэл зугтах аргагүй бөгөөд мөхөж буй одноос үүсдэг аж. Гэрэл зугтаж чадахгүй учраас хүн хар нүхийг нүдээр харах боломжгүй. Гэхдээ хар нүх нь хар ч биш, бас нүх ч биш юм.
Тэд бол үл үзэгдэгч, бөмбөлөг аж. Харин сансар судлалын тусгай дуран авайгаар тэрхүү үл үзэгдэгчдийг илрүүлж болно. Эрдэмтэд тусгай төхөөрөмжийн тусламжтай хар нүхний орчмын одод бусад одноос ямар ялгаатайг олж мэдсэнээр тэнд бий гэж зааж чаддаг аж.
Хар нүх хэр том бэ?
Хар нүх асар том ч байж болно, эсвэл бүр жижигхэн ч байж болно. Эрдэмтдийн таамаглаж буйгаар хамгийн жижиг хар нүх ганцхан ширхэг атомын хэмжээтэй байж магадгүй юм. Сонирхолтой нь ийм жижигхэн хэмжээтэй боловч масс нь уул хадтай дүйцэхүйц байх аж.
Масс гэдэг нь аливаа биетэд багтах маттерын эсвэл “зүйл”-ийн хэмжээг илэрхийлдэг. Хар нүхний өөр нэгэн төрлийг “Стеллар” гэх бөгөөд масс нь хамгийн ихдээ манай нарнаас 20 дахин их байж болно.
Бидний оршин буй Тэнгэрийн заадас галактикт ийм стеллар хар нүх маш олон тоогоор байж магадгүй.
Харин аварга том хар нүхийг “Supermassive” гэж нэрлэнэ. Ийм төрлийн хар нүхний масс нь хамгийн бага даа нэг сая нартай тэнцэх аж. Эрдэмтэд аварга том галактик бүхэн яг төвдөө ийм “Supermassive” хар нүхтэй байдаг болохыг баталжээ.
Манай галактикийн төвд орших хар нүхийг Sagittarius A гэх бөгөөд масс нь дөрвөн сая нартай тэнцдэг. Харин хэмжээ нь хэдхэн сая дэлхий багтах хэмжээний аварга бөмбөг шиг.
Хар нүх хэрхэн үүсдэг вэ?
Эрдэмтэд хамгийн жижиг хар нүхнүүд орчлон анх үүсэж байхад бүрэлдэн бий болсон гэж үздэг. Стеллар хар нүхний хувьд аварга том од мөхөх үед үүсдэг бөгөөд үүнийг бид Supernova гэж нэрлэдэг аж.
Харин Supermassive хар нүхийг хэрхэн үүссэн талаар одоохондоо баттай ойлголт бий болоогүй юм.
Хар нүхийг харж чадахгүй юм бол, яаж тэнд байгаа гэдгийг нь мэддэг вэ?
Түрүүн дурдсанчлан хар нүх бол үл үзэгдэгч биет. Харин эрдэмтэд хар нүхийг илрүүлэхийн тулд тусгай дуран авайгаар ойролцоох оддын хөдөлгөөнийг ажигладаг. Түүнчлэн хар нүхтэй ойрхон байгаа од их хэмжээний энерги бүхий гэрэл ялгаруулж байдаг аж.
Хар нүх дэлхийг устгаж чадах уу?
Мэдээж чадна. Гэхдээ хэзээ ч чадахгүй. Учир нь хар нүх орчлонгоор хэрэн хэсэж од, гариг эрхсийг идэж байдаг “мангас” биш. Манай цэнхэр гариг хэзээ ч хар нүхэнд сорогдохгүй бөгөөд шалтгаан нь бидний нарны аймагт ийм нөлөө учруулж чадахуйц ойрхон орших хар нүх байхгүй.
Тэр ч бүү хэл бидний өдөр бүр хардаг нартай ижил масстай хар нүх, нарны оронд байдаг байсан ч гэсэн бид сүйрэхгүй. Яагаад гэвэл ийм хар нүхний татах хүч нь мөн л манай нартай ижил болохоор бид бусад долоон гаригийнхаа хамтаар тэр хар нүхийг тойрон эргэх байжээ. Яахав амьдрал байхгүй л болохоос биш.
Эдгээрээс гадна манай нар хэзээ ч хар нүх болохгүй. Хар нүх болохуйц хэмжээний од нь дор хаяж манай нарнаас тав дахин том байх ёстой аж. Тэгэхээр санаа зоволтгүй амьдралаа үргэлжлүүлцгээе.
Эх сурвалж: NASA