Хээр талд уртын дуу эгшиглэж, өргөө цагаан гэрт айргийн үнэр сэнхийсэн монгол ахуй... Хот хөдөө гэж үл хуваагдан Монгол гэх нэгэн нэрэн дор улсаараа бахархан, түүхээрээ омогшин өв соёлоороо гайхуулан гоёдог үндэсний их баяр наадам.
Төрийн эрхийг барьж ирсэнд нь дүнгээ тавьж, барих хэдийг нь сонгосон иргэд маань сэтгэл тэнүүн баярлах эрхтэй. Наадмын маргаашнаас ханцуй шамлан ажилдаа орох улстөрчид энэ өдрүүдээр ямархан улсыг хүлээн авснаа наадамчдаас харж, хойтонгийн наадмаар, тэрний дараа дараачийн жилүүдэд ч энэ л хүмүүсийн нүдэнд гуниг хуруулалгүй амьдруулахын тулд юу хийхээ гүн бодох биз ээ.
Гүн бодож, сайтар ажиллаж эс чадваас дөрвөн жилийн дараах наадмын өмнөхөн энэ л хүмүүс та бүхэнд дүн тавьчихаад наадамлаж сууна гэдгийг мартаж болохгүй.
Зуны өнгө сайхан байна. Нар, хур тэгширсэн наадмын өдрүүд чилийсэн есөн хоног үргэлжлэх ч түүний дараа жирийн иргэнээс эхлээд, төрийн тэргүүн хүртлээ хийх ажил нэн их билээ.
Хэн хүнгүй мэдэж байгаа энэ бүхнийг цаашид үл нуршаад Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баярын мэндийг та бүхэнд хүргэе.
GoGo мэдээний агентлаг эх орондоо болоод дэлхийн өнцөг булан бүрт суугаа нийт монголчууддаа баяр наадмын талаарх мэдээ мэдээллийг шуурхай хүргэхээр хичээн ажиллах болно.
Өнө эртний бахархам түүхтэй Монгол улсын иргэн бүхэн сэтгэл тэнүүн наадамлаж, эвтэй хавтай бөхчүүдийнхээ уран мэхийг шимтэн үзэж, шандаст хурдан хүлгүүдийнхээ тоосонд хийморь юугаа сэргээж, онч мэргэн харваачдынхаа уухайнд сайхан баярлаарай.